Кино урлагийн зөвлөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай № 90
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 06-ны өдөр Дугаар 48 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальдив Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальдив Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилсугай.
2022 оны 3 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 90 хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Кино урлагийг дэмжих тухай хуулийн 6.1.4, 6.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Кино урлагийн зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшүүлэх
журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Кино урлагийн зөвлөлийн ажиллах журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. “Кино урлагийн зөвлөл”-ийн ажлын албыг байгуулан дүрмийг 3
дугаар хавсралтаар баталж, орон тооны хязгаарыг 18 байхаар тогтоосугай.
3. Кино урлагийн зөвлөл болон Ажлын албаны үйл ажиллагаанд
шаардагдах зардлыг Соёлын сайдын батлагдсан төсвийн багцад багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
4. Кино урлагийн зөвлөлийн дарга, гишүүдийг холбогдох хууль
тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
Засгийн газрын 2022 оны 90 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Кино урлагийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-ийн дарга,
гишүүнийг нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална.
1.2.Зөвлөлийн дарга, гишүүнийг сонгон шалгаруулахдаа хууль
дээдлэх, ашиг сонирхлоос ангид байх, шударга, ил тод, хараат бус байх, эрх тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.
Хоёр.Сонгон шалгаруулалт зарлах, нэр дэвшүүлэх
2.1.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний
шийдвэрээр зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах талаар болон холбогдох материал хүлээн авах, бүртгэх хугацааг товлож олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
2.2.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.3-д заасны дагуу төсөв,
санхүү, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж буй холбогдох нэгжийн даргын нэрийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр ирүүлнэ.
2.3.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.4, 9.5-д заасан
Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь энэ журмын 2.5 дахь заалтын хүрээнд зөвхөн нэг чиглэлийг сонгон мэргэжлийн төрийн бус байгууллагаас, эсхүл бие даан нэр дэвшиж болно.
2.4.Энэ журмын 2.3-т заасан нэр дэвшигч нь дараах шаардлагыг
хангасан байна:
2.4.1.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.4, 9.5-д
заасан шаардлагыг хангасан байх;
2.4.2.ял шийтгэлгүй байх;
2.4.3.төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан
хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан биш байх;
2.4.4.урлаг, уран сайхны болон кино урлагийн бизнесийн
чиглэлээр тодорхой амжилт гаргасан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх.
2.5.Энэ журмын 2.3-т заасан нэр дэвшигч нь дараах чиглэлүүдээс
сонгоно:
2.5.1.продюсерын;
2.5.2.найруулагчийн;
2.5.3.зураглаачийн;
2.5.4.зохиолчийн (утга зохиол, кино зохиол);
2.5.5.кино түгээлт, кино наадмын;
2.5.6.нийгэм, соёлын антропологи, урлаг судлал, кино
судлал, кино урлагийн боловсрол олгох;
2.5.7.кино урлагтай холбоотой сургалт, судалгаа,
технологийн салбарын.
2.6.Энэ журмын 2.1-д заасны дагуу нэр дэвшигчийн дараах
баримт бичгийг зарласан хугацааны дотор хүлээн авч бүртгэнэ:
2.6.1.кино урлагийг хөгжүүлэх чиглэлийн бодлогыг
хэрэгжүүлэх талаар санал, төлөвлөлтийн шийдэл бүхий 3-аас ихгүй хуудас эссэ бичвэр;
2.6.2.анкет, намтар;
2.6.3.иргэний үнэмлэхийн хуулбар;
2.6.4.боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар (“Төрийн
мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана);
2.6.5.2 хувь цээж зураг (4х6см хэмжээтэй);
2.6.6.киноны санхүүжилт, кино хөгжүүлэлт, кино зураг
авалт, киноны эвлүүлэг, дууны найруулга, кино түгээлтийн болон нэр дэвшсэн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагын талаар нотлох баримт, лавлагаа;
2.6.7.сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл,
нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын албан бичиг;
2.6.8.ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;
2.6.9.шаардлагатай гэж үзсэн бусад баримт материал.
Гурав.Нэр дэвшигчийг бүртгэх, шалгаруулах
3.1.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний
шийдвэрээр Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид “Ажлын хэсэг” гэх)-ийг байгуулж, удирдамжийг батална.
