Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1180)
— 2072 —

Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 06-ны өдөр хот

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Оюуны өмчийн тухай хуульд доор дурдсан

агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:

“6.5.Энэ хуулийн 6.3-т заасан сайн дурын бүртгэл хөтлөх журмыг

оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

2/12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалт:

“12.2.3.хамтын удирдлагын байгууллага, зохиогчийн

эрхийг хамгаалах, төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх байгууллага, бүтээл ашиглагч болон төрийн байгууллагыг зохиогчийн эрхийн талаарх мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хамтран ажиллах.”

2 дугаар зүйл.Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн

11.4 дэх хэсгийн “хянах” гэснийг “хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Оюуны өмчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн

17.6 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.2.1 дэх заалтын “эрх болон түүнд хамаарах” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зохиогчийн эрхийн тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 30, 2073-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 30, 2074-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2021 · № 30 (1180)2072–2074-р хуудас