Ази, номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр
Энэхүү Ерөнхий хэлэлцээрийн талууд (цаашид “Талууд” гэх),
Худалдаа нь хөгжил, дэвшлийг тэтгэх чухал хөдөлгүүр болохыг
болон тус бүс нутгийн өрсөлдөх чадварыг хадгалан, нэмэгдүүлэхэд олон улсын худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатайг ухамсарлаж,
Худалдааг саад тотгоргүйгээр явуулах нь иж бүрэн харилцан
холбоог дэмжихэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, тус бүс нутагт идэвхтэй худалдаа, шинэ өсөлтөд хүргэхийг тэмдэглэж,
Цаасгүй худалдаа нь олон улсын худалдааг илүү үр ашигтай, ил
тод болгохын зэрэгцээ ялангуяа худалдаатай холбоотой цахим өгөгдөл, баримт бичгийг хил дамнуулан солилцох тохиолдолд зохицуулалтын хэрэгжилт сайжрахыг хүлээн зөвшөөрч,
Экспортын томоохон зах зээл дээр хэрэгжүүлж буй худалдаа
болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний аюулгүй байдлын талаарх санал санаачилга нь олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээнд оролцож буй бүх оролцогчдод өгөгдөл, баримт бичгийг цахим хэлбэрээр солилцоход улам шаардлагатай болохыг тэмдэглэж,
Ази, Номхон далайн бүс нутгийн олон орон худалдаатай холбоотой
өгөгдөл, баримт бичгийг шийдвэрлэх явцыг түргэсгэх зорилгоор үндэсний хэмжээнд цахим систем хэрэгжүүлж буйг харгалзан үзэж,
Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд худалдааны хэлэлцээртээ
мэдээллийг цахим хэлбэрээр солилцох заалт улам ихээр тусгах болсныг мөн харгалзан үзэж,
Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын есдүгээр бага
хурлаар Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн эцэслэснийг болон уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч,
Далайд гарцгүй болон дамжин өнгөрөх улс хооронд худалдаатай
холбоотой цахим өгөгдөл, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, солилцохыг хөнгөвчлөх нь далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх хугацаа болон зардлыг мэдэгдэхүйц бууруулж, худалдаа, хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхийг ойлгож,
Худалдаатай холбоотой өгөгдөл, баримт бичгийг цахим хэлбэрээр
солилцох үйл ажиллагааг хөнгөвчлөх нь ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгж олон улсын худалдаанд илүү үр дүнтэй оролцох боломжийг бий болгож, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтойг ойлгож,