Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 01дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “0,1 америк доллар” гэснийг “145 төгрөг” гэж, “0,2 америк доллар” гэснийг “290 төгрөг” гэж, “0,3 америк доллар” гэснийг “435 төгрөг” гэж, “1,0 америк доллар” гэснийг “1450 төгрөг” гэж, “1,5 америк доллар” гэснийг “2175 төгрөг” гэж, “5 америк доллар” гэснийг “7250 төгрөг” гэж, 32.3 дахь хэсгийн “15 америк доллар” гэснийг “21750 төгрөг” гэж, “5 америк доллар” гэснийг “7250 төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“34.5.Энэ хуульд америк доллароор илэрхийлсэн зардлын тооцоог хийхдээ тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтална.”
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “30 хувь” гэснийг “15 хувь” гэж, “55 хувь” гэснийг “35 хувь” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.