Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(1184)
— 2702 —

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 06-ны өдөр хот

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН
ЗААЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд

доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.2.10, 5.2.11 дэх заалт:

“5.2.10.Монгол Улсад бүртгэгдсэн газар зүйн заалттай

ижил, эсхүл төсөөтэй байдал нь хэрэглэгчийг барааны гарал үүслийн хувьд төөрөгдөлд оруулах;

5.2.11.барааны тэмдгийг шударга бусаар давуу эрх эдлэх

зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн.”

2/5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг:

“5.6.Энэ хуульд заасан барааны тэмдгийн ижил, эсхүл төсөөтэй

эсэхийг тодорхойлох шалгуурыг төрийн захиргааны байгууллага тогтооно.”

3/7 дугаар зүйлийн 7.8-7.11 дэх хэсэг:

“7.8.Энэ хуулийн 6.6.1, 6.6.2, 6.6.4-т заасан баримт бичгийг

энэ хуулийн 7.6-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

7.9.Энэ хуулийн 6.6.3-т заасан баримт бичгийг энэ хуулийн 7.7-д заасан

хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага давамгайлах огнооны эрх хүсээгүйд тооцно.

7.10.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн

мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа мэдүүлсэн барааны тэмдгийн ном зүй, илэрхийллийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

7.11.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5,

7.7, 7.8-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.”

Төрийн мэдээлэл · 2021 · № 34 (1184)2702-р хуудас