Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(752)
— 2029 —

Гал унтраах анги байгуулах тухай № 250

-“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн захирал;

-Геологийн төв лабораторийн захирал;

-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөлөл (тохиролцсоноор);

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл (тохиролцсоноор);

-Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл (тохиролцсоноор). Нарийн бичгийн дарга -Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хэлтсийн дарга.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 7 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 250 хот Гал унтраах анги байгуулах тухай

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бэрх тосгонд Гал унтраах III зэрэглэлийн 42 дугаар ангийг байгуулсугай.

2. Шинээр байгуулагдаж байгаа ангийн барилгыг барих хөрөнгийг 2013 оны улсын төсөвт тусган санхүүжүүлж, бусад зардлыг жил бүрийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан хавсралтын 21 дэх заалтын “Хэнтий аймгийн онцгой байдлын хэлтэс (гал унтраах II зэрэглэлийн 32 дугаар анги, аврах салбартай)” гэсний дараа “Бэрх тосгонд Гал унтраах III зэрэглэлийн 42 дугаар анги” гэж нэмсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2012 · № 35 (752)2029-р хуудас