Журам шинэчлэн батлах тухай № 19
2022 оны 1 дүгээр Улаанбаатар
сарын 12-ны өдөр Дугаар 19 хот
Журам батлах тухай
Амьтны тухай хуулийн 5.2.4, 7.6-д заасныг тус тус үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах
журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2022 оны 19 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Амьтны тухай хуулийн 21.4-т заасан агнуурын
нөөцийг хамгаалах зорилго бүхий мэргэжлийн байгууллага (цаашид “мэргэжлийн байгууллага” гэх)-ын үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын дэргэд аймгийн болон агнуурын бүс нутгийн агнуур зохион байгуулалт, агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, зөвлөмж өгөх үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл ажиллана.
1.3.Мэргэжлийн зөвлөлийн дүрэм, агнуур зохион байгуулалтын
судалгааны аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага нь Мэргэжлийн зөвлөлийн зөвлөмжийг харгалзан агнуурын менежментийн төлөвлөгөөг баталж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Амьтны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан цахим мэдээллийн санд байршуулна.
1.5.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан
байгууллага ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах агнуурын бүс нутгийн агнуур зохион байгуулалтын тайлан, агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ.
1.6.Нарийвчилсан агнуур зохион байгуулалтын судалгааг ховор
амьтны агнуурын бүс нутагт 2 жил тутам, бусад агнуурын бүс нутагт 4 жил тутам мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
Хоёр.Агнуур зохион байгуулалтын төрөл
2.1.Агнуур зохион байгуулалт нь дараах төрөлтэй байна:
2.1.1.Ерөнхий агнуур зохион байгуулалт;
2.1.2.Нарийвчилсан агнуур зохион байгуулалт.
2.2.Ерөнхий агнуур зохион байгуулалтыг аймгийн нутаг дэвсгэр
дэх тухайн зүйл амьтны тархац нутгийн 30-аас доошгүй хувьд хийж, тоо толгой, сүргийн бүтэц, нөхөн үржлийн чадавхыг судалсны үндсэн дээр агнуурын бүс нутгийн хил хязгаарыг тогтооно.
2.3.Нарийвчилсан агнуур зохион байгуулалтыг ерөнхий агнуур
зохион байгуулалтын тайланд тусгасан агнуурын бүс нутгийн 80-аас доошгүй хувьд хийж, агнуурын бүс нутгийн хил хязгаар, агнуурын нөөцийг тогтоосон байна.
2.4.Агнуурын ховор амьтан хоёр ба түүнээс дээш сумын нутаг
дэвсгэрийг дамнан тархсан тохиолдолд нарийвчилсан агнуур зохион байгуулалтын судалгааг сумын хилийн цэсээр хязгаарлахгүйгээр амьтны амьдралын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжтой талбайг бүхэлд нь хамруулан хийнэ.
2.5.Мэргэжлийн байгууллага нь агнуурын бүс нутгийн амьтны
мониторинг судалгааны хөтөлбөрийг боловсруулж, орон зайн болон тоон мэдээллийг нэгтгэн дүгнэж, цахим мэдээллийн санд байршуулна.
Гурав.Агнуур зохион байгуулалтын үе шат
3.1.Агнуур зохион байгуулалтыг дараах үе шаттайгаар явуулна:
3.1.1.бэлтгэл ажил;
3.1.2.хээрийн хайгуул судалгаа;
3.1.3.хээрийн хайгуул судалгааны үр дүнг боловсруулах,
захиалагчид хүлээлгэн өгөх.
3.2.Бэлтгэл ажлын хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна:
3.2.1.агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд
үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;
3.2.2.агнуур зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах;
3.2.3.агнуурын бүс нутгийг гэрээгээр эзэмшиж, ашиглаж
байгаа иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах.
3.3.Хээрийн хайгуул судалгаа хийх ажлын хүрээнд дараах үйл
ажиллагаа явуулна:
3.3.1.нарийвчилсан агнуур зохион байгуулалтын хээрийн
судалгааг 5 жил тутам 2-оос доошгүй удаа хийж дүгнэлт гаргах;
3.3.2.агнуурын бүс нутаг дахь амьтны зүйлийн бүрдэл,
агнуурын үндсэн зүйлийн биологийн болон агнуурын нөөц, жилд ашиглах боломжтой тоо, хэмжээ, нөхөн үржих чадавх, сүргийн бүтэц, байршил, тархац нутгийг тогтоох;
3.3.3.агнуурын амьтны идэш тэжээлийн нөөц, амьдрах
орчинд тархсан бусад голлох зүйл амьтны элбэгшлийн байдлыг үнэлэх;
3.3.4.аймгийн байгаль орчны асуудал хариуцсан
байгууллагын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, нөхөрлөлийн оролцоотой гүйцэтгэх.
