Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1226)
— 2180 —

Журам шинэчлэн батлах, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 8

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 5-ны өдөр Дугаар 8 хот

Журам шинэчлэн батлах, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах

журам”-ыг 1 дүгээр хавсралт, Улсын аварга фермер шалгаруулах журам”-ыг 2 дугаар хавсралт, “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 5 дугаар

тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах журам”-д дор дурдсан агуулгатай 2.1.11-2.1.15, 3.4.8 дахь дэд заалт тус тус нэмсүгэй:

“2.1.11.Тариалангийн тухай хуулийн 25.1-д заасан хөрс

хамгаалах, сайжруулах үйл ажиллагаа болон ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн байх;

2.1.12.хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн байх,

аж ахуйн нэгж нь хөдөө аж ахуйн инженер, агрономичтой байх;

2.1.13.талбайн түүх хөтөлсөн байх, ургамлын гарал үүсэл,

бүртгэл хяналтын систем (www.plant.mofa.gov.mn)-д бүртгүүлсэн байх;

2.1.14.статистик мэдээллийг цаг тухайд нь сум, дүүргийн

хөдөө аж ахуйн тасаг, холбогдох бусад байгууллагуудад хүргүүлж мэдээллийн нэгдсэн системд оруулсан байх;

2.1.15.тариалангийн талбайд ойн зурвас байгуулсан байх.

3.4.8.тариалангийн талбайн хөрсний агрохими,

агрофизикийн үзүүлэлтийг тодорхойлсон лабораторийн шинжилгээг сүүлийн 3 жилийн аль нэгд нь хийлгэж, цахим мэдээллийн санд оруулсан байх.”

3.Мөн журмын 2.1.6 дахь дэд заалтын “хамгаалах,” гэсний дараа

“тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, ” гэж, 4.1 дэх заалтын “туг,” гэсний дараа “мөнгөн аяга,” гэж тус тус нэмсүгэй.

4.Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 5 дугаар

тогтоолын 3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.Малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг

зохистой ашигласан, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан, тогтвортой, ухаалаг газар тариалан эрхлэх замаар эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчин, саальчин, фермер, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэмд оруулж байгаа хувь нэмэр зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлэн, орон нутагтаа тэргүүлсэн малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчийг шалгаруулан шагнаж урамшуулж байхыг аймаг, сумын Засаг дарга нарт, фермерийг шалгаруулан шагнаж урамшуулж байхыг нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.”

5.Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын

аварга фермер, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчийг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах

тухай” Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД З.МЭНДСАЙХАН

Засгийн газрын 2022 оны 8 дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА
МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг

нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг түгээн дэлгэрүүлж залуу үедээ уламжлуулах, малын үүлдэрлэг байдал чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах, малчдын нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2.Энэ журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан

малчны ажлын үзүүлэлтийг үндэслэн Улсын аварга, Улсын хошой аварга малчнаар тус тус шалгаруулна.

1.3.Улсын аварга малчин, улсын хошой аварга малчинд шагнал

олгох шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

Хоёр.Шагналд тодорхойлогдох малчинд

тавигдах шаардлага

2.1.Улсын аварга малчнаар шагнуулахаар тодорхойлогдох

малчин нь дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1.мал сүргээ жилийн дөрвөн улиралд уламжлалт

аргаар өөрөө малладаг, мал маллагааны туршлагаа залуу малчдад зааж сургаж шавь малчинтай болсон, орон нутагт ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байх;

2.1.2.өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаатай,

доройтсон бэлчээрийг сайжруулах, худаг гаргах, булаг, шандны эхийг хамгаалахад хөрөнгө оруулалт хийсэн байх;

2.1.3.сумын тухайн жилийн бэлчээрийн менежментийн

төлөвлөгөөний дагуу бэлчээрийг сэлгэх, өнжөөх, отор хийх зэргээр даацыг хэтрүүлэхгүйгээр ашигладаг, өвөл, хаврын улирлын бэлчээр ашиглах гэрээ байгуулсан, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай тэмцэх зэрэг бэлчээр хамгааллын ажилд оролцдог байх;

2.1.4.жил бүрийн мал өвөлжилт, хаваржилтад бэлтгэх

өвс, тэжээлийн нийт хэмжээ нь нэг хонин толгойд өндөр уулын бүсэд 20 кг, ойт хээрийн бүсэд 50 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг-аас багагүй байх;

2.1.5.тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт

тохирсон төрөл, үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлдэг, малын чанарыг сайжруулж, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлсэн байх;

2.1.6.жил бүр үржлийн малдаа үзлэг ангилалтыг

технологит хугацаанд хийлгэсэн байх;

2.1.7.үржлийн малыг ялган тэмдэглэж малын бүртгэл

мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлсэн, үржлийн малын удам гарваль, ашиг шимийн чиглэл тодорхой байх;

2.1.8.Стандарт хэмжил зүйн газраас батлагдсан Монгол

хонь, ямааны стандартын шаардлага хангасан бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлдэг байх;

2.1.9.хээлтэгчийн сүрэгт эзлэх хувийн жин бог малд 55,

бод малд 40 болон түүнээс дээш хувьд хүрсэн, бодод шилжүүлснээр 100-аас доошгүй толгой малтай байх;

2.1.10.сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэн сүрэгт эзлэх

таваарын малын 40-өөс доошгүй хувийг жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх;

2.1.11.мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд

малаа тогтмол, бүрэн хамруулж, малын эрүүл мэндийн дэвтэр хөтөлдөг, сүүлийн 3 жилд мал сүрэгт нь малын гоц халдварт болон халдварт өвчин гараагүй, малын зүй бус хорогдолгүй байх;

2.1.12.малчин нь малын тоо толгойн албан татварыг

тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоосон хэмжээгээр бүрэн төлсөн байх;

2.1.13.малчин нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд

даатгуулж, малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан байх.

