Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1130)
— 1556 —

Дүрэм батлах тухай № 12

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нанзадын Дамдинсүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвадуламын Батбаатарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лувсандоржийн Одончимэгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Аюурзанын Энхтөрийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ванчинсүрэнгийн Амартүвшинг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.

2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тул шүүгч Батжаргалын Батзоригийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Нанзадын Дамдинсүрэнг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Лхагвадуламын Батбаатарыг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Лувсандоржийн Одончимэгийг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Аюурзанын Энхтөрийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Ванчинсүрэнгийн Амартүвшинг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 12 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Дүрэм батлах тухай

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны дүрмийг 1 дүгээр хавсралт, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хамгаалалтын захиргааны дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ

Засгийн газрын 2020 оны 12 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ АЛТАЙН ХАДНЫ ЗУРГИЙН ЦОГЦОЛБОРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа (цаашид “Хамгаалалтын захиргаа” гэх) нь Монгол Алтайн хадны зургийн цогцолборын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сурталчлах, хөгжүүлэх чиг үүрэг бүхий соёлын байгууллага мөн.

1.2. Хамгаалалтын захиргаа нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, хэлэлцээр, энэ дүрмийг мөрдөнө.

1.3. Хамгаалалтын захиргаа нь зохих хууль, журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.4. Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

1.5. Хамгаалалтын захиргаа нь Баян-Өлгий аймагт байрлана.

Хоёр. Хамгаалалтын захиргааны чиг үүрэг

2.1. Хамгаалалтын захиргаа нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. байгалийн болон соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;

2.1.2. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэх, шаардлагатай тохиолдолд нэмэлт дэглэм тогтоож мөрдүүлэх;

2.1.3. дурсгалт газраар аялах маршрут тогтоох, аялагчдыг мэдээллээр хангах;

2.1.4. хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах;

2.1.5. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, дурсгалт газрын байгалийн болон соёлын өвийг хамгаалах талаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

2.1.6. байгалийн болон соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдалд хохирол учруулж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; 2.1.7. дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын талаар яам, холбогдох бусад газрыг шуурхай мэдээллээр хангах;

2.1.8. тогтоосон хугацаанд дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дэлгэрэнгүй тайланг бэлтгэж, хүргүүлэх;

2.1.9. дурсгалт газарт үзлэг, шалгалт хийх;

2.1.10. харьяалах орон нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран ажиллах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих;

2.1.11. дурсгалт газрын байгаль, соёлын өвийг судлах ажлыг бие даан болон мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

2.1.12. дурсгалт газрын ойролцоох соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдалд хяналт тавих;

2.1.13. эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах;

2.1.14. дурсгалт газрыг олон нийтэд сурталчлан таниулах;

2.1.15. эрх бүхий байгууллагаас өгсөн бусад чиг үүрэг.

2.2. Хамгаалалтын захиргаа энэ дүрмийн 2.1.9-д заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн иргэдээр гүйцэтгүүлж болно.

Гурав. Хамгаалалтын захиргааны бүтэц, удирдлага

3.1. Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дарга удирдан зохион байгуулна. Даргыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 14.1.16- д заасны дагуу соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

3.2. Хамгаалалтын захиргааны даргаар соёлын өвийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай, эрдмийн зэрэг цол, гадаад хэлний зохих мэдлэгтэй хүнийг сонгон шалгаруулж ажиллуулна.

3.3. Хамгаалалтын захиргааны ажилтнуудыг орон нутгийн иргэдээс сонгон шалгаруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах зарчим баримтална.

3.4. Хамгаалалтын захиргааны дарга байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.

3.5. Хамгаалалтын захиргааны дарга дараах бүрэн эрхтэй:

3.5.1. хамгаалалтын захиргаанаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого, арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.5.2. хууль тогтоомж, Засгийн газрын болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3.5.3. хамгаалалтын захиргааны ажилтнуудыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилж, чөлөөлөх;

3.5.4. эрх мэдлийн хүрээнд тушаал гаргаж хэрэгжилтийг хангуулах;

3.5.5. байгууллагын төсвийг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж, гүйцэтгэлийг тайлагнах;

3.5.6. эрх мэдлийн хүрээнд байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах;

3.5.7. ажилтныг шагнаж урамшуулах, төр, засгийн шагналд тодорхойлох;

3.5.8. хамгаалалтын захиргааг гадаад улс болон дотоодод төлөөлөх;

3.5.9. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.7. Хамгаалалтын захиргааны дарга дурсгалт газрын хамгаалалтын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр зохион байгуулалттайгаар оролцуулж болно.

