Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1227)
— 2236 —

Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуульд доор дурдсан агуулгатай

хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалт:

“3.1.19.“хяналтын төхөөрөмж” гэж олон улсын хэлэлцээрт

заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон жолоочийн ажлын тодорхой хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг автоматаар, эсхүл хагас автоматаар бүртгэж, харуулах, тээврийн хэрэгсэлд суурилуулах зориулалттай төхөөрөмжийг.”

2/5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт:

“5.1.6.Үндэсний тээврийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах

журмыг батлах.”

3/6 дугаар зүйлийн 6.1.13-6.1.15 дахь заалт:

“6.1.13.Монгол Улсын нэгдэн орсон автотээврийн

салбарын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах;

6.1.14.автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан

бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;

6.1.15.жолоочийн хөдөлмөр, амралтыг зохицуулах,

хөдөлмөр, амралтын горимын хяналтын төхөөрөмж ашиглах, хянах журмыг батлах.”

4/9 дүгээр зүйлийн 9.5, 9.6 дахь хэсэг:

“9.5.Тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналтын төхөөрөмжөөр

тоноглогдсон автотээврийн хэрэгсэл ашиглана.

9.6.Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж ашиглахтай

холбоотой дараах журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална:

9.6.1.хяналтын төхөөрөмж суурилуулах шаардлагатай

тээврийн хэрэгслийн ангилал, төрөл, тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд суурилуулах хяналтын төхөөрөмжид тавигдах шаардлага, хяналтын төхөөрөмжийг ашиглах, үйлчилгээ хийх, үйл ажиллагааг хянах журам;

9.6.2.тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмжийг

суурилуулах, шалгах, засвар, үйлчилгээ хийх зөвшөөрөл олгох журам;

9.6.3.тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын

төхөөрөмжид карт олгох, тавигдах шаардлага, картыг бүртгэх, хяналт тавих журам;

9.6.4.тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын

төхөөрөмжийн ажиллагаа, гэрчилгээжүүлэлт болон хяналтын

төхөөрөмжийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналтын төхөөрөмжийн хяналт, зохицуулалтын систем ашиглах журам.”

5/21 дүгээр зүйлийн 21.1.8 дахь заалт:

“21.1.8.тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналтын төхөөрөмжийн

ашиглалтын нөхцөлийг хангуулах.”

2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн

7.1.4 дэх заалтын “нийтийн тээвэр,” гэсний дараа “ачаа,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн

6.1.13 дахь заалтын дугаарыг “6.1.16” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх

тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 29, 2238-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 29, 2239-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 29 (1227)2236–2239-р хуудас