Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд
доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
1/19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт: “19.1.4.тариалангийн бүс нутагт байгалийн ургамлыг эрчимжсэн
мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.”
2/20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт:
“20.1.4.гадаргын усыг газар тариалангийн үйлдвэрлэлд
ашигласан.”
2 дугаар зүйл.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай
хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын “байгалийн” гэсний өмнө “тариалангийн бүс нутгаас бусад нутагт” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Тариалангийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-
ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн албан татвараас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.