Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(751)
— 2018 —

Түлш, эрчим хүчний салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай № 240

2012 оны 7 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 240 хот Түлш, эрчим хүчний салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

Эрчим хүчний тухай хуулийн 5.1.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Түлш, эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавьж ажиллан үр дүнг Засгийн газарт сар тутам танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан эрчим хүчний зарим үйлдвэр, компанид 2013 онд шаардлагатай байгаа татаасын тооцоог хянаж, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

3. Төрийн өмчит дулааны цахилгаан станцын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй, найдвартай хангах арга хэмжээ авч, нүүрс тээвэрлэлтийн график төлөвлөгөө гарган ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нарт даалгасугай.

4. Нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад хүрэлцэхүйц хэмжээний дизель түлш, шатахууны нөөц бүрдүүлэн хөрс хуулалт, их засвар, ашиглалтын үйл ажиллагааг жигд зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал), холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Дараахь арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй:

5.1. “Багануур” ХК-ийн найдвартай ажиллагаа, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээнд болон дизель түлшний нөөц бүрдүүлэхэд шаардагдах

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 34 (751)2018-р хуудас