Журам батлах тухай № 288
7.2.Сонгон шалгаруулалттай холбогдон гарсан маргааныг энэ
журмын 3.3-т заасан Ажлын хэсэг шийдвэрлэнэ.
7.3.Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль
тогтоомж, Боловсролын зээлийн сангийн дүрэм, журмаар зохицуулна.
---o0o---
2021 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 288 хот
Журам батлах тухай
Усан замын тээврийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавих
эрүүл ахуй, халдвар, хорио цээрийн шаардлагыг тогтоох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын хэрэгжилтэд
хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)-т даалгасугай.
Засгийн газрын 2021 оны 288 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн
импортоор оруулж ирэх болон гадаадын иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын зориулалтаар Монгол Улсын хил нэвтрүүлэх усан замын
тээврийн хэрэгсэл (цаашид “усан замын тээврийн хэрэгсэл” гэх)-д тавих эрүүл ахуй, халдвар, хорио цээрийн шаардлагыг тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Усан замын тээврийн хэрэгслийн хорио цээрийн улсын
хяналт, шалгалтыг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.
Хоёр.Импортоор оруулах усан замын тээврийн
хэрэгсэлд тавих шаардлага
2.1.Шинээр үйлдвэрлэгдэж, импортлох усан замын тээврийн
хэрэгсэл нь үйлдвэрлэгчээс олгосон техникийн паспорттай байна.
2.2.Урьд нь ашиглаж байсан усан замын тээврийн хэрэгсэл дараах
шаардлагыг хангасан байна:
2.2.1.ашиглаж байсан улсын техникийн хяналтын тухайн
жилийн үзлэгт орж, тэнцсэн байх;
2.2.2.их биеийн дотор тал болон гадаргуу, ёроолын
халдваргүйтгэлийг зохих стандартын дагуу хийсэн байх;
2.2.3.хөдөлгүүр, тоног төхөөрөмжид оруулсан өөрчлөлт нь
тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй байх.
Гурав.Усан замын тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл
хийхэд мөрдөх стандарт
3.1.Усан замын тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийхэд Монгол
Улсын дараах стандартыг мөрдөнө:
3.1.1.“MNS 5161-1:2002 Химийн бодисын худалдаа”;
3.1.2.“MNS 5766:2007 Байгалийн голомтот халдварт
өвчний халдвартай ба сэжигтэй материалыг халдваргүйжүүлэх техникийн шаардлага”;
3.1.3.“MNS 6407:2013 Халдваргүйжүүлэлтийн явуулын
байранд тавих техникийн ерөнхий шаардлага”;
3.1.4.“MNS 6408:2013 Халдваргүйжүүлэлтийн суурин байранд
тавих техникийн ерөнхий шаардлага”.
Дөрөв.Халдваргүйтгэлд тавих хяналт
4.1.Улсын хилийн боомт, гүний хяналтын бүсэд усан замын
тээврийн хэрэгсэлд хийх халдваргүйтгэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Олон улсын эрүүл мэндийн дүрэм” (цаашид “ОУЭМД-2005” гэх), Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хийнэ.
4.2.Усан замын тээврийн хэрэгслийг халдваргүйтгэх үйл ажиллагаа,
түүний чанарт мэргэжлийн хяналтын байгууллагын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч хяналт тавина.
4.3.Голомтын эцсийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд боомт
дахь хилийн мэргэжлийн хяналтын алба хяналт тавьж ажиллана.
4.4.Халдваргүйтгэх химийн бодисын идэвх, тун, хэмжээг
индикатор, эсхүл лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тодорхойлох бөгөөд үүнд мэргэжлийн хяналтын алба хяналт тавьж ажиллана.
4.5.Мэргэжлийн хяналтын байгууллага “ОУЭМД-2005”-ын 3 дугаар
хавсралтад заасны дагуу халдваргүйтгэлд хамруулж, эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлагыг хангасан усан замын тээврийн хэрэгсэлд “Усан замын тээврийн хэрэгслийн ариун цэврийн хяналтын гэрчилгээ” олгоно.
Тав.Иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага
5.1.Иргэн, хуулийн этгээд усан замын тээврийн хэрэгсэлд
халдваргүйтгэл хийлгэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
5.1.1.усан замын тээврийн хэрэгслийн техникийн паспорт;
5.1.2.худалдах, худалдан авах гэрээ;
5.1.3.өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн
этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
5.1.4.усан замын тээврийн хэрэгслийн техникийн
үзүүлэлтийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт;
5.1.5.усан замын тээврийн хэрэгслийн экологийн гэрчилгээ
буюу “EURO-4” стандартыг хангасан тухай гэрчилгээ;
5.1.6.усан замын тээврийн хэрэгслийг өөрчилсөн, нэмж
тоноглосон бол түүнийг баталгаажуулсан баримт.
