Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(753)
— 2134 —

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.5 дахь хэсэг нэмсүгэй:

“4.5.Ээлжит сонгуулийн жил шинээр баг, хороо, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгахыг хориглоно.”

2 дугаар зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“10 дугаар зүйл.Хурлын төлөөлөгчдийн тоо

10.1.Нийслэлийн Хурлын төлөөлөгчдийн тоо нь 45 байна. 10.2.Аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоо N-ийг хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах томьёогоор тодорхойлогдох n гэсэн тоонд үндэслэн n<17 бол N=17, n>41 бол N=41, бусад тохиолдолд N=n гэж тогтооно:

n=a+b+

)+d, Үүнд: a нь аймгийн төвийн сумын багийн тоо; b нь аймгийн төвийн сумаас бусад сумын тоо; c нь а+b сондгой бол 1, тэгш бол 0-тэй тэнцүү;

d нь a+b+

) сондгой бол 0, тэгш бол 1-тэй тэнцүү.

10.3.Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:

10.3.1.сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15; 10.3.2.сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21; 10.3.3.сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27;

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2012 · № 36 (753)2134-р хуудас