3.2.Ажлын хэсгийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын
албан хаагч болон кино урлагийн салбарт тодорхой хувь нэмэр оруулж, хүлээн зөвшөөрөгдсөн иргэдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
3.3.Ажлын хэсгийн гишүүд хөндлөнгийн нөлөөнд автахгүй ажиллах
талаар баталгаа гаргаж, сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хурлаар хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж, тэмдэглэл үйлдэнэ.
3.4.Нэр дэвшигчидтэй холбоотой баримт бичиг үнэн зөв, гүйцэд
эсэхийг нягтлан шалгаж дараах шаардлагыг хангаагүй тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхгүй:
3.4.1.нэр дэвшихтэй холбоотой материал, баримт бичгийг
тогтоосон хугацаанд ирүүлээгүй;
3.4.2.нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;
3.4.3.заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч.
3.5.Ажлын хэсэг нь удирдамжид заасны дагуу сонгон
шалгаруулалтыг баримт бичгийн болон ярилцлагын гэсэн 2 үе шаттайгаар нэр дэвшигчид оноо өгч зохион байгуулна.
3.6.Баримт бичгийн үе шат нь хуульд заасан шалгуураас гадна
боловсролын түвшин, мэргэшил, ур чадвар, туршлагыг нарийвчлан тогтоох, эссэ бичвэрийг үнэлэхэд чиглэгдэнэ.
3.7.Нэр дэвшигчийг авсан онооны дарааллаар дүнг гаргаж, энэ
журмын 2.5-д заасан чиглэлийн дагуу жагсаана.
3.8.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын дүнг холбогдох баримт
бичиг, тайлангийн хамт сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
3.9.Энэ журмыг зөрчсөн нь тогтоогдож тухайн нэр дэвшигчийг
томилохоос татгалзсан тохиолдолд дараагийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг нэр дэвшүүлнэ.
3.10.Нэр дэвшигчийг Зөвлөлийн гишүүнээр Кино урлагийг дэмжих
тухай хуулийн 9.6-д заасны дагуу соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, чөлөөлнө.
3.11.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Зөвлөлийн
даргын албан тушаалын тодорхойлолтыг баталж, Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.7-д заасны дагуу томилж, чөлөөлнө.
3.12.Зөвлөлийн дарга, гишүүнийг Кино урлагийг дэмжих тухай
хуулийн 9.12-т заасан үндэслэлээр, эсвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хязгаарлалт зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил үүссэн нь тогтоогдсон, эсвэл Зөвлөлийн хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр жилд гурваас дээш удаа тасалсан эсхүл Зөвлөлийн үйл ажиллагаанд холбогдох журам зөрчсөн бол хугацаанаас өмнө чөлөөлөх үндэслэл болно.
3.13.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацааг нэг удаа сунгах
эсэхийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
3.14.Зөвлөлийн дарга, гишүүн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд
соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---o0o---
Засгийн газрын 2022 оны 90 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Кино урлагийн зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай
холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Кино урлагийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь үйл
ажиллагаандаа, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг дагаж мөрдөнө.
1.3.Зөвлөл нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.11-д заасны
дагуу Ажлын албатай байна.
1.4.Зөвлөл нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл
хуудас хэрэглэнэ. Зөвлөл өөрийн бэлгэдэлтэй байж болно.
Хоёр.Зөвлөлийн зохион байгуулалт
2.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн
хуралдаан (цаашид “хуралдаан” гэх) байна.
2.2.Хуралдааныг сард 1-ээс доошгүй удаа хийх бөгөөд,
шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.
2.3.Хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
2.4.Зөвлөл нь үйл ажиллагааны чиглэлээр дараах дэд зөвлөлийг
байгуулж ажиллана:
2.4.1.Монгол киног дэмжих дэд зөвлөл;
2.4.2.Олон улсын хамтын ажиллагааны дэд зөвлөл;
2.4.3.Олон нийтийн асуудал хариуцсан дэд зөвлөл.
2.5.Зөвлөл нь дарга, гишүүдийг энэ журмын 2.4-т заасан дэд
зөвлөлд хуваарилах шийдвэр гаргана.
2.6.Зөвлөлийн дарга, гишүүд нь хоёроос илүүгүй дэд зөвлөлд орж
ажиллана.
2.7.Дэд зөвлөл нь энэ журмын 2.8-2.10-т заасан үйл ажиллагааны
чиглэлийн дагуу хуралдаанаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцан судалж, холбогдох саналыг боловсруулна.