3.4.Хээрийн хайгуул судалгааны үр дүнг боловсруулах, захиалагчид
хүлээлгэн өгөх ажлын хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна:
3.4.1.хээрийн хайгуул судалгааны явцад цуглуулсан
мэдээ, мэдээллийг энэ журмын 1.3-т заасан аргачлал болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйг ашиглан боловсруулах;
3.4.2.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Амьтны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан амьтны цахим мэдээллийн санд нээлттэй байршуулсан ховор амьтны мониторинг судалгааны мэдээллийг нэгтгэж, ерөнхий болон нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан, төлөвлөгөөнд тусгах;
3.4.3.агнуурын бүс нутгийн хил хязгаараас 100 км зайд
шинээр агнуурын бүс нутаг байгуулах тохиолдолд агнуурын улмаас амьтны үндсэн популяцид үүсэх сөрөг нөлөөллийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний аргачлалаар тооцож, хамтарсан дүгнэлт гаргах ажлыг урьд нь байгуулагдсан агнуурын бүс нутгийн агнуур зохион байгуулалтыг хийсэн мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэх.
3.5.Агнуурын бүс нутгийг тодорхойлохдоо дараах шалгуурыг
харгалзан үзнэ:
3.5.1.амьтны үржлийн сүрэг тухайн байршилд 10 ба
түүнээс дээш жилийн хугацаанд байнга байршиж, нүүдэл, шилжилт хийх боломжтой орон зайг хамарсан байх;
3.5.2.улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтны
жам ёсны эрх хөндөгдөх, үргээж дайжуулах, тоо толгойд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд тухайн зүйл ховор амьтны агнуурын бүс нутаг гурваас илүүгүй байх;
3.5.3.говь, хээрийн бүсийн ховор амьтны агнуурын бүс
нутгийн хоорондын зай 80 километрээс доошгүй байх.
3.6.агнуур зохион байгуулалтын эхлэл, төгсгөлийн хэлэлцүүлгийг
оролцогч талуудыг хамруулан зохион байгуулж дараах асуудлыг хэлэлцэнэ:
3.6.1.агнуур зохион байгуулалтын төлөвлөгөө болон
түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, агнуур зохион байгуулалттай холбоотой захиалагч болон бусад байгууллагын санал, хүсэлт;
3.6.2.агнуур зохион байгуулалтын тайлан, агнуурын
менежментийн төлөвлөгөөний төсөл, менежмент хариуцагчийн гэрээний биелэлт.
3.7.Аймгийн агнуурын ерөнхий төлөвлөгөөний болон ховор
амьтныг олзворын зориулалтаар агнах агнуурын бүс нутгийн агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагаар хянуулж, саналыг тусгасны үндсэн дээр Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, зөвлөмжийн хамт захиалагчид хүлээлгэн өгнө.
3.8.Ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтын болон загас агнуурын
бүс нутгийн агнуур зохион байгуулалтын тайлан, агнуурын менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагаар хянуулж захиалагчид хүлээлгэн өгнө.
Дөрөв.Бусад
4.1.Мэргэжлийн байгууллага нь агнуурын бүс нутгийн менежмент
хариуцагчид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө.
4.2.Агнуур зохион байгуулалтын судалгаа, агнуурын
менежментийн төлөвлөгөөг аргачлалын дагуу хийгээгүй, судалгааны ажлын тоон мэдээллийг хуурамчаар гаргасан, холбогдох хууль, журмыг зөрчсөн тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын баталсан “Аж ахуй нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын дагуу мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
4.3.Мэргэжлийн байгууллагын хийсэн агнуур зохион байгуулалтын
судалгааны үр дүн, агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлсний улмаас амьтны тоо толгой буурч, тархац, байршилд сөргөөр нөлөөлсөн бол хохирлыг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулж, тухайн агнуур зохион байгуулалтыг хийсэн байгууллагаар нөхөн төлүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Засгийн газрын 2022 оны 19 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар амьтны цахим мэдээллийн санд үндэслэн
ховор амьтан агнах, барих зөвшөөрлийг олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага (цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх) нь амьтны халдварт өвчнийг илрүүлэх, халдварын тархалтыг хязгаарлах болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ховор амьтныг агнах, барих зөвшөөрлийг албан бичгээр, бусад зөвшөөрлийг цахимаар олгоно.
