Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(752)
— 2027 —

Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай № 234

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 164 хот

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн чөлөөлөх, томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Пунцагийн Цагааныг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Чадраабалын Өнөрбаярыг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

2012 оны 7 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 234 хот Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16.3, 16.4 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийг хэмжил зүйгээр дэмжих, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг хавсралт ёсоор баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Гишүүд: -Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга;

-Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үнэлгээний газрын дарга;

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга;

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга;

-Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга;

-Эрүүл мэндийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Шинжлэх ухааны академийн Физик, техникийн хүрээлэнгийн захирал;

-Монгол Улсын Их сургуулийн Мэдээлэл, технологийн их сургуулийн захирал;

-Шинжлэх ухааны их сургуулийн Эрчим хүч, инженерийн сургуулийн захирал;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга;

-Стандартчилал, хэмжил зүйн газрын Эталоны албаны дарга;

-Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын албаны дарга;

Засгийн газрын 2012 оны 234 дүгээр тогтоолын хавсралт

Төрийн мэдээлэл · 2012 · № 35 (752)2027–2028-р хуудас