Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(1153)
— 214 —

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Залруулга: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаарт нийтлэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “сонгуулийн” гэсэн үгийг орхигдуулсан тул залруулж байна.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 12 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 12 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“21 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа

21.1.Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. /Энэ зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хэсэгчлэн хориг тавьсан./

21.2.Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.

21.3.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

21.3.1.Авлигатай тэмцэх газрын дарга төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;

21.3.2.Авлигатай тэмцэх газрын дэд дарга төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.

21.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удаа улируулан томилж болно.

21.5.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, дэд дарга томилогдсоноор дуусгавар болно.

21.6.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1, 21.2-т заасан бүрэн эрхийн үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ.”

2 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг” гэснийг хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2021 · № 3 (1153)214–216-р хуудас