Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1225)
— 2055 —

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 03-ны өдөр хот

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай

хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн “иргэн” гэснийг “иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 27 (1225)2055-р хуудас