Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(1219)
— 1588 —

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2022 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 22-ны өдөр хот

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн “нийслэл, сум,” гэснийг “сум, нийслэл,” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “түүний Тэргүүлэгчид,” гэснийг хассугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 21 (1219)1588-р хуудас