Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1130)
— 1555 —

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай № 51

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 50 хот

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 51 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Мөнхдөлийн Түмэннастыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашцоодолын Нямбазарыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Бямбаагийн Ариунхишигийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Даваанямын Оюумаа, Намжилын Долгорсүрэн нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

2. Шүүгч Дашцоодолын Нямбазарыг Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Бямбаагийн Ариунхишигийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Даваанямын Оюумаа, Намжилын Долгорсүрэн нарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Батжаргалын Батзоригийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Говьсүмбэр аймаг дахь

Төрийн мэдээлэл · 2020 · № 28 (1130)1555-р хуудас