Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(735)
— 1070 —

Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

болон нийслэлийн тойргийн хорооны шийдвэрийн талаар Нийслэлийн сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд Нийслэлийн сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ БУСАД АСУУДАЛ

53 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах

53.1.Сонгуульд сонгуулийн хороодын ажлыг хөнгөвчилж автоматжуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хянан нягтлах, сонгуулийн явцын мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргах, санал тоолох ажиллагаанд хүний хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг арилгах, ажиглагчид ил тод болгох зорилгоор хэсгийн хороод сонгуулийн автоматжуулсан системийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэглэж болно.

54 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

54.1.Энэ хуулийг 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 27-ны өдөр хот

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.6, 12.1.12, 12.1.13, 12.1.15 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.6, 13.1.8 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.10, 25.13 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн “аймаг, нийслэлийн” гэснийг “аймгийн” гэж, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Аймаг, нийслэлийн” гэснийг “Аймгийн” гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн “аймаг, нийслэлд” гэснийг “аймагт” гэж тус тус өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2012 · № 18 (735)1070-р хуудас