— 1432 —
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“38.1.3.валют, Монголбанкнаас гадаадад захиалгаар хийлгэсэн мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос, мөнгөн дэвсгэрт, түүний загвар;”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР