Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(752)
— 2030 —

Хөтөлбөр батлах тухай № 252

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2012 оны 7 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 252 хот Хөтөлбөр батлах тухай

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр”-ийг 1 дүгээр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид тус тус даалгасугай. 3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсвийн төсөлд тусган зээл, тусламж, төсөлд хамруулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Д.Хаянхярваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

Засгийн газрын 2012 оны 252 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ХӨТӨЛБӨР

Нэг. Үндэслэл

Хууль, эрх зүйн талаархи мэдлэг, мэдээлэл дутмагаас болж иргэд гэмт хэргийн золиос болох нь түгээмэл бөгөөд цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг хангахад гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, энэ талаар сургалт зохион байгуулах, аливаа гэмт халдлага, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг тэдэнд эзэмшүүлэх явдал чухал ач холбогдолтой юм.

Мөн түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллага, гэр бүл, иргэний оролцоо чухал үүрэгтэй тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг тэдгээрийн оролцоонд түшиглэн тогтмол явуулах нь зүйтэй юм.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

2.1. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр гарч байгаа хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах, аливаа гэмт халдлага, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг иргэдэд эзэмшүүлэх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино. Гурав. Хөтөлбөрийн зорилт

3.1. Хөтөлбөрийн зорилгыг хангах ажлын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

3.1.1. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг үр өгөөжтэй, ойлгомжтой хэлбэрээр иргэдийн нас, хүйс, сонирхол, онцлогт тохируулан явуулах;

3.1.2. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд мэдээллийн дэвшилтэт техник, технологийг өргөнөөр ашиглаж, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах;

3.1.3. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулж, тэдгээрийн ажлын уялдаа холбоог сайжруулах; 3.1.4. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд чанартай, хүртээмжтэй, үр ашигтай зохион байгуулах.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл

4.1. Хөтөлбөрийг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ: 4.1.1. архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх; 4.1.2. хар тамхи, мансууруулах бодисын эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.3. замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.4. хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.5. гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.6. хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.7. байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.8. мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.9. нийгмийн ажилтан, сургагч багш нарыг бэлтгэх.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.1. Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 5.1.1. архины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршгийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах; 5.1.2. архины хамааралтай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх; 5.1.3. хамт олон, гэр бүлийн хандлагыг өөрчлөх замаар архидалттай тэмцэх, эрүүл аж төрөх ёс, амьдралын зөв хэвшлийг бүрдүүлэхийг бүх талаар дэмжих; 5.1.4. архинд донтох өвчтэй хүмүүсийг сэтгэл заслын аргаар эмчлэх, тэдгээрт зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх төвүүдийг нээн ажиллуулах.

5.2. Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 5.2.1. өсвөр үеийнхний дунд хар тамхи, мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэснээс үүсэх хор уршгийн талаар албан ба албан бус сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах;

5.2.2. хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөлийн талаархи насанд хүрэгчдийн мэдлэгийн түвшинг тодорхойлох судалгааны ажлыг бүсчлэн хийх; 5.2.3. хэвлэл мэдээллийн хэрэгслийг хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаархи мэдээлэл, сурталчилгааны ажилд өргөнөөр ашиглах, энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах.

5.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 5.3.1. замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, сахилга хариуцлагыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх; 5.3.2. жолооч нарт зориулсан албан ба албан бус сургалтыг тогтмол зохион байгуулах; 5.3.3. cогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан жолооч нарыг албан сургалтад хамруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах.

5.4. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 5.4.1. эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг хүүхдэд олгох мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх; 5.4.2. хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгааны ажлыг хүүхдийн сэтгэхүйд тохирсон шинэлэг хэлбэрээр зохион байгуулах; 5.4.3. хүчирхийлэлд өртсөн хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургагч багш нарыг бэлтгэх.

5.5. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.5.1. гэр бүлийн хүчирхийллийн талаархи иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг тогтмол явуулах;

5.5.2. гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлдэг эрх зүйн туслалцааны төвүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чадавхижуулах;

5.5.3. гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын ажилтныг сургаж мэргэшүүлэх, чадавхижуулах зорилгоор тогтмол сургалтад хамруулах.