2.2.Малчны малын тоо, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний

дүнд сүүлийн 1 жилд бусдаас худалдаж болон бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.

Гурав.Улсын аварга малчин, улсын хошой

аварга малчин шалгаруулах

3.1.Сумын Засаг даргын Тамгын газар нь аймгийн аварга

малчнаар шалгарснаас хойш 3-аас доошгүй жил амжилтаа бататгасан, энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангаж байгаа тус бүр нэг малчныг улсын аварга малчнаар шалгаруулахаар тодорхойлно. Тодорхойлсон малчин нь энэ журмын шаардлагыг хангасан тухай нотлох баримт бичгийг хүснэгт 2-т заасны дагуу бүрдүүлэн багийн Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3.2.Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгийн хөдөө аж ахуйн

асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сумдаас улсын аварга малчин, улсын хошой аварга малчинд тодорхойлж ирүүлсэн малчны холбогдох баримт бичгийг хянаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэлх малчны тодорхойлолтыг жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3.Энэ журмын 3.2-т зааснаас бусад аймгийн хөдөө аж ахуйн

асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сумдаас энэ журмын 3.1-д заасны дагуу ирүүлсэн баримт бичгийг хянаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2.1-д заасан шаардлагыг хамгийн сайн хангасан 8 хүртэлх малчны тодорхойлолтыг жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.4.Улсын хошой аварга малчнаар тодорхойлж байгаа малчны

ажлын үзүүлэлтийг сүүлийн 5 жилээр гаргана.

3.5.Сумын Засаг даргын Тамгын газар нь улсын аварга малчнаар

шалгарснаас хойш 5-аас доошгүй жил амжилтаа бататгасан, энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангаж байгаа малчныг улсын хошой аварга малчнаар тодорхойлон аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3.6.Аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага нь сумдаас улсын хошой аварга малчнаар тодорхойлсон малчдын баримт бичгийг хянаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн журмын 2.1-д заасан шаардлагыг хамгийн сайн хангасан малчныг энэ журмын 3.2-т заасан аймгаас 3 жил тутамд 1, бусад аймгаас жил бүр 1 малчны тодорхойлолтыг 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.7.“Улсын аварга малчин”-аар жил бүр 100 хүртэлх, “Улсын хошой

аварга малчин”-аар 8 хүртэлх тооны малчныг шалгаруулна.

3.8.Тэмээ голлон өсгөж байгаа 1 малчныг жил бүр улсын аварга

малчнаар шалгаруулна.

3.9.Улсын аварга малчин, улсын хошой аварга малчинд

тодорхойлохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

3.9.1.малчны товч анкет (Хүснэгт 1);

3.9.2.холбогдох тодорхойлолт, баримт бичиг (Хүснэгт 2);

3.9.3.малчны ажлын үзүүлэлт (Хүснэгт 3-4).

3.10.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага нь аймгуудаас ирүүлсэн малчдын тодорхойлолтыг хянаж, дүгнэлт гарган журмын шаардлагыг хамгийн сайн хангасан малчдыг улсын аварга малчин, улсын хошой аварга малчнаар шалгаруулахаар саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

3.11.Энэ журам батлагдахаас өмнө Улсын сайн малчин, Улсын

аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрхөөр шагнагдсан малчныг Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчинтай адилтган үзнэ.

Дөрөв.Шагнал олгох

4.1.Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин тус бүрийг

дурсгалын цом, мөнгөн аяга, гуулин бүслүүртэй модон хувин, өргөмжлөл, энгэрийн тэмдэг, үнэмлэх, бусад зүйлсээр 4.0 (дөрвөн) сая төгрөгт багтаан шагнах, улаан халз бүхий таван ханатай гэр худалдан авахад шаардагдах зардлыг тухайн жилийн улсын төсөвт тусгаж шагнаж болно.

4.2.Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчинд олгох

цом нь 30 см өндөртэй, 32 см өргөнтэй, өлзий болон цэцгэн хээгээр чимэглэсэн ширээ хэлбэрийн суурьтай, бадамлянхуа цэцгэн хээ бүхий тавцантай, их биеийн дээд хэсэгт алтан соёмбо, төв хэсэгт төрийн сүлд байршуулсан, доод хэсэгт нь Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин гэсэн бичвэрийг тухайн оны хамт товойлгон бичиж, их биеийн ар талыг түмэн насан хээгээр чимэглэж “Монгол Улсын Засгийн газраас дурсгав.” гэсэн байна.

4.3.Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн

нэгний өдрөөс өмнө гардуулна.

4.4.Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчны шагнал

гардуулах ажлыг Засгийн газрын гишүүд нэгдсэн байдлаар зохион байгуулж аварга малчныг алдаршуулна.

---о0о---

Хүснэгт 1

Цээж зураг

/6х4/, өнгөт

........ он .......сар....... өдөр

1. Аймаг, сум, багийн нэр

2. Ургийн овог

3. Эцгийн (эх) нэр

4. Нэр

5. Төрсөн он, сар, өдөр

6. Хүйс

7. Нас

8. Боловсрол

9. Ам бүлийн тоо

10. Улсад ажилласан жил

11. Малчнаар ажилласан жил

12. Сумын аварга малчны үнэмлэхийн дугаар, огноо

13. Аймгийн аварга малчны үнэмлэхийн дугаар, огноо

14. Шагнагдсан төрийн одон, медаль, огноо

---o0o---

УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА
МАЛЧИНД ТОДОРХОЙЛЖ БАЙГАА МАЛЧНЫ
ТОВЧ АНКЕТ

Хүснэгт 2

УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИНД
ТОДОРХОЙЛОГДСОН ....................АЙМАГ..................СУМЫН МАЛЧНЫ
ТОДОРХОЙЛОЛТ, БАРИМТ БИЧИГ

............ он.......... сар......... өдөр

Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчинд тодорхойлж

байгаа малчин дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ:

1.Малчны ажил байдлын тодорхойлолт;

