Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(886)
— 1177 —

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

2015 оны 05 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 05 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1

дэх хэсгийн ““Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ба” гэснийг хассугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН
ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх

ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “талууд болон “Төрийн мэдээлэл” сэтгүүлд” гэснийг “талуудад” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх

ажиллагааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 25 (886)1177-р хуудас