1.3.Шаардлагатай тохиолдолд энэ журмын 1.2-т заасан
зөвшөөрлийг олгох зорилгоор мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын санал, дүгнэлт гаргуулж болно.
1.4.Төв, суурин газрын болон амьтны тархац нутагтай ойр амьдарч
буй хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, учирч болох эрсдэлээс зэрлэг амьтдыг хамгаалахтай холбоотой нөхцөл байдал үүссэн тохиолдолд аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага, мэргэжлийн байгууллагатай хамтран ховор амьтныг барих удирдамжийг баталж, аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ.
1.5.Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл хүсэх, амьтны цахим
мэдээллийн санд өгөгдөл оруулах маягт, агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчийн гэрээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.6.Амьтны цахим мэдээллийн сан нь ховор амьтан агнах, барих
зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулж, олон нийтэд нээлттэй, ан амьтны тоо толгой, тархац нутаг, нүүдэл, шилжилт хөдөлгөөний урт хугацааны мониторинг, судалгааны дүнг бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ.
1.7.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн
бүсэд ховор загас, голын экосистемийг хамгаалах, загас барих, загасчлалын отгийн үйлчилгээнд хяналт тавих үүргийг хамгаалалтын
захиргаа хэрэгжүүлэх бөгөөд энэ үүргийг байгаль орчныг хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид гэрээний үндсэн дээр хариуцуулж болно.
Хоёр.Амьтны цахим мэдээллийн сан
2.1.Амьтны цахим мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:
2.1.1.улсын хэмжээнд үнэлгээ хийсэн ховор амьтны
тархац, нөөцийн судалгааны дүн, тухайн жилд агнах агнуурын амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутгаар хуваарилсан дэлгэрэнгүй мэдээлэл;
2.1.2.улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай
газар нутгийн хилийн зааг;
2.1.3.аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын
тайланд тусгасан ховор амьтны тоо толгой, тархац, нөөц, агнуурын бүс нутгийн байршлын мэдээлэл;
2.1.4.аймгийн агнуурын менежментийн төлөвлөгөө,
түүний хэрэгжилтийн тайлан, дүгнэлт;
2.1.5.аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас
тогтоосон нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан, агнуурын бүс нутгийн хил хязгаар, талбайн хэмжээ;
2.1.6.агнуурын бүс нутгийн ховор амьтны тоо толгой,
байршил, нөхөн үржил, төлжилт, сүргийн бүтэц, агнуурын нөөцийн мэдээ;
2.1.7.агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө
болон тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, мэргэжлийн зөвлөлийн зөвлөмж;
2.1.8.агнуурын болон загасчлалын отгийн тэмдэглэл,
олзворын мэдээлэл бүртгэх маягт.
2.2.Мэдээллийг энэ журмын 1.5-д заасан маягтын дагуу мэдээллийн
санд байршуулна.
2.3.Төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.1.1, 2.1.2,
2.1.7-д заасан мэдээллийг цахим мэдээллийн санд оруулна.
2.4.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан
байгууллага энэ журмын 2.1.3-2.1.5-д заасан мэдээллийг ерөнхий агнуур
зохион байгуулалт, аймгийн агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланд үндэслэн жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор батлагдсан маягтын дагуу цахим мэдээллийн санд оруулна.
2.5.Агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч нь ховор амьтны
агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын судалгааг хоёр жил тутам, ховор загасны агнуурын бүс нутагт дөрвөн жилд нэг удаа мэргэжлийн байгууллагаар, туурайтай амьтны мониторинг судалгааг сар тутам, загасны мониторинг судалгааг загасчлалын хугацаанд хийж, энэ журмын 2.1.6, 2.1.8-д заасан мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор батлагдсан маягтын дагуу цахим мэдээллийн санд оруулна.