Засгийн газрын 2020 оны 12 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа (цаашид “Хамгаалалтын захиргаа” гэх) нь Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутагт байрлах байгалийн болон соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сурталчлах, хөгжүүлэх чиг үүрэг бүхий соёлын байгууллага мөн.

1.2. Хамгаалалтын захиргаа нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, хэлэлцээр, энэ дүрмийг мөрдөнө.

1.3. Хамгаалалтын захиргаа нь зохих хууль, журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.4. Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

1.5. Хамгаалалтын захиргаа нь Улаанбаатар хотод байрлана.

Хоёр. Хамгаалалтын захиргааны чиг үүрэг

2.1. Хамгаалалтын захиргаа нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. байгалийн болон соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;

2.1.2. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэх, шаардлагатай тохиолдолд нэмэлт дэглэм тогтоож мөрдүүлэх;

2.1.3. Хан Хэнтийн уулсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран дурсгалт газар аялах маршрут тогтоох, аялагчдыг мэдээллээр хангах;

2.1.4. хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах;

2.1.5. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, дурсгалт газрын байгалийн болон соёлын өвийг хамгаалах талаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

2.1.6. байгалийн болон соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдалд хохирол учруулж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

2.1.7. дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын талаар яам, холбогдох бусад газрыг шуурхай мэдээллээр хангах;

2.1.8. тогтоосон хугацаанд дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дэлгэрэнгүй тайланг бэлтгэж, хүргүүлэх;

2.1.9. дурсгалт газарт үзлэг, шалгалт хийх;

2.1.10. харьяалах орон нутгийн удирдлага, иргэдтэй хамтран ажиллах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих;

2.1.11. дурсгалт газрын байгаль, соёлын өвийг судлах ажлыг бие даан болон мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

2.1.12. дурсгалт газрын ойролцоох соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдалд хяналт тавих;

2.1.13. эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах;

2.1.14. дурсгалт газрыг олон нийтэд сурталчлан таниулах;

2.1.15. эрх бүхий байгууллагаас өгсөн бусад чиг үүрэг.

2.2. Хамгаалалтын захиргаа энэ дүрмийн 2.1.9-д заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн иргэдээр гүйцэтгүүлж болно.

Гурав. Хамгаалалтын захиргааны бүтэц, удирдлага

3.1. Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дарга удирдан зохион байгуулна. Даргыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 14.1.16- д заасны дагуу соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

3.2. Хамгаалалтын захиргааны даргаар соёлын өвийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай, эрдмийн зэрэг цол, гадаад хэлний зохих мэдлэгтэй хүнийг сонгон шалгаруулж ажиллуулна.

3.3. Хамгаалалтын захиргааны ажилтнуудыг орон нутгийн иргэдээс сонгон шалгаруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах зарчим баримтална.

3.4. Хамгаалалтын захиргааны дарга байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.

3.5. Хамгаалалтын захиргааны дарга дараах бүрэн эрхтэй;

3.5.1. хамгаалалтын захиргаанаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого, арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.5.2. хууль тогтоомж, Засгийн газрын болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3.5.3. хамгаалалтын захиргааны ажилтнуудыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилж, чөлөөлөх;

3.5.4. эрх мэдлийн хүрээнд тушаал гаргаж хэрэгжилтийг хангуулах;

3.5.5. байгууллагын төсвийг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж, гүйцэтгэлийг тайлагнах;

3.5.6. эрх мэдлийн хүрээнд байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах;

3.5.7. ажилтныг шагнаж урамшуулах, төр, засгийн шагналд тодорхойлох;

3.5.8. хамгаалалтын захиргааг гадаад улс болон дотоодод төлөөлөх;

3.5.9. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.6. Хамгаалалтын захиргааны дарга дурсгалт газрын хамгаалалтын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр зохион байгуулалттайгаар оролцуулж болно.

Төрийн мэдээлэл · 2020 · № 28 (1130)1556–1562-р хуудас