Хөдөө аж ахуйн салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай № 239
голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”, Улсын клиникийн төв эмнэлгийг “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, Клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийг “Улсын хоёрдугаар төв эмнэлэг”, П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийг “Улсын гуравдугаар төв эмнэлэг”, Нялхсын клиникийн сувиллыг “Хүүхдийн төв сувилал” гэж;
1.2. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2005 оны З дугаар сарын 9-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор байгуулагдсан Эмгэг судлалын төвийг “Эмгэг судлалын үндэсний төв”, “Геронтологийн төв байгуулах тухай” Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор байгуулагдсан Геронтологийн төвийг “Геронтологийн үндэсний төв” гэж.
2. “Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлт хийх чиглэл”-ийн 20 дахь заалтад “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн” гэснийг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” гэж өөрчилсүгэй.
3. Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагын нэрийг Эрүүл мэндийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн үүнтэй холбогдон гарах зардлыг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.
2012 оны 7 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 239 хот Хөдөө аж ахуйн салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх доод хэмжээг 1 дүгээр хавсралт, аймаг, нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах
зорилгоор орон нутгийн мах боловсруулах үйлдвэрүүдэд бэлтгэх нөөцийн махны хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай:
2.1. Мал аж ахуйн салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар тодорхой төлөвлөгөө гарган зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь шуурхай шийдвэрлэж ажиллах;
2.2. Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллаж аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх явцад хяналт тавих;
2.3. Мал сүргийн зун, намрын отрыг сайтар зохион байгуулж, тарга хүч авахуулах;
2.4. Аймаг, сум дундын отрын бүс нутагт уст цэг гаргах, засварлах, нэг болон олон наст тэжээлийн ургамал тариалах замаар бэлчээрийг нөхөн сэргээж сайжруулж, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, шаардлагатай бол холбогдох орон нутгийн удирдлагатай отор нүүдлийн гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулах;
2.5. Төрийн болон орон нутгийн өмчит цөм сүргийн аж ахуйгаас үржлийн хээлтүүлэгч мал бойжуулах ажлыг зохион байгуулж хээлтүүлэгч дутагдалтай аймаг, бүс нутгийг хангах, мэргэжлийн байгууллагатай хамтран үржлийн биотехнологийн аргуудыг өргөн ашиглах, малыг бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;
2.6. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах тарилга, эм бэлдмэлийг орон нутагт хүргүүлж малын угаалга, тарилга, туулгалт, вакцинжуулалт болон ариутгал, халдваргүйжүүлэлт, тандалт шинжилгээ, оношилгоог технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах;
2.7. Улсын төсвийн хөрөнгөөр шинээр худаг гаргах болон бэлчээрийн хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлын явцад хийх гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг сайжруулах;
2.8. Хөрш орнуудаас хил дамжсан хортон шавьжийн нүүдэл орж ирэх магадлал өндөр байгааг харгалзан малчид, тариаланчдыг
сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд хортон шавьжийн устгал зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын чиглэл, төлөвлөгөө гаргаж ажиллах;
2.9. Орон нутгийн мах боловсруулах үйлдвэрүүдэд нөөцийн мал, мах бэлтгэх ажилд хяналт тавьж, хот, суурин газрын 2013 оны хавар хэрэглэх махны нөөцийг хангалттай бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах ажлыг зохион байгуулах;
2.10. Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх ажилд шаардагдах шатахууны хангамжийг хэвийн байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
2.11. Үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах элеватор, агуулах, зоорийн бэлэн байдлыг шалгаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, хадгалах нөхцөлийг сайжруулах.
3. Улсын нөөцийн өвс, тэжээлийг тогтоосон хэмжээ, байршлын дагуу хүйтний улирлын өмнө бүрдүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт үүрэг болгосугай.
4. Зуны агаарын хэт халалт, хуурайшилт, ган, үер зэрэг байгалийн үзэгдлийн үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах, гамшигт үзэгдэл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
5. Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг сар бүр хянан шалгаж, малчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тавьсан санал, хүсэлтийг судлан шуурхай шийдвэрлэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
6. Малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөх, малчин бүр өвлийн хувцас хэрэглэл, мал аж ахуйн тоног хэрэгслийг засварлах зэргээр мал өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг малчин өрх, мал бүхий иргэдэд уриалсугай.
7. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг нэгтгэн 2012 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.
Засгийн газрын 2012 оны 239 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
№ Аймгийн нэр Аймаг, нийслэлийн аюулгүйн нөөц Сум, дүүрэг бүрийн аюулгүйн нөөц
Өвс (тн) Тэжээл (тн) Өвс (тн) Тэжээл (тн)
1 Архангай 1000 200 100 50 2 Баян-Өлгий 800 200 100 50 3 Баянхонгор 400 200 50 50 4 Булган 1200 300 100 50 5 Говь-Алтай 400 200 50 50 6 Говьсүмбэр 200 100 50 50 7 Дархан-Уул 800 200 100 50 8 Дундговь 500 200 50 50 9 Дорноговь 300 100 50 50 10 Дорнод 1000 200 100 50 11 Завхан 1200 200 100 50 12 Орхон 500 150 100 70 13 Өвөрхангай 1200 300 100 70 14 Өмнөговь 300 100 50 50 15 Сэлэнгэ 1200 400 100 80 16 Сүхбаатар 800 200 100 50 17 Төв 1200 300 100 50 18 Увс 1000 400 80 40 19 Ховд 1000 300 80 40 20 Хөвсгөл 1200 300 100 50 21 Хэнтий 1000 300 100 50 22 Улаанбаатар 400 200 50 50 Дүн 17600 5050
Засгийн газрын 2012 оны 239 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
�����
2012 ��� ����� ���� ���, ���.���
������� ��������� ���� ����� ������, ���.�� ������: ������ ������� ����� ������, ���. ��
������ ��� ������ ��� ������ ��� ������ ���
���� ������� ���
������ ���: ����-����� 1302.8 0.0 0.6 2.8 3.2 6.6 0.5 ����-����� 1613.3 0.5 0.8 3.8 2 7.1 0.5 ������ 2006.1 1.8 1.6 3.8 6 13.2 0.9 ��� 1831.8 1.4 1.0 3.3 4.4 10.1 0.7 ���� 1771.3 1.4 1.0 4.3 3.6 10.3 0.7 ��� 8525.3 5.1 5.1 18.1 19.2 47.3 3.3 ������� ���: �������� 2984.3 8.6 3.1 4.5 9.2 25.4 1.8 ���������� 2237.8 2.8 1.4 5.9 3.7 13.8 1.0 ������ 2340.8 3.7 1.9 3.2 6.6 15.4 1.1 ����� 168.3 1.1 0.1 0.2 0.4 1.8 0.1 ���������� 2425.6 2.8 2.3 4.8 6.3 16.2 1.1 ������� 3315.5 7.4 2.7 6.2 7.2 23.5 1.6 ��� 13472.3 25.4 11.5 24.8 33.5 96.2 6.7 ������ ���: ���������� 189.7 0.0 0.1 0.4 0.4 0.9 0.1 ������-��� 256.8 0.0 0.1 0.3 0.5 0.9 0.1 ��������� 1207.4 0.6 1.1 2.9 3.2 7.8 0.5 �������� 1348.7 0.3 0.8 2.5 3.5 7.1 0.5 �������� 1223.5 0.2 0.7 3.2 1.2 5.3 0.4 ������� 1260.9 2.3 0.8 1.9 2.9 7.9 0.5 ��� 2962 3.1 2.9 4.8 8.3 19.1 1.3 ��� 8448.8 6.5 5.7 13.5 16.5 49.0 3.4 ���� ���: ������ 1149.8 1.8 1.6 1.3 2.6 7.3 0.5 ��������� 2081.4 2.2 1.9 3.9 6.2 14.2 1.0 ������ 2379.1 2.5 1.8 3.2 5.1 12.6 0.9 ��� 5610.3 6.5 5.3 8.4 13.9 34.10 2.4 �����������: ����������� 278.9 0.0 0.3 0.2 0.3 0.8 0.1 ���� 36335.8 40.1 27.9 65.1 83.3 226.5 15.9