2.8.Монгол киног дэмжих дэд зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл:
2.8.1.кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
2.8.2.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 12-13 дугаар
зүйлд заасны дагуу Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээний санал, дүгнэлт гаргах, төсөл, арга хэмжээний санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, дүгнэлт хийх;
2.8.3.кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг
сайжруулах талаар санал гаргах;
2.8.4.хариуцсан асуудлын хүрээнд хууль тогтоомжийн
төсөлд санал өгөх, зөвлөлд ирсэн өргөдөл, гомдлыг судлан, тайлбар авч, шийдвэрлэх талаар санал гаргах.
2.9.Олон улсын хамтын ажиллагааны дэд зөвлөлийн үйл
ажиллагааны чиглэл:
2.9.1.кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох
үйл ажиллагаанд холбогдох асуудлаар санал, дүгнэлт гаргах, хяналт тавих;
2.9.2.кино бүтээх зорилгоор гадаадын иргэн, хуулийн
этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зөвшөөрөл олгох асуудлаар санал гаргах;
2.9.3.хариуцсан асуудлын хүрээнд хууль тогтоомжийн
төсөлд санал өгөх, зөвлөлд ирсэн өргөдөл, гомдлыг судлан, тайлбар авч, шийдвэрлэх талаар санал гаргах.
2.10.Олон нийтийн асуудал хариуцсан дэд зөвлөлийн үйл
ажиллагааны чиглэл:
2.10.1.Монгол Улсад олон улсын кино наадам зохион
байгуулахад дэмжлэг үзүүлэх;
2.10.2.кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох
санал гаргах;
2.10.3.мэдээллийн сан, цахим үйлчилгээний мэдээллийн
аюулгүй байдлыг хангах талаар санал гаргах, хяналт тавих;
2.10.4.салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх,
мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал гаргах;
2.10.5.залуу уран бүтээлчид дэмжлэг үзүүлэх
төлөвлөгөөний талаар санал гаргах;
2.10.6.кино архив, кино сурталчилгааны асуудлаар санал,
дүгнэлт гарган танилцуулах;
2.10.7.олон улсын кино арга хэмжээнд Монгол киног нэр
дэвшүүлэх, оролцуулах талаар санал гаргах;
2.10.8.хариуцсан асуудлын хүрээнд хууль тогтоомжийн
төсөлд санал өгөх, зөвлөлд ирсэн өргөдөл, гомдлыг судлан, тайлбар авч, шийдвэрлэх талаар санал гаргах.
2.11.Зөвлөлийн нарийн бичгийн даргаар зөвлөлийн Ажлын албаны
аль нэг нэгжийн даргыг зөвлөлийн даргын санал болгосноор ажиллуулна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлөөс аливаа шийдвэр гаргахад саналын эрхгүй байна.
2.12.Хуралдааны товыг хуралдаан болохоос 3-аас доошгүй
хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох баримт бичгийг хүргүүлсэн байна.
2.13.Хуралдааныг гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор
хүчинтэйд тооцох бөгөөд саналыг илээр гаргаж, асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ.
2.14.Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд
оролцох боломжгүй бол хуралдааны хэлэлцэх асуудлаар саналаа бичгээр гарган Зөвлөлийн даргад урьдчилан ирүүлснээр түүнийг хуралдаанд оролцсонд тооцно.
2.15.Зөвлөлийн хуралдааны шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
Хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө.
2.16.Зөвлөлийн тогтоолд зөвлөлийн дарга болон гишүүд,
хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулна.
2.17.Зөвлөлийн гишүүдийн санал, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд
нөлөөлж болзошгүй гэж үзвэл зөвлөлийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, төсөл, арга хэмжээнээс татгалзсан шалтгааныг холбогдох этгээдэд танилцуулахгүй байж болно.
2.18.Зөвлөл нь мэдээлэл, судалгаа, баримтад үндэслэсэн, ашиг
сонирхлын зөрчлөөс ангид шийдвэр гаргана.