2.Иргэний үнэмлэхийн хуулбар;

3.Малын А дансны хуулга Улсын аварга малчинд тодорхойлсон

бол сүүлийн 3 жилээр, Улсын хошой аврага малчинд тодорхойлсон бол сүүлийн 5 жилээр;

4.Сумын аварга малчны үнэмлэхийн хуулбар;

5.Аймгийн аварга малчны үнэмлэхийн хуулбар;

6.Улсын хошой аварга малчинд тодорхойлох тохиолдолд Улсын

аварга малчны үнэмлэхийн хуулбар;

7.Малын тоо толгойн албан татвар төлсөн тухай цахим лавлагаа;

8.Малчны нийгмийн даатгал төлсөн тухай цахим лавлагаа;

9.Малчны эрүүл мэндийн даатгал төлсөн тухай цахим лавлагаа;

10.Малын индексжүүлсэн даатгалын гэрээний хуулбар, мөнгө

төлсөн баримт;

11.Малчин үржлийн малдаа үзлэг ангилалт хийлгэсэн тухай

сумын Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт;

12.Малчин малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга

хэмжээнд бүрэн хамруулсан тухай сумын Мал эмнэлгийн тасгийн тодорхойлолт;

13.Багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл;

14.Сумын Засаг даргын албан хүсэлт;

15.Аймгийн ХХААГазрын шалгаруулалт хийсэн тухай дүгнэлт; 16.Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, Засаг

даргын албан хүсэлт;

17.Малын тоо толгойн албан татвар тогтоосон тухай сум, дүүргийн

иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолын хуулбар.

---o0o---

Хүснэгт 3

УЛСЫН АВАРГА МАЛЧИНД ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ........................................ АЙМГИЙН ..................................... СУМЫН
..................................... БАГИЙН МАЛЧИН .................................... -НЫ ................................. -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

Малын үүлдэр, омог:

Тэмээ ............................................................, Адуу ...................................................., Үхэр ...............................................................

Хонь ............................................................., Ямаа .....................................................,

2.1.Сүргийн бүтэц

Он

Оны эхний мал Хээлтэгч Хээлтүүлэгч Бойжуулсан төл

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Ингэ

Гүү

Үнээ

Хонь

Ямаа

Бүгд

Буур

Азарга

Бух

Хуц

Ухна

Бүгд

Ботго

Унага

Тугал

Хурга

Ишиг

2019

2020

2021

2.1.Малын зарлага (үргэлжлэл)

Он

Зах зээлд борлуулсан мал Үржилд худалдсан мал Малжуулахад өгсөн мал Зүй бусаар хорогдсон мал

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

2019

2020

2021

Хүснэгт 3

УЛСЫН АВАРГА МАЛЧИНД ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ........................................ АЙМГИЙН ..................................... СУМЫН
..................................... БАГИЙН МАЛЧИН .................................... -НЫ ................................. -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

2.1.Малын зарлага (үргэлжлэл)

Он

Өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн

мал Оны эцэст тоологдсон мал Оны эцэст байгаа хээлтэгч

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Ингэ

Гүү

Үнээ

Хонь

Ямаа

2019

2020

2021

2.1.Бүтээгдэхүүн үйлдвэрлэл (үргэлжлэл)

Он

Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл Мах үйлдвэрлэлийн хэмжээ (кг) Амьд мал борлуулснаас

олсон орлого (мян.төг)

Тэмээний ноос (кг)

Хонины ноос (кг)

Ямааны ноолуур (кг)

Мах үйлдвэрлэл

(кг)

Сүү (л)

Хонины мах

(кг)

Ямааны мах

(кг)

Үхрийн мах

(кг)

Адууны мах

(кг)

Тэмээний мах (кг)

Хонь

Ямаа

Үхэр

Адуу

Тэмээ

2019

2020

2021

2.1.Бүтээгдэхүүн үйлдвэрлэл (үргэлжлэл)

Он Мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулснаас олсон орлого (мян.төг)

Махнаас Хонины ноос Тэмээний ноос Ноолуур Сүү Арьс ширнээс Цагаан идээ

2019

2020

2021

2.1.Татвар, даатгал, хөрөнгө оруулалт (үргэлжлэл)

Он

Бэлтгэсэн Хашаа, худаг Хөрөнгө оруулалт (мян.төг) Татвар төлөлт

Малын даатгалд

хамрагдсан

байдал

Өвс (кг)

Тэжээл (кг)

Хужир шүү (кг)

Хашааны тоо

Багтаамж, хонин толгойгоор

Худгийн тоо

Хүчин чадал (л.сек)

Худаг

Малын хашаа, хороо

Бэлчээр сайжруулах

Хадлангийн талбай хамгаалах

Малын тоо толгойн

татварт (мян.төг)

Эрүүл мэндийн даатгалд, (мян.төг)

Нийгмийн даатгалд,

(мян.төг)

Бусад татварт, (мян.төг)

даатгуулсан малын тоо

Төлсөн шимтгэл

2019

2020

2021

Хүснэгт 4

УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИНД ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ........................................ АЙМГИЙН
..................................... СУМЫН ..................................... БАГИЙН МАЛЧИН .................................... -НЫ
................................. -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

Малын үүлдэр, омог: Тэмээ ........................, Адуу .........................., Үхэр .........................., Хонь........................., Ямаа ........................... 2.1.Сүргийн бүтэц

Он

Оны эхний мал Хээлтэгч Хээлтүүлэгч Бойжуулсан төл

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Ингэ

Гүү

Үнээ

Хонь

Ямаа

Бүгд

Буур

Азарга

Бух

Хуц

Ухна

Бүгд

Ботго

Унага

Тугал

Хурга

Ишиг

2017

2018

2019

2020

2021

Хүснэгт 4

УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИНД ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ........................................ АЙМГИЙН
..................................... СУМЫН ..................................... БАГИЙН МАЛЧИН .................................... -НЫ
................................. -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

2.1.Малын зарлага (үргэлжлэл)

