Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1226)
— 2168 —

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд

доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/38 дугаар зүйлийн 38.1.20 дахь заалт:

“38.1.20.энэ хуулийн 40.4-т заасны дагуу татвар төлөх

хугацааг сунгасан хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмж.”

2/40 дүгээр зүйлийн 40.4, 40.5 дахь хэсэг:

“40.4.Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн

үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жил хүртэлх хугацаагаар нэг удаа сунгах шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.

40.5.Энэ хуулийн 38.1.20, 40.4-т заасныг хэрэгжүүлэх журмыг

Засгийн газар батална.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх

зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 28, 2169-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 28 (1226)2168–2169-р хуудас