5.2.Иргэн, хуулийн этгээд усан замын тээврийн хэрэгсэлд
цэвэрлэгээ хийж, халдваргүйтгэл хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
5.3.Усан замын тээврийн хэрэгслийн хорио цээрийн үзлэг,
шалгалтыг хилийн боомт, гүний хяналтын бүсэд хийлгэнэ.
5.4.Халдваргүйтгэл хийлгэсний төлбөрийг зохих журмын дагуу
халдваргүйтгэл хийсэн иргэн, хуулийн этгээдэд төлнө.
5.5.Энэ зүйлийн 5.1.2-т заасан баримт бичгийг гадаадын иргэн,
хуулийн этгээдээс шаардахгүй.
Зургаа.Халдваргүйтгэлд хэрэглэх химийн бодисын
ангилал, түүнд тавих шаардлага
6.1.Усан замын тээврийн хэрэгслийг халдваргүйтгэх химийн
бодисыг нян, вирус, бичил биетийн эсрэг үйлчлэх чадвараар нь өндөр, дунд, бага түвшний гэж ангилна.
6.2.Өндөр түвшний халдваргүйтгэх химийн бодис гэдэгт алдегид
(глутаралдегид, ортофталалдегид), исэлдүүлэгч (устөрөгчийн пероксид, перацетийн хүчил) хамаарна.
6.3.Дунд түвшний халдваргүйтгэх химийн бодис гэдэгт спирт, хлор,
хлорт нэгдэл, фенол, бигуанид, аммонийн дөрөвт нэгдлүүд хамаарна.
6.4.Бага түвшний халдваргүйтгэх химийн бодис гэдэгт угаалгын
саван хамаарна.
6.5.Халдваргүйтгэлд хэрэглэх химийн бодис дараах шаардлагыг
хангасан байна:
6.5.1.хүн, амьтан, ургамалд хор хөнөөлгүй, экологийн
тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх;
6.5.2.усан замын тээврийн хэрэгслийн будагт сөрөг
нөлөөгүй, тэсэрч дэлбэрэхгүй, галын аюулгүй байх;
6.5.3.хадгалах, тээвэрлэхэд чанараа алдахгүй байх;
6.5.4.хэрэглэх заавар, аргачлал нь тодорхой байх;
6.5.5.хэрэглэхэд тохиромжтой, хялбар байх;
6.5.6.эмгэг төрүүлэгч элдэв нян, вирус, бичил биетийг
устгаж, өсөлт, үржлийг зогсоодог байх.
Долоо.Халдваргүйтгэх ажиллагаа
7.1.Халдваргүйтгэлийг усан замын тээврийн хэрэгслийн иж
бүрдэл, хөдөлгүүр, харагдах байдалд сөрөг нөлөөгүй физик, химийн аргыг дангаар болон хослуулан ашиглаж тухайн тээврийн хэрэгслийн их бие, гадаргуу, ёроолд наалдсан, цэнгэг усыг бохирдуулж болзошгүй нян, вирус, бичил биет халдварын эх үүсвэрийг устгах, үржлийг зогсоох, идэвхгүйжүүлэх зорилгоор хийнэ.
7.2.Усан замын тээврийн хэрэгсэлд хийх урьдчилан сэргийлэх
болон голомтын эцсийн халдваргүйтгэлийг улсын хилийн боомт, гүний хяналтын бүсэд хийнэ.
7.3.Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг усан замын тээврийн
хэрэгслийн гадаргуу, ёроолоос ургамал, загасны халдварт өвчин, эмгэг төрүүлэгч нян, вирус, бичил биет тархах, үржихээс сэргийлэх зорилгоор хийнэ.
7.4.Голомтын эцсийн халдваргүйтгэлийг усан замын тээврийн
хэрэгслийн гадаргуу, ёроолоос нуур, гол, мөрний цэнгэг усанд ургамал, загасны халдварт өвчин үүсгэгч, эмгэг төрүүлэгч нян, вирус, бичил биет тархан үржиж болзошгүй голомт үүссэн тохиолдолд халдварын эх үүсвэр, дамжих зам, түүний тархалтыг таслан зогсоох зорилгоор хийнэ.
7.5.Халдваргүйтгэлийг улсын бүртгэлд бүртгэлтэй, хэрэглэх
заавар нь батлагдсан, хадгалах хугацаа дуусаагүй, сав, баглаа боодлын битүүмжлэл бүтэн, хаяг, шошго бүхий, энэ журмын 6.1, 6.5-д заасан шаардлага хангасан химийн бодисоор хийнэ.