Он

Зах зээлд борлуулсан мал Үржилд худалдсан мал Малжуулахад өгсөн мал Зүй бусаар хорогдсон мал

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь Ямаа Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

2017

2018

2019

2020

2021

2.1.Малын зарлага (үргэлжлэл)

Он

Өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн

мал Оны эцэст тоологдсон мал Оны эцэст байгаа хээлтэгч

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Бүгд

Ингэ

Гүү

Үнээ

Хонь

Ямаа

2017

2018

2019

2020

2021

2.1.Бүтээгдэхүүн үйлдвэрлэл (үргэлжлэл)

Он

Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл Мах үйлдвэрлэлийн хэмжээ (кг) Амьд мал борлуулснаас

олсон орлого (мян.төг)

Тэмээний ноос (кг)

Хонины ноос (кг)

Ямааны ноолуур (кг)

Мах үйлдвэрлэл

(кг)

Сүү (л)

Хонины мах

(к)

Ямааны мах

(к)

Үхрийн мах

(кг)

Адууны мах

(кг)

Тэмээний мах (кг)

Хонь

Ямаа

Үхэр

Адуу

Тэмээ

2017

2018

2019

2020

2021

2.1.Бүтээгдэхүүн үйлдвэрлэл (үргэлжлэл)

Он Мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулснаас олсон орлого (мян.төг)

Махнаас Хонины ноос Тэмээний ноос Ноолуур Сүү Арьс ширнээс Цагаан идээ

2017

2018

2019

2020

2021

2.1.Татвар, даатгал, хөрөнгө оруулалт (үргэлжлэл)

Он

Бэлтгэсэн Хашаа, худаг Хөрөнгө оруулалт

(мян.төг) Татвар төлөлт Малын даатгалд

хамрагдсан байдал

Өвс (кг)

Тэжээл (кг)

Хужир шүү (кг)

Хашааны тоо

Багтаамж, хонин

толгойгоор

Худгийн тоо

Хүчин чадал (л.сек)

Худаг

Малын хашаа, хороо

Бэлчээр сайжруулах

Хадлангийн талбай хамгаалах

Малын тоо толгойн татварт (мян. төг)

Эрүүл мэндийн

даатгалд (мян.төг)

Нийгмийн даатгалд,

(мян.төг)

Бусад татварт, (мян.төг)

даатгуулсан малын тоо

Төлсөн шимтгэл

2017

2018

2019

2020

2021

Засгийн газрын 2022 оны 8 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Өндөр ашиг шимт мал, амьтан өсгөн үржүүлж, зах зээлийн

эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлж байгаа эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг

урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2.Энэ журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан

эрчимжсэн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн Улсын аварга фермерээр шалгаруулна.

1.3.Улсын аварга фермерээр шалгаруулан шагнах шийдвэрийг

хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

Хоёр.Фермерт тавигдах шаардлага

2.1.Улсын аварга фермерээр шагнуулахаар тодорхойлох

эрчимжсэн аж ахуй эрхлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1.байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа

эрхэлж, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжилтийг шийдвэрлэсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх;

2.1.2.мал, амьтныг эрсдэлээс хамгаалах даатгалд

хамруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тогтмол төлсөн байх;

2.1.3.гоц халдварт болон халдварт, паразиттах өвчнөөс

урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулж, мэргэжлийн байгууллагаар эрүүл сүрэгтэйгээ баталгаажуулсан байх;

2.1.4.мал бүрийг ээмэгжүүлж, бүртгэлжүүлсэн, үржилд

ашиглаж байгаа малын анги, ашиг шимийн гарц, чанарыг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан байх;

2.1.5.мал үржлийн алба болон хэрэглэгчийн захиалгаар

үржлийн мал, амьтан бойжуулж, нийлүүлсэн байх;

2.1.6.эрчимжсэн аж ахуй эрхэлж байгаа туршлагаа залуу

малчдад эзэмшүүлэх талаар санаачилга гарган ажиллаж 3-аас доошгүй ажлын байр шинээр бий болгосон байх.

Гурав.Эрчимжсэн аж ахуй эрхлэгч фермерт

тавих шалгуур үзүүлэлт

3.1.Улсын аварга фермерээр шагнуулахаар тодорхойлох

эрчимжсэн аж ахуй эрхлэгч нь энэ журмын 2.1-д заасан шаардлагаас гадна дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна:

3.1.1.өндөр ашиг шимт нэг үүлдрийн мал, амьтныг сонгон

үржүүлдэг, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээ жил дараалан өссөн байх;

3.1.2.тухайн үүлдрийн мал, амьтны арчилгаа маллагааны

технологи, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байх;

3.1.3.эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэдэг байх;

3.1.4.мал, амьтны чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх,

бүтээгдэхүүний чанар сайжруулах чиглэлээр шинэ техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, тодорхой үр дүнд хүрсэн байх;

3.1.5.саалийн болон махны чиглэлийн үхрийн аж ахуй

эрхлэгч иргэн 20-оос доошгүй га, аж ахуйн нэгж 100-аас доошгүй га газрыг хашиж хамгаалан ногоон тэжээл тариалдаг байх;

3.1.6.үржилд ашиглаж байгаа мал, амьтан бүрийн

удам гарваль, ашиг шимийн бүртгэл хөтөлж мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан тухай баталгаа, үржлийн удам гарвалийн гэрчилгээг сумын Хөдөө аж ахуйн тасгаас авсан байх;

3.1.7.өвлийн улиралд саалийн хугацаанд саамын гарцыг

тодорхойлж мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан, үндэсний үйлдвэрлэлд нийлүүлсэн байх;

3.1.8.махны үхрийн аж ахуй эрхэлж байгаа иргэн 100,

аж ахуйн нэгж 200-аас доошгүй үнээтэй, оны эхний нэг үхрээс 50 кг-аас доошгүй мах үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн махны хэмжээ жил дараалан өссөн байх;

