Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1227)
— 2240 —

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд

доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

1/8 дугаар зүйлийн 8.2.6 дахь заалт:

“8.2.6.хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн

хэрэгслийн жолоочийн ажиллах, амрах горим, хөдөлгөөний хурдны хязгаарлалтыг баримталж байгаа эсэхийг хяналтын төхөөрөмжийн мэдээлэлд үндэслэн шалгаж тогтоох.”

2/10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалт:

“10.1.9.хяналтын төхөөрөмжийн хяналт, зохицуулалтын

бүртгэл, мэдээллийн санд хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төхөөрөмжийн засвар, үйлчилгээний байгууллагын бүртгэл, ашиглалт, засварын түүх, картын бүртгэл, мэдээллийг хамруулах.”

2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн

10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “10.1.1-д” гэснийг “10.1.1, 10.1.9-д” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх

тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 29, 2241-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 29 (1227)2240–2241-р хуудас