Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1131)
— 1617 —

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “Архивын тухай хуулиар” гэснийг “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“15.26 дугаар зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль зөрчих

1.Архивын баримтад засвар тэмдэглэгээ хийсэн, бохирдуулсан, гэмтэл учруулсан, баримтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, үрэгдүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр баримтыг устгасан, хосгүй үнэт, нэн үнэт баримтыг хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан, эсхүл архивын баримтыг хадгалах, хамгаалах, ашиглах, төрийн архивт шилжүүлэх талаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Төрийн мэдээлэл · 2020 · № 29 (1131)1617-р хуудас