3.1.9.махны чиглэлийн хонь үржүүлж байгаа иргэн 300,

аж ахуйн нэгж 500-аас доошгүй эм хоньтой, оны эхний нэг хониноос 7.5 кг-аас доошгүй мах үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн махны хэмжээ жил дараалан өссөн байх;

3.1.10.гахайн аж ахуй эрхэлж байгаа иргэн 10, аж ахуйн

нэгж 60-аас доошгүй үндсэн мэгжтэй, мэгж бүрээс жилд 20-оос доошгүй торой бойжуулж, мах үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх;

3.1.11.өндөглөгч шувуу үржүүлж байгаа иргэн, аж ахуйн

нэгж нь оны эхэнд 25000-аас доошгүй өндөглөгчтэй, нэг өндөглөгчөөс жилд 280-аас доошгүй өндөг үйлдвэрлэсэн байх;

3.1.12.жилийн эхний байдлаар зөгийн аж ахуй эрхэлж

байгаа иргэн 40, аж ахуйн нэгж нь 120-аас доошгүй бүл зөгийтэй байх ба нэг бүлээс 20 кг-аас доошгүй зөгийн бал үйлдвэрлэсэн байх.

3.2.Мал, гахай, шувуу, зөгийн бүлийн тоо, бүтээгдэхүүний дүнд

бусдаас худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан мал, гахай, шувуу, зөгийн бүл, бүтээгдэхүүнийг тооцохгүй.

Дөрөв.Шагналд тодорхойлох, шалгаруулах

4.1.Сумын Засаг даргын Тамгын газар аймаг, нийслэлийн аварга

фермерээр шалгарснаас хойш гурваас доошгүй жил амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж энэ журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан фермерийг сум, дүүргээс Улсын аварга фермерээр тодорхойлж баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлтийн хамт аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

4.2.Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан

төрийн захиргааны байгууллага нь сум, дүүргээс ирүүлсэн тодорхойлолт, холбогдох баримт бичгийг хянаж шаардлага хангасан хамгийн өндөр үзүүлэлттэй нэг фермерийн тодорхойлолтыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийн хамт жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.3.Улсын аварга фермерээр шалгаруулахаар тодорхойлохдоо

дараах баримт бичиг бүрдүүлсэн байна:

4.3.1.фермерийн анкет (Хүснэгт 1-ийн дагуу);

4.3.2.ажлын үзүүлэлтүүд (Хүснэгт 2-4-ийн дагуу);

4.3.3.ажлын үзүүлэлт, тодорхойлолт (Хүснэгт 5-ын дагуу).

4.4.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага нь Улсын аварга фермерээр шалгаруулахаар бүрдүүлж ирүүлсэн тодорхойлолт, материалыг хянан үзэж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана.

4.5.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага энэ журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий 9 хүртэл эрчимжсэн аж ахуй эрхлэгч фермерийн тодорхойлолт, холбогдох материалыг шалгаруулж саналаа зохих журмын дагуу Засгийн газарт хүргүүлнэ.

4.6.Эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг Улсын аварга фермерээр

зөвхөн нэг удаа шалгаруулна.

4.7.Энэ журам батлагдахаас өмнө нь Улсын тэргүүний фермер

болж байсан фермерийг Улсын аварга фермертэй адилтган үзэх бөгөөд дахин шагнахгүй.

Тав.Шагнал олгох

5.1.Улсын аварга фермерийг 5.0 (таван сая) төгрөгт багтаан

дурсгалын цом, мөнгөн аяга, гуулин бүслүүртэй модон хувин, өргөмжлөл, энгэрийн тэмдэг, үнэмлэх, бусад зүйлээр шагнана.

5.2.Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн

нэгний өдрөөс өмнө гардуулна.

---o0o---

Хүснэгт 1

Цээж зураг

/6х4/, өнгөт

........ он .......сар....... өдөр

1. Аймаг, сум, багийн нэр

2. Ургийн овог (эхнэр, нөхөр)

3. Эцгийн (эх) нэр

4. Нэр

5. Төрсөн он, сар, өдөр, нас, хүйс

6. Боловсрол

7. Ам бүлийн гишүүдийн тоо

8. Улсад ажилласан жил

9. Үүнээс фермерээр ажилласан жил

10. Сумын аварга фермерээр шалгарсан үнэмлэхийн дугаар огноо

11.

Аймаг, нийслэлийн тэргүүний болон аварга фермерээр шалгарсан он,

үнэмлэхийн дугаар огноо

12. Шагнагдсан төрийн одон, медаль,

огноо

УЛСЫН АВАРГА ФЕРМЕРТ ТОДОРХОЙЛОХ
ИРГЭНИЙ ТОВЧ АНКЕТ
УЛСЫН АВАРГА ФЕРМЕРТ ТОДОРХОЙЛОХ АЖ АХУЙН
НЭГЖИЙН ТОВЧ АНКЕТ

.......он……сар…… өдөр

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр

2. Аж ахуйн нэгжийн нэр

3. Байгуулагдсан он, сар, өдөр

4. Үйл ажиллагааны чиглэл

5. Боловсон хүчний мэдээлэл

6. Энэ үйл ажиллагаа явуулж байгаа хугацаа

7.

