Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1130)
— 1563 —

Санхүүжилтийн хэлэлцээр (Тогтвортой Aмьжиргаа-3 төслийн Нэмэлт санхүүжилт)

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

(Тогтвортой Aмьжиргаа-3 төслийн Нэмэлт санхүүжилт)

МОНГОЛ УЛС

болон

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ

хоорондын хэлэлцээр

ЗЭЭЛИЙН ДУГААР 6588 -MN
САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР

Энэхүү ХЭЛЭЛЦЭЭР нь МОНГОЛ УЛС (“Хүлээн авагч”) болон ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ (“Ассоциаци”) нар гарын үсэг зурсан өдрөөр баталгаажна.

(A) Хүлээн авагч болон Ассоциаци хооронд 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурж, 2017 оны 9 дүгээр сарын 24-нд өөрчлөлт оруулсан хэлэлцээр (“Анхны санхүүжилтийн хэлэлцээр”)-ийн дагуу Ассоциаци нь Анхны санхүүжилтийн хэлэлцээр (“Эх төсөл”)-ийн 1-р Хуваарьт тусгасан төсөлд санхүүгийн туслалцаа үзүүлэх зорилгоор арван зургаан сая нэг зуун мянган Зээлийн тусгай эрх (ЗТЭ 16,100,000) (“Анхны зээл”)-тэй дүйцэх хөнгөлөлттэй зээлийг Хүлээн авагчид олгохыг хүлээн зөвшөөрсөн; БОЛОХЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ, мөн

(Б) Анхны санхүүжилтийн хэлэлцээртэй холбоотой нэмэлт үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хүлээн авагч нь Ассоациациас санхүүжилтийн дэмжлэг хүссэн бөгөөд Ассоациаци хүсэлтийг хүлээн зөвшөөрч, энэхүү Хэлэлцээр болон бусад холбогдох хэлэлцээрт заасан нөхцөлүүдийн дагуу санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр болсон;

ЭДГЭЭРТ ҮНДЭСЛЭН, Хүлээн авагч болон Ассоциаци дараах зүйлсийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

I БҮЛЭГ — ЕРӨНХИЙ НӨХЦӨЛҮҮД; НЭР ТОМЬЁОНУУД

1.01. Ерөнхий нөхцөлүүд нь (энэхүү Хэлэлцээрийн хавсралтад тусгасан) энэхүү Хэлэлцээрт хүчин төгөлдөр үйлчлэх төдийгүй энэхүү Хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг мөн болно.

1.02. Хэлэлцээрийн агуулгад өөрөөр заагаагүй бол Хэлэлцээрт том үсгээр тэмдэглэсэн нэр томьёонууд нь Ерөнхий нөхцөлүүд, Анхны санхүүжилтийн хэлэлцээр, эсвэл энэхүү хэлэлцээрт (Оршил ба хавсралт хэсгийг оролцуулаад) тайлбарласан утгыг илэрхийлнэ.

Төрийн мэдээлэл · 2020 · № 28 (1130)1563-р хуудас