Гурав.Агнуурын бүс нутгийг тогтоох
шалгуур үзүүлэлт
3.1.Тухайн жилд олзворын зориулалтаар ховор амьтан агнах
агнуурын бүс нутаг дараах шалгуурыг хангасан байна:
3.1.1.аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд
тухайн агнуурын бүс нутаг тусгагдсан байх;
3.1.2.ховор амьтан агнуурын бүс нутагт хамгийн багадаа
10 жил тогтвортой байршсан байх;
3.1.3.агнуурын бүс нутагт ховор амьтны нөөц өсөлттэй,
амьтны нийт тоо толгой 80-аас дээш байх;
3.1.4.агнуурын менежментийн төлөвлөгөө тухайн жилд
70-аас дээш хувь биелсэн байх.
3.2.Байгалийн аюулт үзэгдлийн улмаас ховор амьтад олноор
хорогдсон нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоогдсон бол тухайн жилд агнах амьтны тоог менежментийн төлөвлөгөөнд заасан агнуурын нөөцийн тооноос бууруулж тогтооно.
3.3.Жилд агнах амьтны тоог бууруулан тогтоосон тохиолдолд
менежмент хариуцагч жил бүр агнах агнуурын нөөцийг мэргэжлийн байгууллагаар өөрийн хөрөнгөөр тогтоолгож, тайланг орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагаар баталгаажуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.4.Тухайн жилд спорт загасчлалын зориулалтаар барих загас
агнуурын бүс нутаг болон улсын тусгай хамгаалалттай газар дараах шалгуурыг хангасан байна:
3.4.1.ховор загасны нийт нөөц 100-аас дээш, жилд барих
нөөц 50-аас дээш байх;
3.4.2.загас агнуурын менежментийн төлөвлөгөө нь тухайн
агнуурын бүс нутаг байршиж байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөтэй уялдсан байх;
3.4.3.загас агнуурын менежментийн төлөвлөгөө тухайн
жилд 70-аас дээш хувь биелсэн байх.
Дөрөв. Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл
олгох үйл ажиллагаа
4.1.Төрийн захиргааны төв байгууллага агнуурын бүс нутгийн
нээлттэй цахим мэдээллийн санд үндэслэн дараа онд агнах, барих ховор амьтны тоо хэмжээний саналыг агнуурын бүс нутаг тус бүрээр гарган нэгтгэж, жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Засгийн газарт хүргүүлнэ.
4.2.Засгийн газар дараа онд тусгай зориулалтаар агнах, барих
амьтны тоо хэмжээг баталснаас хойш ажлын 5 хоногт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай зориулалтаар агнах, барих амьтны хуваарийг энэ журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу бүрэн хуваарилан баталж, цахим мэдээллийн санд байршуулна.
4.3.Агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч энэ журмын
4.2-т заасан хуваарьт үндэслэн ховор амьтныг агнах, барих хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ.
4.4.Агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч ховор амьтан
агнах зөвшөөрлийн цахим хүсэлтэд агнуурын нөөц ашигласны төлбөрийн урьдчилгаа 30 хувь, хураамжийг 100 хувь тухайн агнуурын бүс нутаг байрших сумын Төрийн сан дахь агнуурын нөөц ашигласны төлбөрийн дансанд төлөх бөгөөд олзворыг гадаадад гаргах хүсэлт гаргахаас өмнө төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлсөн байна.
4.5.Агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч тул загас барих
зөвшөөрлийн цахим хүсэлтэд нэг удаагийн зөвшөөрөл нь 5 хоногт 1 тул, 10 хүртэл жижиг загас байхаар тооцож, агнуурын нөөц ашигласны төлбөр,
хураамжийг тухайн агнуурын бүс нутаг байрших сумын Төрийн сангийн агнуурын нөөц ашигласны төлбөрийн дансанд бүрэн төлнө.
4.6.Төрийн захиргааны төв байгууллага ховор амьтныг агнах,
барих цахим хүсэлтийг ажлын 3 өдөрт багтаан хянаж зөвшөөрлийг олгоно.
4.7.Ховор амьтныг эрдэм шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний
зориулалтаар агнах, барих хүсэлтэд амьтны зүйлийн нэр, тоо толгой, үндэслэл, агнах болон барих арга зүй, хугацаа, аймаг, сум, агнуурын бүс нутгийн нэрийг тодорхой заана.
4.8.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын
захиргаа энэ журмын 4.2-т заасан хуваарьт үндэслэн тусгай зориулалтаар загас барих гэрээг иргэн, хуулийн этгээдтэй жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор байгуулж, цахим мэдээллийн санд байршуулна.