7.6.Халдваргүйтгэлийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн
халдваргүйтгэлийн баг, эсхүл ахуйн шавьж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйтгэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэшсэн ариутгагч, халдваргүйтгэгч хийнэ.
7.7.Цэнгэг усанд тархсан ургамал, загасны халдварт өвчин үүсгэгч,
эмгэг төрүүлэгч нян, вирус, бичил биетийн тархалтын голомтын түвшнээс хамааран халдваргүйтгэл хийх арга, химийн бодисын төрөл, уусмалын найрлага, тунг халдваргүйтгэгч өөрөө сонгон хэрэглэж болно.
7.8.Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь
импортоор оруулж ирсэн усан замын тээврийн хэрэгслийн ёроолын гадаргуугаас арчдас авч лабораторид шинжлүүлэх бөгөөд халдварын тархалт, эмгэг төрүүлэгч элдэв нян, вирус, бичил биет илэрсэн тохиолдолд халдваргүйтгэл хийж, түүнийг 90 болон түүнээс дээш хувь устгасан бол шаардлага хангасан гэж үзнэ.
Найм.Халдваргүйтгэх арга
8.1.Усан замын тээврийн хэрэгслийг дулаан улиралд химийн
бодисоор шүрших, туулуулах, мананцаржуулах, хүйтэн улиралд утах, хэт ягаан туяагаар шарах, хуурай бодис туулуулах зэрэг аргаар халдваргүйтгэнэ.
8.2.Усан замын тээврийн хэрэгслийн их биеийн гадаргуу,
ёроол, бариул болон хүний гар хүрэх бусад хэсгийг зориулалтын багаж, төхөөрөмж, машин ашиглан халдваргүйтгэлийн бодис бүхий уусмалаар шүршиж халдваргүйтгэнэ.
8.3.Усан замын тээврийн хэрэгслийг тээвэрлэх чиргүүлийн дугуйг
химийн уусмал болон хуурай бодистой, гурваас доошгүй удаа бүтэн эргэх боломж бүхий зориулалтын тэвшийг туулуулж халдваргүйтгэнэ.
8.4.Усан замын тээврийн хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн,
битүүмжлэлтэй байранд байрлуулж, химийн уусмал, бодисыг ууршуулан утаж халдваргүйтгэнэ.
8.5.Халдваргүйтгэх химийн бодисыг аль болох шингэн байдлаар,
тодорхой тогтоосон буюу үйлдвэрлэгчийн зааврын дагуу (концентраци, хугацааг баримтлан) хэрэглэнэ.
8.6.Халдваргүйжүүлэх уусмалыг тусгай төхөөрөмжөөр 0.1-0.5
мм голчтой нарийн ширхэгт дусал болгон цацруулж, мананцар үүсгэн халдваргүйтгэнэ.
8.7.Усан замын тээврийн хэрэгслийн гадаргууг тусгайлан
бэлтгэсэн нөхцөлд 220 нм-ээс багагүй урт долгион бүхий хэт ягаан туяа тусгаж халдваргүйтгэнэ.
8.8.Усан замын тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийг “Журам
батлах тухай” Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Улсын хилийн боомт, гүний хяналтын бүсэд зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд халдваргүйжилт хийх журам”-д заасан аргачлалаар хийж болно.
Ес.Халдваргүйтгэгчид тавих шаардлага
9.1.Халдваргүйтгэлийн баг, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн
байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн боомтод ажиллах халдваргүйтгэгчийг мэргэжлийн байгууллагын сургалтад тогтмол
хамруулна.
9.2.Халдваргүйтгэлийн баг, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн
байгууллага, аж ахуйн нэгж нь халдваргүйтгэгчийг шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байна.
Арав.Халдваргүйтгэлийн жишиг үнэ, төлбөрийн
баримт, халдваргүйтгэл хийсэн акт
10.1.Усан замын тээврийн хэрэгсэлд хийх халдваргүйтгэлд
“Хэмжилт, шинжилгээ, халдваргүйжилтийн үнийг батлах тухай” Сангийн сайдын 2018 оны 253 дугаар тушаалын 6, 7 дугаар хавсралтад заасан жишиг үнийг баримталж, төлбөрийн баримтыг хөтөлнө.
10.2.Усан замын тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийсэн
төлбөрийн баримтыг 2 хувь үйлдэж, 1 хувийг иргэн, хуулийн этгээдэд өгч, 1 хувийг санхүүгийн баримтад хавсаргана.
10.3.Усан замын тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийсэн актыг
энэ журмын 8.8-д заасан журмын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу үйлдэж 1 хувийг гүний хяналтын хэлтэст хүргүүлнэ.
Арван нэг.Хариуцлага
11.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, иргэн, хуулийн
этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---