Аймаг, нийслэлийн тэргүүний болон аварга фермерээр шалгарсан он, үнэмлэхийн

дугаар

8. Шагнагдсан төрийн одон, медаль, огноо

Хүснэгт 2

УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛОХ ........................АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН .......................СУМ (ДҮҮРЭГ)-ЫН СҮҮНИЙ ҮХРИЙН
АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ............................ -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

.......он……сар… өдөр

Үзүүлэлт Онууд

…. он …. он …. он

1. Үржүүлж байгаа үхрийн үүлдэр

2. Оны эхэнд байгаа нийт үхэр (тоо)

Үүнээс: а/ үнээ (тоо)

б/ бусад в/ бойжуулсан тугал (тоо)

3. Үйлдвэрлэсэн нийт сүү (тонн)

4. Саалийн 305 хоногт нэг үнээнээс саасан сүү (литр)

5. Үржилд худалдсан үхрийн тоо

Үүнээс: а/ өсвөр хээлтүүлэгч

б/ өсвөр хээлтэгч

6. Бүртгэлд авч баталгаажуулсан цөм сүргийн малын тоо

7. Зохиомлоор хээлтүүлсэн үнээний тоо

8. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тонн)

Үүнээс: өөрийн хүчээр бэлтгэсэн: а/ хүчит тэжээл (тонн)

б/ дарш (тонн)

в/ өвс (тонн)

9. Тэжээлийн ургамал тариалсан нийт талбайн хэмжээ (га)

а/ хураан авсан нийт тэжээлийн ургамал (цн)

б/ нэг га-гаас авсан ургац (цн)

10. Нэг үхэрт зарцуулсан тэжээлийн хэмжээ (тэжээлийн нэгж)

11. Үхрийн байрны багтаамж (м2)

12. Ашиглаж байгаа худгийн хүчин чадал (литр/сек)

13. Оны эцэст тоологдсон нийт үхэр

Үүнээс: үнээ (тоо)

14. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг)

15. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)

16. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг)

17. Малчны дундаж цалин (мян.төг)

18. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)

-------------------сум (дүүрэг)-ын Засаг дарга ----------------------- /…………………./

Хөдөө аж ахуйн тасгийн дарга --------------------------------- /……………………/

Хүснэгт 3

УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛОХ ..................
АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН….................СУМ (ДҮҮРЭГ)-ЫН МАХНЫ
ҮХЭР (ХОНЬ)-ИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ……-НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

.......он ……сар …… өдөр

Үзүүлэлт Онууд

…. он …. он …. он

1. Үржүүлж байгаа үхэр (хонь)-ийн үүлдэр

2. Оны эхэнд байгаа нийт үхэр, эсхүл хонины тоо

Үүнээс: а/ хээлтэгч (тоо)

б/ хээлтүүлэгч (тоо) в/ бойжуулсан төл (тоо)

3. Үйлдвэрлэсэн нийт мах (тонн)

4. Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах (кг), (нядалгын жингээр)

5. Зах зээлд борлуулсан нэг үхэр, эсхүл хонины дундаж амьдын жин (кг)

6. Үржилд худалдсан нийт үхэр, эсхүл хонины тоо

Үүнээс: а/ өсвөр хээлтүүлэгч

б/ өсвөр хээлтэгч

7. Бүртгэлд авч баталгаажуулсан цөм сүргийн тоо

8. Зохиомлоор хээлтүүлсэн малын тоо

9. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тонн)

Үүнээс: а/ өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл (тонн)

б/ худалдаж авсан тэжээл (тонн)

10. Тэжээлийн ургамал тариалсан нийт талбайн хэмжээ (га)

11. Хураан авсан нийт тэжээлийн ургамал (цн)

12. Нэг га-гаас авсан ургац

13. Нэг малд зарцуулсан тэжээлийн хэмжээ (тэжээлийн нэгж)

14. Хашааны багтаамж (м2)

15. Худгийн хүчин чадал (литр/сек)

16. Оны эцэст тоологдсон нийт мал

Үүнээс: а/ хээлтэгч (тоо)

б/ хээлтүүлэгч (тоо)

17. Хөрөнгө оруулалт (мян.төг)

18. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)

19. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг)

20. Нэг ажилтны дундаж цалин (мян.төг)

21. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)

-------------------сум (дүүрэг)-ын Засаг дарга ----------------------- /…………………./

Хөдөө аж ахуйн тасгийн дарга ------------------------------- /……………………/

Хүснэгт 4

УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛОХ ..........................
АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН....................СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ГАХАЙ, ШУВУУ, ЗӨГИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ………………....... –НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

......он……сар…… өдөр

Үзүүлэлт Онууд

…. он …. он …. он

Нэг. Гахайчны ажлын үзүүлэлт 1. Үржүүлж байгаа гахайн үүлдэр

2. Оны эхэнд байгаа нийт гахайны тоо

Үүнээс: а/ үндсэн мэгжийн тоо б/ үржилд ашиглах бодонгийн тоо

в/ бойжуулсан нийт торойн тоо

г/ нэг мэгжнээс бойжуулсан торой

3. Үйлдвэрлэсэн нийт гахайн мах (тонн)

4. Маханд борлуулсан нэг гахайн дундаж амьдын жин (кг)

5. Үржилд худалдсан мэгжний тоо

6. Оны эцэст тоологдсон нийт гахай

Үүнээс: үндсэн мэгжийн тоо

7. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тонн)

Үүнээс: а/ өөрийн хүчээр үйлдвэрлэсэн (тонн)

б/ худалдан авсан тэжээл (тонн)

8. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)

9. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг)

10. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг)

11. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян. төг)

Хоёр. Шувуучны ажлын үзүүлэлт 1. Үржүүлж байгаа шувууны үүлдэр

2. Оны эхэнд байгаа нийт шувууны тоо

Үүнээс: өндөглөгч шувууны тоо

3.Нийт үйлдвэрлэсэн өндөг (мян.ширхэг)

Үүнээс: борлуулсан өндөг (мян.ширхэг)

4. Бойжуулсан дэгдээхэй

5. Үржилд худалдсан шувуу

6. Үйлдвэрлэсэн мах (кг)