Гурав.Зөвлөлийн дарга, гишүүдийн эрх, үүрэг
3.1.Зөвлөлийн дарга нь тус зөвлөл болон түүний Ажлын албаны
өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.кино урлагийн талаар холбогдох төрийн захиргааны
төв байгууллагыг мэдээллээр хангах;
3.1.2.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг
тогтоох, хуралдааныг товлох, зохион байгуулах;
3.1.3.Зөвлөлийг гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр
төлөөлөх;
3.1.4.Зөвлөлийн Ажлын албаны нэгжийн дарга, ажилтны
ажил үүргийн хуваарийг тогтоох, тэдгээрийг томилж, чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх, цалин хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоох;
3.1.5.Зөвлөлийн болон дэд зөвлөлийн хуралдаан зохион
байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулахад хяналт тавих, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх;
3.1.6.Зөвлөлийн Ажлын албаны ажилтны мэргэшил, ур
чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;
3.1.7.Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж,
биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;
3.1.8.иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ, хэлэлцээр байгуулах;
3.1.9.Зөвлөлийн шийдвэрээр олгосон зөвшөөрөлд гарын
үсэг зурж баталгаажуулах;
3.1.10.хууль тогтоомж болон энэ журамд заасан бүрэн
эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тушаал, шийдвэр гаргаж, биелэлтийг хангуулах;
3.1.11.Зөвлөлийн төсвийг зориулалтын дагуу захиран
зарцуулах;
3.1.12.Зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн
дээр санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах;
3.1.13.ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан үйл
ажиллагааны болон бизнесийн нууцыг чанд хадгалах, хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;
3.1.14.хуульд зааснаас бусад бүтээгдэхүүн, ажил
үйлчилгээний үнэ тарифыг хууль тогтоомжийн хүрээнд батлах, мөрдүүлэх;
3.1.15.Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд
өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих;
3.1.16.хууль тогтоомжид заасан бусад.
3.2.Зөвлөлийн гишүүн дараах эрх, үүрэгтэй:
3.2.1.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвлөлийн
Ажлын албанд зөвлөлийн даргаар уламжлан үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих;
3.2.2.Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээр
санал оруулах;
3.2.3.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай
холбогдуулан нэмэлт баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах;
3.2.4.Зөвлөлийн хурлаас шийдвэрлэсний дагуу энэ
журмын 2.4-т заасан дэд зөвлөлд харьяалагдан, санал дүгнэлт гаргаж, зөвлөлийн болон дэд зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох;
3.2.5.хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой
үйл ажиллагааны дүнд ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэх, санал хураалтад оролцохоос татгалзах;
3.2.6.Зөвлөл, дэд зөвлөлийн хуралдааны дэгийг чанд
сахиж, ажиллах;
3.2.7.байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг
задруулахгүй байх;
3.2.8.Зөвлөлөөс албан ёсоор мэдээлснээс бусад
асуудлаар мэдээлэл хийхгүй байх.
3.3.Зөвлөлийн даргын түр эзгүйд түүний зөвшөөрснөөр
хуралдааныг насаар хамгийн ахмад зөвлөлийн гишүүн даргална.
3.4.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа Кино урлагийг
дэмжих тухай хуулийн 9.12-т заасны дагуу дуусгавар болсон тохиолдолд зөвлөлийн гишүүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
3.5.Зөвлөлийн гишүүнд хуралдаанд оролцсон байдлаас хамаарч
урамшуулал олгоно. Зөвлөлийн гишүүний урамшууллын хэмжээг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр зөвлөл батална.
Дөрөв.Зөвлөлийн бүрэн эрх
4.1.Зөвлөл нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.16-д
зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.Зөвлөлийн стратеги төлөвлөгөө боловсруулан,
хэлэлцэж соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, батлагдсан төсөв, стратегийн хүрээнд зөвлөлийн Ажлын албаны нэгжийн чиг үүргийг батлах;
4.1.2.Зөвлөлийн төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн
тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах;
4.1.3.Зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд мөрдөх дүрэм,
журам, зааврыг баталж, биелэлтэд нь хяналт тавих;
4.1.4.шаардлагатай тохиолдолд гадаад, дотоодын
мэргэшсэн судлаач, шинжээч ажиллуулах;
4.1.5.кино урлагийн салбарын мэдээллийн систем,
программ хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, ашиглалт хэрэглээг дэмжих, тогтвортой ажиллагааг хангах;
4.1.6.Зөвлөлийн үйл ажиллагааг цахим системээр зохион
байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах, холбогдох журмыг батлах;
4.1.7.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 12.1, 15.1, 20.1-д
тус тус заасан дэмжлэг, зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох бусад этгээдээс тайлан, мэдээ, мэдээлэл, тодорхойлолт гаргуулан авах;
4.1.8.кино урлагийн салбарын хүний нөөцийн чадавхыг
дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;
4.1.9.кино үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад
чиглэсэн болон холбогдох бусад стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргах;
4.1.10.кино үйлдвэрлэлтэй холбоотой бусад асуудал.
