Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2021 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Оюуны өмчийн тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/12 дугаар зүйлийн 12.1.16 дахь заалт:
“12.1.16.оюуны өмчийн эрхийг олон нийтэд сурталчлах,
оюуны өмчийн эрх зүйн талаарх олон нийтийн болон оюуны өмчийн эрх эзэмшигчдийн мэдлэгийг дээшлүүлэх;”
2/14 дүгээр зүйлийн 14.8, 14.9 дэх хэсэг:
“14.8.Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд,
албан тушаалтан шийдвэрт заасан хугацаанд биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.
14.9.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ
хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.”
2 дугаар зүйл.Оюуны өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн
“12.1.16” гэснийг “12.1.17” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “Шинжээч” гэснийг “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патентын шинжээч” гэж, мөн хэсгийн “байгалийн болон” гэснийг “байгалийн, эсхүл” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Патентын тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.