7. Эх сүргийн шувууны тоо 8. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тонн) Үүнээс: а/ өөрийн хүчээр бэлтгэж, үйлдвэрлэсэн (тонн) б/ худалдан авсан тэжээл (тонн) 9. Оны эцэст байгаа нийт шувуу Үүнээс: өндөглөгч шувууны тоо 10. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг) 11. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг) 12. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг) 13. Нэг ажилчны дундаж цалин (мян.төг) 14. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян. төг) Гурав. Зөгийчний ажлын үзүүлэлт 1. Үржүүлж байгаа зөгийн үүлдэр 2. Оны эхэнд байгаа нийт зөгийн бүлийн тоо 3. Нийт үйлдвэрлэсэн зөгийн бал (тонн) Үүнээс: а/ борлуулсан зөгийн бал (тонн) б/ нэг бүлээс хураасан дундаж зөгийн балны хэмжээ (кг) 4. Үржүүлсэн бүлэнцэр 5. Үржилд худалдсан зөгийн бүл 6. Жилд шаардагдах зөгийн тэжээлийн нийт хэмжээ (тонн) Үүнээс: а/ өөрийн зөгийн балаар тэжээсэн хэмжээ (тонн) б/ Худалдан авсан зөгийн тэжээлийн хэмжээ (тонн) 7. Оны эцэст байгаа нийт зөгийн бүл 8. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг) 9. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг) 10. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг) 11. Нэг ажилчны дундаж цалин (мян.төг) 12. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян. төг)

Тайлбар: Үзүүлэлтийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар шалгаж баталгаажуулна.

------------------- сум (дүүрэг)-ын Засаг дарга ----------------------- /…………………./

Хөдөө аж ахуйн тасгийн дарга --------------------------------- /……………………/

Хүснэгт 5

УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛОХ ...................АЙМАГ
(НИЙСЛЭЛ)-ИЙН ................ СУМ (ДҮҮРЭГ) ..................-ЫН
…………….. ТОДОРХОЙЛОЛТ

1.Фермерийн ажил байдлын тодорхойлолт;

2.Фермерийн мал, амьтны А дансны хуулга сүүлийн 3 жилээр;

3.Иргэний үнэмлэхийн хуулбар;

4.Сум, дүүргийн аварга фермерийн үнэмлэхийн хуулбар;

5.Аймаг, нийслэлийн тэргүүний болон аварга фермерийн

үнэмлэхийн хуулбар;

6.Мал, амьтны эрүүл мэндийн дэвтрийн хуулбар;

7.Өрхийн гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгал төлсөн тухай

цахим лавлагаа;

8.Өрхийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал төлсөн

тухай цахим лавлагаа;

9.Малын тоо, толгойн албан татвар төлсөн тухай цахим лавлагаа;

10.Малын индексжүүлсэн даатгалын гэрээний хуулбар, мөнгө

төлсөн баримт;

11.Сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт;

12.Сум, дүүргийн Мал эмнэлгийн тасгийн тодорхойлолт;

13.Баг, хорооны иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлсэн

тэмдэглэл, шийдвэр;

14.Сум, дүүргийн Засаг даргын албан хүсэлт;

15.Аймаг, нийслэлийн ХХААГазрын шалгаруулалт хийсэн тухай

албан бичиг;

16.Аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр,

Засаг даргын албан хүсэлт;

17.Малын тоо толгойн албан татвар тогтоосон тухай сум, дүүргийн

иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолын хуулбар.

---о0о---

Засгийн газрын 2022 оны 8 дугаар

тогтоолын 3 дугаар хавсралт

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж,

хээлтэгч малаа саалинд бүрэн хамруулж, өрхийн үйлдвэрлэлээр хамгийн их сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа саальчны хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2.Энэ журмын шаардлагыг хангасан саальчны ажлын үзүүлэлтийг нь

үндэслэн улсын аварга саальчнаар шалгаруулна.

1.3.Улсын аварга саальчин шагнал олгох шийдвэрийг хөдөө аж

ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

Хоёр.Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага

2.1.Улсын аварга саальчнаар тодорхойлох саальчин дараах

шаардлагыг хангасан байна:

2.1.1.сүүлийн жилүүдэд тухайн малчин оны эхэнд байсан

мал нь бодод шилжүүлснээр 100-аас доошгүй байх бөгөөд 100 хээлтэгчээс бойжуулсан төлийн тоо улсын дунджаас илүү байх;

2.1.2.тухайн саальчны мал сүрэгт эзлэх хээлтэгч мал бог

малд 55, бод малд 40-өөс доошгүй хувь байх;

2.1.3.төллөсөн бүх хээлтэгчийг саалинд бүрэн хамруулж,

нийт саасан сүүний хэмжээ жил дараалан өссөн байх;

2.1.4.нэг хээлтэгчээс сааж байгаа сүү нь тухайн орон

нутагт үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байх, сүү, цагаан идээгээ зах зээлд борлуулсан байх;

2.1.5.мэргэжлийн байгууллагаас ангилалт хийж удам

гарваль, ашиг шимийг нь тогтоосон, стандартын шаардлага хангасан малыг үржилд ашигладаг, малаа сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн бүртгэлд хамруулсан байх;

2.1.6.ой хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг

малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд

5 кг-аас доошгүй өвстэй тэнцэхүйц хадлан, гар тэжээл, өвсөн дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;

2.1.7.мал саах, саалиа боловсруулах арга ажиллагаагаа

зааж сурган шавь саальчинтай болсон байх;

2.1.8.мал сүргээ эрүүл байлгах, урьдчилан сэргийлэх

арга хэмжээнд хамруулсан байх;

2.1.9.бэлчээрийн даацад малынхаа тоог тохируулж,

сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу хуваарьтай ашиглаж бэлчээр хамгаалах арга хэмжээ авдаг байх;

2.1.10.мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний

нэгжээр үржлийн малдаа жил бүр ангилалт хийлгэсэн байх;

2.1.11.таваарын малын 30-аас доошгүй хувийг жил бүр

эдийн засгийн эргэлтэд оруулсан байх;

2.1.12.өөрийн ашиглаж байгаа бэлчээрт хортон мэрэгч,

шавжтай энгийн механик болон микробиологийн аргаар тэмцсэн байх;

2.1.13.өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, малын

хашаа, саравч, худагтай байх.

