Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(1219)
— 1612 —

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2022 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 22-ны өдөр хот ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн гарчгийн “нийслэл, сум, дүүрэг, баг,” гэснийг “сум, баг, нийслэл, дүүрэг,” гэж, 12 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 12.1 дэх хэсгийн “нийслэл, сум,” гэснийг “сум, нийслэл,” гэж, 12 дугаар зүйлийн гарчгийн “Хурал, түүний Тэргүүлэгчдийн” гэснийг “Хурлын” гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “Тэргүүлэгчид” гэснийг “хороо” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 21 (1219)1612-р хуудас