Тав.Бусад зүйл
5.1.Зөвлөл түүний Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг
улсын төсөв, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
5.2.Зөвлөл нь монгол, англи хэлээр өөрийн зохион байгуулалт,
үйл ажиллагааны тухай мэдээллийг харуулсан албан ёсны цахим систем, хуудастай байна.
5.3.Зөвлөлийн дарга, гишүүд энэ журмыг зөрчсөн үйлдэл нь гэмт
хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
---o0o---
Засгийн газрын 2022 оны 90 дүгээр
тогтоолын 3 дугаар хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Кино урлагийн зөвлөлийн Ажлын алба (цаашид “Ажлын
алба” гэх)-ны зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ дүрмээр зохицуулна.
1.2.Ажлын алба нь Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг
хариуцан гүйцэтгэнэ.
1.3.Ажлын алба нь дараах зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй
байна:
1.3.1.Монгол киног дэмжих нэгж;
1.3.2.Олон улсын хамтын ажиллагааны нэгж;
1.3.3.Олон нийтийн асуудал хариуцсан нэгж;
1.3.4.Захиргаа, санхүүгийн нэгж.
1.4.Ажлын алба нь Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих
тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэ дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.
1.5.Кино урлагийн зөвлөлийн дарга нь Ажлын албаны дарга байх
бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтан байна.
1.6.Ажлын албаны дарга нь эрхлэх асуудлын хүрээнд тушаал
гаргана.
1.7.Ажлын албаны дарга тухайн төсвийн жилд соёлын асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй гэрээ байгуулж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллана.
Хоёр.Ажлын албаны чиг үүрэг
2.1.Ажлын алба дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1.Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион
байгуулах;
2.1.2.холбогдох байгууллага, Зөвлөлийг шаардлагатай
мэдээлэл, судалгаагаар хангах;
2.1.3.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 20.1-д заасан
зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд болон зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд хяналт тавьж, санал, дүгнэлт гаргах;
2.1.4.Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар
холбогдох баримт бичгийн төсөл боловсруулах;
2.1.5.Ажлын албаны хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх,
нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
2.1.6.Зөвлөлийн шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн
хэрэгслээр олон нийтэд мэдээлэх;
2.1.7.холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Кино урлагийг
дэмжих сангаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн ерөнхий нөхцөл, хамрах хүрээ, тавигдах шаардлага, мэдүүлэг гаргах зааварчилгаа бэлтгэх, мэдээлэл, зөвлөмж боловсруулах;
2.1.8.соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний
шийдвэрийн дагуу төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх этгээдтэй гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих;
2.1.9.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 10.1-д
заасан Кино урлагийн мэдээллийн сангаар дамжуулан кино урлагийн үйл ажиллагаанд холбогдох мэдээллийг түгээх, сурталчлах;
2.1.10.салбарын хууль тогтоомж, эрх зүйн баримт
бичгийн төсөл боловсруулахад мэргэжлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчийн саналыг авах ажлыг зохион байгуулах;
2.1.11.холбогдох хууль, журмын дагуу Кино урлагийг
дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилтийг тайлагнах;
2.1.12.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
2.2.Ажлын албаны нэгжийн чиг үүргийг Зөвлөлөөс тогтооно.
Гурав.Бусад
3.1.Ажлын албаны өмч, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт
болон энэ дүрэмд зааснаас бусад асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулж, хяналт тавьж ажиллана.
3.2.Зөвлөлийн дарга байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт,
хамгаалалтад өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг холбогдох удирдах дээд байгууллагын өмнө хариуцна.
3.3.Ажлын алба нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль,
холбогдох журам, зааврын дагуу дараах баримт бичгийг хадгална:
3.3.1.Зөвлөл болон ажлын албаны үйл ажиллагаанд
холбогдох дүрэм, журам, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, холбогдох шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ;