Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(869)
— 342 —

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1 дэх заалтад “. Энэ заалт эд хөрөнгө, хуулийн этгээдийн мэдээлэлд хамаарахгүй” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

2 дугаар зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“5.4.7.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн;”

3 дугаар зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1 дэх заалтын “, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.11, 5.4.13 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 43 дугаар зүйл нэмсүгэй:

“43 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгэх

1.Үүсгэн байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай

Төрийн мэдээлэл · 2015 · № 8 (869)342-р хуудас