Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(751)
— 2012 —

Эрүүл мэндийн зарим байгууллагын нэрийг өөрчлөх тухай № 231

тэтгэмж, үйлчилгээний үр нөлөөг үнэлэх ажлыг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.

Ес. Бусад

9.1. Өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг дахин нягталсан боловч Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.2, 20.2.1, 21.1.1, 22.1.1-д заасан тэтгэмж, үйлчилгээнд хамрагдах эрх үүсээгүй бол тухайн өрхийн амьжиргааны түвшинг сүүлийн үнэлгээ хийгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд дахин үнэлэхгүй.

9.2. Тэтгэмж авч байгаа өрх нь энэ журмын 3.6-д заасан өөрчлөлтийг тогтоосон хугацаанд мэдэгдээгүй бол илүү авсан хугацааных нь тэтгэмжийг эхний удаа нөхөн төлүүлэх буюу дараа сарынх нь тэтгэмжээс суутгана.

9.3. Энэ журмын 9.2-т заасан зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тэтгэмжийг нөхөн төлүүлэх буюу дараа сарын тэтгэмжээс суутгаж, Нийгмийн халамжийн тухай хуулийн 31.1-д заасан хариуцлага хүлээлгэнэ.

9.4. Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 7 дугаар Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 231 хот Эрүүл мэндийн зарим байгууллагын нэрийг өөрчлөх тухай

Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр баталсан Эрүүл мэндийн тухай хуулиар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан эрүүл мэндийн зарим байгууллагын нэрийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1.1. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр)-ийн тогтоолоор байгуулагдсан Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, Арьсны өвчин судлалын төвийг “Арьсны өвчин судлалын үндэсний төв”, Байгалийн

Төрийн мэдээлэл · 2012 · № 34 (751)2012-р хуудас