Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(752)
— 2047 —

Ойн талбайн норматив, байршил батлах тухай № 255

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2012 оны 7 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 255 хот Ойн талбайн норматив, байршил батлах тухай

Ойн тухай хуулийн 12.1.5, 14.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэлд байгуулагдах сум дундын ойн ангийн хариуцах ойн талбайн норматив, байршлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан нормативыг үндэслэн харьяа нутаг дэвсгэртээ сум дундын ойн ангийг байгуулан орон тооны дээд хязгаар болон дүрмийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж мөрдөх арга хэмжээ авахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Сум дундын ойн ангийн зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг нийслэлийн Засаг дарга нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ЦОГТБААТАР

Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоолын хавсралт

ОЙН НӨӨЦ, ТӨЛӨВ БАЙДАЛ, АШИГЛАЛТЫН ЭРЧИМЖИЛТЭЭС ХАМААРСАН АЙМАГ, НИЙСЛЭЛД БАЙГУУЛАГДАХ СУМ ДУНДЫН ОЙН АНГИЙН ХАРИУЦАХ ТАЛБАЙН НОРМАТИВ, БАЙРШИЛ

� ��� ���

��� ��� ������ ��� ������ �������� ��� ������� ��������* (���.��)

��������� �����

��� ������ ��� ������ �������

901.0-1100.0 �������

����� ��������� �����-��� ������-���

Төрийн мэдээлэл · 2012 · № 35 (752)2047-р хуудас