5.6. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.6.1. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг иргэдэд сурталчлан таниулах;

5.6.2. хүн худалдаалахтай тэмцэх, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгөд өртөхөөс хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тодорхой зорилтот бүлгүүдэд зориулан тогтмол зохион байгуулах, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх;

5.6.3. хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтныг сургаж мэргэшүүлэх, чадавхижуулах арга хэмжээг тогтмол авах. 5.7. Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.7.1. өсвөр үе, залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор байгаль орчныг хамгаалах талаар өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн үндэсний зан заншлыг сэргээн өвлүүлж, таниулан сурталчлах арга хэмжээ авах;

5.7.2. байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, тэдгээрийн санал, санаачлагыг дэмжин ажиллах;

5.7.3. байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах.

5.8. Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 5.8.1. мэдээллийн болон кибер орчны аюулгүй байдлын талаар иргэдэд тодорхой мэдлэг, ойлголт өгөх зорилгоор мэдээлэл,

сурталчилгааны ажлыг холбогдох байгууллагуудын оролцоотой зохион байгуулах; 5.8.2. төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд мэдээллийн аюулгүй байдлын талаар цахим сургалтыг зохион байгуулах;

5.8.3. интернэтийн зүй зохистой хэрэглээ болон болзошгүй эрсдэл, аюулын талаар хүүхэд, эцэг, эх болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан сургалт сурталчилгаа явуулах; 5.8.4. мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлан түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах.

5.9. Нийгмийн ажилтан, сургагч багш нарыг бэлтгэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.9.1. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар зорилтот бүлгүүдэд зориулсан сургалт явуулах сургагч багш, нийгмийн ажилтан бэлтгэх;

5.9.2. сургагч багш, нийгмийн ажилтныг орон нутагт бүсчлэн бэлтгэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах;

5.9.3. ерөнхий боловсролын сургуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, бүлгэм байгуулах идэвх санаачлагыг дэмжих.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт 6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцан эрхэлнэ. 6.2. Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хариуцан эрхэлнэ. 6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хяналт тавьж, хөтөлбөрийн үр дүнг хагас жил тутам хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт 7.1. Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлнэ.

7.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

7.2.1. улсын болон орон нутгийн төсөв;

7.2.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19.1-д заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардал;

7.2.3. иргэн, хуулийн этгээдийн хандив;

7.2.4. гадаад улс, олон улсын байгууллагын тусламж, хандив;

7.2.5. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, дүнг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. 8.2. Хөтөлбөрийг дараахь үндсэн шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:

8.2.1. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан мэдээлэл, сурталчилгааны хүртээмж, чанар сайжирч, иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилсэн байна;

8.2.2. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцох төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, гэр бүлийн оролцоо нэмэгдсэн байна;

8.2.3. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж, олон нийтэд хүргэх тогтолцоо бүрдсэн байна;

8.2.4. гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар шинээр батлагдсан хууль, эрх зүйн акт, тэдгээрийн хэрэгжилтийг иргэдэд тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг шуурхай хүргэдэг тогтолцоо бүрдсэн байна; 8.2.5. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн насны онцлог, сонирхолыг харгалзсан, зорилтот бүлгүүдэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг тогтмол явуулснаар түүний чанар, хүртээмж, үр нөлөө нь дээшилсэн байна.

№ Хэрэгжүүлэх арга хэмжээ Хугацаа Хариуцах байгууллага Урьдчилсан байдлаар тооцсон төсөв (сая.төг)

1. Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд:

1.1

Оюутан, сурагчдын дунд байгаа архинаас үүдэлтэй гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийн талаар холбогдох байгууллагатай хамтран судалгаа хийх, судалгааны үр дүнд суурилан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах

2013 оны II улирал ХЗДХЯ, БСШУЯ, ЦЕГ -

1.2

Архинд донтох өвчтэй хүмүүст зориулан архины хор хөнөөлийн талаар сургалт явуулах, тэднийг нийгэмшүүлэх зорилгоор мэргэжлийн сургалтад (үсчин гоо сайхан, мужаан, гар урлал зэрэг) хамруулах арга хэмжээ авах

2013-2014 он ГХУСАЗЗ, Архидалт мансуурлын эсрэг ассоциаци -

1.3

Архинд донтох өвчтэй хүмүүст сэтгэл зүйн болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх төвийг Дундговь, Өмнөговь, Дорноговь, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай аймагт нээн ажиллуулах

2013-2014 он ГХУСАЗЗ, Архидалт мансуурлын эсрэг ассоциаци -

1.4

Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааны цахим мэдээллийн санг боловсронгуй болгож мэдээлэл, сургалт, сурталчилгаанд өргөнөөр ашиглахаас гадна онлайн сүлжээгээр зөвлөгөө өгөх ажлыг эрчимжүүлэх

2013-2016 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ТББ 8.0

Засгийн газрын 2012 оны 252 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

1.5 Архи, тамхигүй орчинг бүрдүүлсэн байгууллага, хамт олныг шалгаруулан урамшуулах, тэдний туршлагыг нийтэд сурталчлах 2013-2016 он

ХЗДХЯ, БСШУЯ, НХХЯ, ГХУСАЗЗ, Аймаг, нийсэл, сум, дүүргийн ИТХ

-

1.6

Жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагт “Архи, тамхигүй ирээдүй” сэдэвт биеийн тамир, спортын арга хэмжээг оюутан, залуусын дунд зохион байгуулах

2013-2016 он

ХЗДХЯ, БСШУЯ, ЭМЯ, ГХУСАЗЗ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗД

30.0

2. Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд:

2.1

Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, аюулын талаар мэдлэг олгох хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах, түүнтэй тэмцэх хүүхдийн сайн дурын бүлгэм байгуулах ажлыг сургуулийн захиргаа, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх

2013-2016 он БСШУЯ, ХЗДХЯ, ЭМЯ, ЦЕГ, ХТГ -

2.2

Цахим сүлжээ (facebook, twitter)-г ашиглан хар тамхи, мансууруулах бодисоос хүүхэд, залуучуудыг сэрэмжлүүлэх зорилго бүхий оюутан, залуусын сүлжээ байгуулах, түүгээр дамжуулан сургалт, сурталчилгаа явуулах, сүлжээнд хамрагдсан хүүхэд, залуусын санал, санаачлагыг дэмжиж ажиллах

2013-2016 он

ХЗДХЯ, ГХУСАЗЗ, МШХХТГ, МЗХ, ТББ -

2.3

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаархи мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх, богино хэмжээний сурталчилгааг бэлтгэн явуулах

2012-2016 он

ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ЦЕГ, ГЕГ, ТЕГ, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд

20.0

2.4

“Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгээр хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар 10 минутын нэвтрүүлэг бэлтгэн явуулах (жилд 10 нэвтрүүлэг бэлтгэх)

2013-2016 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ -

2.5

Хил, гаалийн байгууллагын албан хаагчдын дунд хар тамхи, мансууруулах бодисын талаархи сургалтыг жил тутам зохион байгуулах, тэднийг гарын авлага, сургалтын материалаар хангах

2013-2016 он

ХЗДХЯ, ХХЕГ, ГИХАЭГ, ЦЕГ, ЭЦГ, ТББ 20.0

2.6

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөлийн талаархи насанд хүрэгчдийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгааг Дархан- Уул, Сэлэнгэ, Орхон, Увс, Сэлэнгэ, Ховд, Төв, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудыг хамруулан хийх

2013 оны

I улирал

ХЗДХЯ, ХЗҮХ, ГХУСАЗЗ, Архидалт мансуурлын эсрэг ассоциаци

40.0

2.7

Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, аюулын талаархи санамж, сэрэмжлүүлгийг бэлтгэж, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран гадаадад зорчиж байгаа иргэдэд зориулан тараах

2013-2016 он

ХЗДХЯ, ГХЯ, ДТГ, ХХЕГ, ГХУСАЗЗ 25.0

2.8

Үүрэн телефоны оператор компаниудтай хамтран хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар улирал бүр иргэдэд хандан сэрэмжлүүлэг илгээх

2013-2015 он

ХЗДХЯ, ГХУСАЗЗ,ЦЕГ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗД, ГХУСАЗЗ 20.0

3. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд:

3.1

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор FM 96.3, “Stop” теле студитэй хамтран сэрэмжлүүлэг, теле сурталчилгаа, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж явуулах

2013-2016 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ЗЦГ 25.0

3.2

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан жолооч нарыг хууль, сэтгэл зүй, эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамруулах ажлыг төрийн бус байгууллагатай хамтран тогтмол явуулах

2013-2016 он

ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ЗЦГ, ТББ, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд

15.0

3.3

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд www.stop.mn цахим хуудсаар дамжуулан мэдээлэл, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэх, иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг уг цахим шуудангаар дамжуулж авах

2013-2016 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ЗЦГ, улсын төсөв 10.0

3.4

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зам, тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг тогтмол явуулах

2013-2016 он БСШУЯ, ЗЦГ, ГХУСАЗЗ 10.0

3.5

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх,тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах

2013-2016 он

ХЗДХЯ, ЗЦГ, ГХУСАЗЗ, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд

5.0

3.6 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтныг замын хөдөлгөөний дүрмийн хичээл заах сургагч багшаар бэлтгэх

2013 оны II улирал ХЗДХЯ, БСШУЯ, ЗЦГ 10.0

4. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд:

4.1

Эцэг, эх, гэр бүлийн зүгээс хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, тэдэнд зөв үлгэр дууриал үзүүлэх хандлагыг сурталчилсан цуврал телевизийн нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтийн болон бусад телевизээр нэвтрүүлэх

2013 оны II улирал ХЗДХЯ, БСШУЯ, ХТГ 15.0

4.2

Хүүхэд, өсвөр үеийнхэн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх бүлгэм, дугуйлан, секцийг ерөнхий боловсролын сургуулиудад байгуулахыг дэмжиж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх

2013-2015 он

ХЗДХЯ, БСШУЯ, ХТГ, Аймаг, нийслэлийн ЗД 15.0

4.3

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд хичээлээс гадуур төрөл бүрийн ажил (цуврал хичээл, уулзалт, ярилцлага, мэтгэлцээн, ханын сонин, зурагт хуудасны уралдаан зарлах) зохион байгуулах

2013-2016 он ХЗДХЯ, БСШУЯ, ГХУСАЗЗ, ХТГ -

4.4

Гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг сургуулиудын судалгааг гаргаж, уг судалгаанд үндэслэн зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулах

2013-2015 он ХЗДХЯ, БСШУЯ, ГХУСАЗЗ, ХТГ, ТББ 20.0

4.5

Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн болон ял эдлүүлэхийг хойшлуулсан, хорих байгууллагаас суллагдсан хүүхдүүдийг нийгэмшүүлэх чиглэлээр уулзалт ярилцлага, сургалт зохион байгуулах, тэдэнд амьдрах арга барил олгох талаар нийгмийн ажилтан, багш нартай хамтарч ажиллах

2013-2015 он

ХЗДХЯ, БСШУЯ, ГХУСАЗЗ, ХТГ, Аймаг, нийслэлийн ЗДТГ 10.0

4.6

Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг хүүхдүүдийн судалгааг гаргах, хүчирхийллээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар тэдэнд мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтыг явуулах

2013-2015 он

ХЗДХЯ, БСШУЯ, ГХУСАЗЗ, ЦЕГ, ХТГ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ

15.0

5. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд:

5.1

Эрх зүйн туслалцааны төвийн мэргэжилтэн, өмгөөлөгч нарыг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэшүүлэх

2013 оны III улирал ХЗДХЯ, ГХУСАЗЗ 5.0

5.2

Гэр бүлийн хүчирхийллийн талаархи иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэг, эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх, энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулах

2013 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 5.0

5.3

Хүний эрх, жендэрийн тэгш байдал, хүчирхийлэлгүй аж төрөх харилцааны ур чадвар олгох албан ба албан бус сургалтын хичээлийн хөтөлбөрийн агуулга, арга зүйг баталж, хэрэгжүүлэх арга хэмжээг бүх шатны боловсролын байгууллагад зохион байгуулах

2013 он ХЗДХЯ, БСШУЯ, ГХУСАЗЗ, ЦЕГ 5.0

5.4 Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллийн сүлжээ үүсгэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах 2013 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 10.0

5.5

Гэр бүлийн асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх харилцааг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион явуулах тусгай танхим байгуулах, уг сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу явуулах

2014 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв -

6. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд:

6.1

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд (төв, хангай, баруун, зүүн бүсийн аймгуудад) зохион байгуулах

2013-2016 он

ХЗДХЯ, ГХУСАЗЗ, Аймаг, нийслэлийн ГХУСАЗЗ, ТББ 50.0

6.2

Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах

2013-2015 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ХЗҮХ 10.0

6.3

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтад тогтмол хамруулах

2013-2015 он

ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ЦЕГ, ХХЕГ, ГИХАЭГ, ТББ 15.0

6.4

Цагдаа, хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан нарт зориулан хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гарын авлага, ном бэлтгэн тараах

2012-2016 он

ХЗДХЯ, ГХУСАЗЗ

15.0

6.5

Олон нийтийн газар (галт тэрэг, нисэх онгоцны буудал, зочид буудал, зоог, цэнгээний газар)- т хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлэг бүхий зурагт самбар, хуудас байрлуулах

