Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(740)
— 1406 —

Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.6 дахь заалт нэмсүгэй:

“4.1.6.энэ хуулийн 10.1-д заасан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтад орсон албан тушаалтан.”

2 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг:

“13.4.Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана.”

2/19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг:

"19.1.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно."

3 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2012 · № 23 (740)1406-р хуудас