4.9.Энэ журмын 4.8-д заасан гэрээнд улсын тусгай хамгаалалттай
газар нутаг дахь ховор загасны амьдрах орчинд бүх төрлийн моторт завиар зорчихыг хориглох, отог байгуулах, мэргэжлийн хөтөч ажиллуулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан байна.
4.10.Ховор амьтан агнах, барих зөвшөөрлийг Амьтны тухай хуульд
заасан агнах, барихыг зөвшөөрсөн хугацаанаас өмнө урьдчилан авч болох бөгөөд ховор амьтан агнах зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 14 хоног, ховор загас барих зөвшөөрлийн хугацаа 10 хүртэл хоног байна.
Тав.Агнуурын бүс нутгийн менежмент
хариуцагчийн үйл ажиллагаа
5.1.Агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор
аж ахуйн нэгж ховор амьтны агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчийн гэрээг төрийн захиргааны төв байгууллагатай, бусад агнуурын бүс нутгийн гэрээг сумын Засаг даргатай тав хүртэл жилийн хугацаатай байгуулна.
5.2.Аж ахуйн нэгж нь агнуурын болон байгалийн нөөцийн хамтын
менежмент, аялал жуулчлалын чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, амьтан судлал, агнуур зүйн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин бүхий үндсэн ажилтантай байна.
5.3.Агнуурын менежментийн төлөвлөгөөний зарим үйл ажиллагааг
мэргэжлийн байгууллагаар туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан
гүйцэтгүүлж болох бөгөөд энэ нь агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
5.4.Агнуурын бүс нутгийн агнуурын менежментийн төлөвлөгөөг
хэрэгжүүлэхэд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн оролцоог хангаж, менежментийн төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд жил бүр танилцуулж хамтран ажиллана.
5.5.Улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд байршилтай
агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын судалгаанд тухайн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг оролцуулна.
5.6.Агнуурын болон загасчлалын отгийн тохижилт, үйлчилгээний
чанарыг холбогдох стандартад нийцүүлэн, нөхөрлөлийн гишүүдийг тогтмол мэргэшүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлнэ.
5.7.Агнуурын ховор загасны амьдрах орчинд зөвхөн Амьтны тухай
хуулийн 21.1.6-д заасан аргаар загасчилна.
5.8.Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд тусгай
зориулалтын агнуур, агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар үнэн бодит, баталгаатай мэдээллийг түгээнэ.
5.9.Тусгай зориулалтаар амьтан агнах, барихдаа холбогдох хууль
тогтоомжид хориглосон арга, хэрэгсэл ашигласан, эсхүл агнуурын бүс нутгийн хил хязгаараас гадна агнуур хийсэн, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацааг зөрчсөн нь тогтоогдсон, агнуурын менежмент төлөвлөгөөг 2 жил дараалан хангалтгүй биелүүлсэн тохиолдолд менежмент хариуцагчийн гэрээг цуцална.
5.10.Агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч нь ховор амьтныг
хамгаалахад шаардагдах хөрөнгө бий болгох зорилгоор агнуурын амьтны дуудлага худалдааг зохион байгуулж болно.
Зургаа.Бусад
6.1.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд болон албан
тушаалтанд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл
олгох журмын 1 дүгээр хавсралт
Маягт 1.
№
Агнуурын
бүс нутгийн
харьяалал
Агнуурын
бүс нутгийн
нэр
Агнуурын бүс нутгийн шалгуур
Менежмент хариуцагчийн нэр
Тусгай зориулалтаар агнах .....-ны тоо
Аймаг
Сум
...........
Аймгийн
агнуурын
менежментийн
төлөвлөгөөнд тусгагдсан
огноо
Агнуурын амьтны нийт тоо
Тухайн жилд агнах агнуурын нөөц
Менежментийн
төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь
Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмын 2 дугаар хавсралт
Маягт 2.
№
Агнуурын
бүс нутгийн
харьяалал
Агнуурын
бүс нутгийн
нэр Улсын тусгай
хамгаалалттай
газрын нэр
Шалгуур үзүүлэлт
Менежмент хариуцагчийн нэр
Загасчлалын зориулалтаар барьж, буцаан тавих тул загасны тоо
Аймаг
Сум
.........
Ховор загасны нөөц
Тухайн
жилд барих загасны
нөөц
Менежментийн
төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь