Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(753)
— 2133 —

Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ БУСАД АСУУДАЛ

60 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах

60.1.Сонгуульд сонгуулийн хороодын ажлыг хөнгөвчилж автоматжуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хянан нягтлах, сонгуулийн явцын мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргах, санал тоолох ажиллагаанд хүний хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг арилгах, ажиглагчид ил тод болгох зорилгоор хэсгийн хороод сонгуулийн автоматжуулсан системийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэглэнэ.

61 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

61.1.Энэ хуулийн 19.4.4-т заасан гадаадад 60-аас дээш хоногоор зорчсон иргэдтэй холбогдсон хэсэг, 19.6.3 дахь заалтыг тус тус 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

61.2.Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2012 · № 36 (753)2133-р хуудас