Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(869)
— 341 —

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

27.4.Хуулийн этгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн бол улсын бүртгэлийн байгууллага нь тухайн хуулийн этгээдийг татан буулгах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

27.5.Хуулийн этгээд энэ хуулийн 11.3-т заасан хугацаанд өөрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол шүүгч, эсхүл эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

28 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

28.1.Энэ хуулийг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүр тгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 8 (869)341-р хуудас