2.2.Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн дагуу татвараа

төлсөн байх.

2.3.Улсын аварга саальчинд эрчимжсэн аж ахуй эрхэлж буй

саальчныг тодорхойлохгүй.

Гурав.Аварга саальчнаар тодорхойлох, шалгаруулах

3.1.Саальчнаар 25-аас доошгүй жил ажилласан байх, аймгийн

аварга саальчин болсноос хойш гурваас доошгүй жил амжилттай ажилласан, энэ журамд заасан шаардлага, ажлын үзүүлэлтийг хангасан 1 саальчныг тухайн сумын Засаг даргын Тамгын газраас улсын аварга саальчнаар шалгаруулахаар тодорхойлж, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр, сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3.2.Аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн

захиргааны байгууллага нь сумаас улсын аварга саальчинд тодорхойлж ирүүлсэн саальчны холбогдох баримт бичгийг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй нэг хүртэл саальчны тодорхойлолтыг жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3.Улсын аварга саальчнаар тодорхойлохдоо дараах баримт

бичгийг бүрдүүлсэн байна:

3.3.1.саальчны товч анкет (Хүснэгт 1-ийн дагуу);

3.3.2.холбогдох байгууллагын тодорхойлолт (Хүснэгт 2-ын

дагуу);

3.3.3.ажлын үзүүлэлт (Хүснэгт 3-ын дагуу).

3.4.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага нь Улсын аварга саальчин болгохоор тодорхойлон аймгаас ирүүлсэн саальчдын материалыг саальчин нэг бүрээр хянан, харьцуулсан дүгнэлт гаргаж, энэ журамд заасан шаардлага, ажлын үзүүлэлтийг хангасан, хамгийн өндөр үзүүлэлт бүхий 6 хүртэлх саальчныг шалгаруулж саналаа Засгийн газарт хүргүүлнэ.

Дөрөв.Шагнал олгох

4.1.Улсын аварга саальчин тус бүрийг 4.0 (дөрвөн) сая төгрөгт

багтаан дурсгалын цом, мөнгөн аяга, гуулин бүслүүртэй модон хувин, өргөмжлөл, энгэрийн тэмдэг, үнэмлэх, бусад зүйлээр шагнана.

4.2.Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн

нэгний өдрөөс өмнө гардуулна.

---o0o---

Хүснэгт 1

УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР ТОДОРХОЙЛОХ
ХҮНИЙ ТОВЧ АНКЕТ

.......он……сар…… өдөр

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр

2. Ургийн овог

3. Эцэг (эх)-ийн нэр

4. Нэр

5. Төрсөн он, нас, хүйс

6. Боловсрол

7. Ам бүлийн гишүүдийн тоо

8. Улсад ажилласан жил

9. Үүнээс: саальчнаар ажилласан жил

10. Төр, засгаас авсан шагнал, огноо

11. Аймаг, нийслэлийн аварга саальчнаар шалгарсан он, үнэмлэхийн дугаар

Хүснэгт 2

УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР ТОДОРХОЙЛОХ .......................... АЙМГИЙН.............СУМЫН ....................-ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ,
ТОДОРХОЙЛОЛТ

Улсын аварга саальчинд тодорхойлж байгаа саальчин дараах

баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ:

1.Саальчны ажил байдлын тодорхойлолт (шилдэг арга туршлага);

2.Өрхийн малын А дансны хуулга сүүлийн 3 жилээр;

3.Иргэний үнэмлэхийн хуулбар;

4.Сумын аварга саальчин цолны үнэмлэхийн хуулбар;

5.Аймгийн аварга саальчин цолны үнэмлэхийн хуулбар;

6.Малын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар;

7.Өрхийн гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгал төлсөн баримт

(цахим лавлагаа);

8.Өрхийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал төлсөн

баримт (цахим лавлагаа);

9.Малын индексжүүлсэн даатгалын гэрээ болон даатгал төлсөн

баримтын хуулбар;

10.Малын тоо, толгойн албан татвар төлсөн тухай цахим лавлагаа;

11.Сумын Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт (ангилалт, хашаа,

хороо, өвс, тэжээл, ашиг шим);

12.Сумын Мал эмнэлгийн тасгийн тодорхойлолт (угаалга, тарилга,

туулга хамрагдалт);

13.Багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлсэн тэмдэглэл,

шийдвэр;

14.Сумын Засаг даргын албан хүсэлт;

15.Аймгийн ХХААГазрын шалгаруулалт хийсэн тухай дүгнэлт,

албан бичиг;

16.Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, Засаг

даргын албан хүсэлт;

17.Малын тоо толгойн албан татвар тогтоосон тухай сумын

иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолын хуулбар.

-oOo-

Хүснэгт 3

“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-Д ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ........................ АЙМГИЙН ....................................СУМЫН
СААЛЬЧИН ..................................-НЫ ........................................... -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

2.1.Сүргийн бүтэц

Он Оны эхний мал Үүнээс: хээлтэгч Хээлтэгчийн эзлэх хувь

Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа

2019

2020

2021

2.1.Ашиг шим (үргэлжлэл)

Он Нэг хээлтэгчээс саасан сүү (литр) Нийт саасан сүү (литр)

Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа

2019

2020

2021

2.1.Бүтээгдэхүүн үйлдвэрлэл (үргэлжлэл)

Он

Нэр төрөл Борлуулалтын орлого (мян.төг)

Ааруул

(кг)

Ээзгий

(кг) Аарц (кг)

Өрөм,

зөөхий

(кг)

Айраг (литр)

Хоормог

(литр) Бүгд Ааруул Ээзгий Аарц Өрөм, зөөхий Айраг Хоормог

2019

2020

2021

Хүснэгт 3

“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-Д ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ........................ АЙМГИЙН ....................................СУМЫН
СААЛЬЧИН ..................................-НЫ ........................................... -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
Төрийн мэдээлэл · 2022 · № 28 (1226)2180–2209-р хуудас