Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(1219)
— 1589 —

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 22-ны өдөр хот

СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг, мөн зүйлийн 7.5.2, 7.5.3, 7.5.5, 7.5.6 дахь заалтын “нийслэл, сум,” гэснийг “сум, нийслэл,” гэж, 7 дугаар зүйлийн 7.5.1 дэх заалтын “Хурлын Тэргүүлэгчдэд” гэснийг “Хуралд” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 21 (1219)1589-р хуудас