Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 03-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд
доор дурдсан агуулгатай 5.11 дэх хэсэг нэмсүгэй:
“5.11.Иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн суурь болон төрөлжсөн
мэдээллийн сан үүсгэж, төрийн үйлчилгээг үзүүлнэ.”
2 дугаар зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дараах хэсгийг
доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:
“6.3.Иргэний үнэмлэх дээр дараах мэдээллийг ил харагдах
бичилтээр хийнэ:
6.3.1.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр; 6.3.2.төрсөн он, сар, өдөр; 6.3.3.хүйс; 6.3.4.иргэний бүртгэлийн дугаар; 6.3.5.олгосон байгууллагын нэр; 6.3.6.олгосон он, сар, өдөр; 6.3.7.хүчинтэй байх хугацаа.”
2/6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг:
“6.6.Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн
нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/, иргэний цээж зураг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгах бөгөөд санах ойд тусгах боломжтой бусад мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална.”
3 дугаар зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар
зүйлийн 6.2 дахь хэсгийн “регистрийн” гэснийг “иргэний бүртгэлийн” гэж өөрчилсүгэй.