Журам батлах тухай № 36
2022 оны 1 дүгээр Улаанбаатар
сарын 19-ний өдөр Дугаар 36 хот
Журам батлах тухай
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 91.3 дахь хэсэгт заасныг
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан
хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн
сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал
хугацаанд мөрдсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах, журамд
өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2022 оны 36 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Ирээдүйн өв сангийн 2022 оны орлогоос Монгол Улсын 0-18
хүртэлх насны иргэн (цаашид “хүүхэд” гэх)-д хуримтлал үүсгэх, түүнийг бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Энэ журмын 1.1-д заасан хүүхэд бүрд 2022 оны төсвийн жилд
Ирээдүйн өв санд төвлөрөх орлогоос хуульд заасан хэмжээгээр хуримтлал үүсгэж, Төрийн санд байршуулан хуримтлуулна.