2013-2016 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ЦЕГ, ТББ 10.0

6.6

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэн, хуулийн этгээд, хамт олныг өргөнөөр татан оролцуулах, тэдгээртэй хамтран ажиллах, идэвх санаачлагыг нь дэмжиж ажиллах

2013 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, Аймаг, нийслэлийн ГХУСАЗЗ 10.0

6.7

Хүн худалдаалах болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр богино хэмжээний сэрэмжлүүлэг бэлтгэж, кинотеатр, бусад хэрэгслийг ашиглан нийтэд хүргэх

2013-2016 он

ХЗДХЯ, ГХУСАЗЗ, НЗДТГ, ЦЕГ, ТББ 10.0

6.8

Хүн худалдаалах гэмт хэргийн гаралт, нөхцөл байдлын талаар мэдээллийн сан бүрдүүлж, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах

2013 оны IҮ улирал ХЗДХЯ 10.0

7. Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд:

7.1

Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

2013-2016 он ХЗДХЯ, БОАЖЯ 10.0

7.2 Байгаль хамгаалагч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг орон нутагт зохион байгуулах

2013-2016 он

ХЗДХЯ,

БОАЖЯ, Улсын төсөв

10.0

7.3 Байгаль орчныг хамгаалах иргэдийн сайн дурын бүлгүүдийн үйл ажиллагааг сурталчлах, тэдний үйл ажиллагааг дэмжин урамшуулах

2013-2016 он ХЗДХЯ, БОАЖЯ, Аймаг нийслэлийн ЗДТГ -

7.4

Хүүхэд, залуучуудад зориулсан байгаль орчныг хамгаалах сэдэвт богино хэмжээний хичээл, зохиомжийг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх

2013 оны III улирал ХЗДХЯ, БОАЖЯ, Улсын төсөв 2.0

7.5

Байгаль орчныг хамгаалах талаар үндэсний зан заншлыг сэргээх, хүүхэд, өсвөр үе, залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх

2013-2016 он БСШУЯ, БОАЖЯ, ХТГ, ТББ -

7.6

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ авах, ажилтнуудыг нь сургаж чадавхижуулах

2013-2016 он БОАЖЯ, ТББ 5.0

8. Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд:

8.1

Мэдээллийн аюулгүй байдлын талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх, нийтлэл, хэвлэмэл хуудас хэвлэж олон нийтэд тараах

2013-2015 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, МШХХТГ

20.0

8.2

Мэдээллийн аюулгүй байдлын талаархи ойлголт, мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудын дунд сургалт явуулах

2013-2014 он ХЗДХЯ, БСШУЯ, ГХУСАЗЗ, МШХХТГ 20.0

8.3 Мэдээллийн аюулгүй байдлын талаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ойлголт, мэдлэг олгох зорилгоор сургалт явуулах 2013 он ХЗДХЯ, ГХУСАЗЗ, МШХХТГ 15.0

8.4

Интернэтийн зүй зохистой хэрэглээ болон болзошгүй эрсдэл, аюулын талаар хүүхэд, эцэг, эх болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан сургалт, сурталчилгаа явуулах

2013-2014 он ХЗДХЯ, БСШУЯ, ГХУСАЗЗ, МШХХТГ 10.0

8.5

Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлан түүнээс урьдчилан сэргийлэх санал, дүгнэлтийг боловсруулах Ажлын хэсэг байгуулан ажиллуулах

2013 он ХЗДХЯ, ТЕГ, МШХХТГ, ДХИСургууль 5.0

9. Нийгмийн ажилтан, сургагч багш нарыг бэлтгэх хүрээнд:

9.1

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өсвөр үеийнхэн болон бусад зорилтот бүлгүүдэд сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэх, тэдгээрийн ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах

2013-2016 он ХЗДХЯ, БСШУЯ, ХТГ, ТББ 20.0

9.2 Өсвөр үеийнхний дундаас үе тэнгийнхэндээ нөлөөлж, үлгэр дууриал болж чадахуйц сурагчдыг сонгон авч сургагч багшаар бэлтгэх

2013-2016 он ХЗДХЯ, БСШУЯ, ХТГ, ТББ 10.0

9.3

Ерөнхий боловсролын сургуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, бүлгэм байгуулахыг дэмжиж, түүнд сурагчдыг татан оролцуулах

2013-2016 он ХЗДХЯ, БСШУЯ, ХТГ, ТББ -

Төрийн мэдээлэл · 2012 · № 35 (752)2030–2046-р хуудас