Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1225)
— 2048 —

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 03-ны өдөр хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 12

дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.4.7, 12.4.8 дахь заалт нэмсүгэй:

“12.4.7.гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн,

харьяалалгүй хүний өмчлөлд байгаа болон тэдгээрийн түрээсэлсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 200 000-500 000 төгрөг;

12.4.8.энэ хуулийн 12.4.7-д заасан бүртгэлийн гэрчилгээний

хугацааг сунгахад 160 000-400 000 төгрөг.”

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн

12 дугаар зүйлийн 12.4.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“12.4.6.Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд

байгаа болон тэдгээрийн түрээсэлсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 24 000-60 000 төгрөг;”

3 дугаар зүйл.Энэ хуулийг Далай ашиглах тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 27, 2049-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 27 (1225)2048–2049-р хуудас