Монгол Улс болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ
“Санхүүжилтийн хэлэлцээрийн огноо» гэсэн нэр томьёонд мөн хамаарна. 16. “Нийгмийн халамжийн тухай хууль” гэж 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хүлээн авагчийн УИХ-аас баталсан нэр бүхий хууль ба түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэлнэ.
17. “Нэг удаагийн татан авалт” гэж энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 1-ийн Хэсэг II-ийн Б дэх хүснэгтэд “Нэг удаагийн татан авалт” гэсэн ангилалд хуваарилагдсан санхүүжилтийн хэмжээг хэлнэ.
18. “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” гэж худалдааг хөнгөвчлөх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын бүх гишүүн орнууд (Хүлээн авагчийг оролцуулан) баталсан, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй хэлэлцээрийг хэлнэ.
(“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн Хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилт)
Энэхүү Гэрээг Монгол Улс (“Зээлдэгч”) болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (“Банк”) хооронд Хөтөлбөр (энэхүү Гэрээний Хавсралтад тодорхойлсон)-т санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс Гэрээнд гарын үсэг зурсан өдөр байгуулав.
Улмаар (А) Зээлдэгчийн зүгээс Зээлдэгч болон Ассоциаци хооронд энэхүү өдөр байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд (“Санхүүжилтийн хэлэлцээр”) уг Хөтөлбөрийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тавин найман сая нэг зуун мянган Зээлжих тусгай эрх (ЗТЭ 58,100,000)-тэй тэнцэх үнийн дүн бүхий санхүүжилт Ассоциациас хүссэн; ба
(Б) Банк нь энэхүү Гэрээ болон дээрх Санхүүжилтийн хэлэлцээрийг үндэслэн (i) энэхүү Гэрээний Хуваарь 1-ийн Хэсэг 1-д заагдсан, мөн Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг Зээлдэгч бүрэн хэрэгжүүлсэн; ба (ii) Хүлээн авагчийн макро-эдийн засгийн бодлогын хэрэгжилт зохистой түвшинд байна гэж үзсэн тул энэхүү санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.
Иймд, Зээлдэгч болон Банк хооронд дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:
1.01. Ерөнхий нөхцөлүүд нь (энэхүү Гэрээний Хавсралтад заагдсан) энэхүү Гэрээнд үйлчлэх ба түүний салшгүй хэсэг байна. 1.02. Гэрээний агуулгад өөрөөр заагаагүй бол Гэрээнд том үсгээр тэмдэглэсэн нэр томьёонууд Ерөнхий нөхцөлүүд эсхүл энэхүү Гэрээ (мөн түүний Удиртгал болон Хавсралтад)-т заасан утгыг илэрхийлнэ.
2.01. Банк нь Зээлдэгчид хорин сая ($20,000,000) ам.доллар /шаардлагатай тохиолдолд өөр валютад хөрвүүлэх боломжтой/- той тэнцэхүйц зээлийг (“Зээл”) олгохыг зөвшөөрсөн. 2.02. Урьдчилсан хураамж нь Зээлийн нэг хувийн дөрөвний нэг (0.25%) байна. 2.03. Зээлийн ашиглагдаагүй үлдэгдэлд тооцогдох хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамжийн дээд хэмжээ жилийн нэг хувийн хагас (1%-ийн 1/2) байна. 2.04. Зээлийн хүү харилцан тохирсон жишиг хувь дээр хувьсах хүүгийн хувь хэмжээ эсхүл хөрвүүлсэн (Ерөнхий нөхцөлүүдийн 3.02 (д)-д заасан) хэмжээг нэмсэнтэй тэнцэнэ. 2.05. Төлбөр хийх өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 15 болон 10 дугаар сарын 15-ны өдөр байна. 2.06. Үндсэн зээлийг Хуваарь 2-т заасан эргэн төлөгдөх хуваарийн дагуу эргэн төлнө. 2.07. Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 5.05-д зааснаас гадна Зээлдэгч Банканд энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд хамаарах мэдээллийг хүссэн даруйд бэлдэж өгнө.
3.01. Зээлдэгч Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн болохоо зөвшөөрч буй. Улмаар Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 5.05-д заасны дагуу: (a) Зээлдэгч болон Банкны аль нэг талын хүсэлтээр шаардлагатай тохиолдолд Зээлдэгчийн макро-эдийн засгийн бодлогын хэрэгжилт болон Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар харилцан санал солилцоно; (б) энэ хэсгийн (a)-д зааснаас гадна энэхүү Хөтөлбөрийн зорилт эсхүл Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн,
Хэлэлцээрийн Хуваарь 1-ийн Хэсэг I-д тусгасан аливаа арга хэмжээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй ямарваа нэгэн нөхцөл байдал үүсэх тохиолдолд Зээлдэгч энэ тухай Банканд нэн даруй мэдэгдэнэ.
4.01. Хөтөлбөрийг бүхэлд нь эсхүл түүний дийлэнх хэсгийг хэрэгжүүлэх боломжгүй болох тохиолдолд Гэрээний үйлчлэлийг түр зогсоох нэмэлт нөхцөл байдал үүснэ.
5.01. Хүчин төгөлдөр болох Нэмэлт нөхцөлүүдэд: (a) Банк нь Зээлдэгчийн зүгээс Хөтөлбөрийг хэрэгжилтэд гаргасан ахиц дэвшил болон Зээлдэгчийн макро-эдийн засгийн бодлогын хэрэгжилт зохистой түвшинд байна гэж үзсэн байх. (б) Банк нь Зээлдэгчийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкнуудын дахин хөрөнгөжүүлсэн эх үүсвэрийг магадлан баталгаажуулах шалгалт хийлгэх зорилгоор Монголбанк болон хараат бус аудитор (Банкнаас хүлээн зөвшөөрсөн ажлын даалгавар, удирдамжид нийцсэн, тавигдсан шаардлагуудыг хангаж буй) хооронд зохих журмын дагуу үйлдэгдсэн гэрээний хуулбарыг хүлээн авсан байх; ба (в) Санхүүжилтийн хэлэлцээрийг байгуулж, хүчин төгөлдөр болгох эсхүл зээлийн хөрөнгийг ашиглах Хүлээн авагчийн эрхийг нээхэд (энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болохоос бусад) тавигдах урьдчилсан нөхцөлүүд бүгд хангагдсан байна. 5.02. Энэхүү Гэрээ Хүчин төгөлдөр болох эцсийн хугацаа нь Гэрээ байгуулагдсан өдрөөс нэг зуун хорин (120) хоногийн дотор байна. 5.03 Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 9.05 (б)-ийн дагуу Зээлдэгчийн энэхүү Гэрээний хүрээнд хүлээх үүрэг хариуцлага (төлбөрийн үүрэг хариуцлагаас бусад) Гэрээ байгуулагдсан өдрөөс хорин (20) жилийн дараа дуусгавар болно.
6.01. Зээлдэгчийн төлөөлөгч нь түүний Сангийн сайд байна. 6.02. Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 11.01-ийн хувьд
(a) Зээлдэгчийн хаяг: Сангийн яам Засгийн газрын II дугаар байр С.Данзангийн гудамж 5/1Д Улаанбаатар хот, 15160 Монгол Улс ба (б) Зээлдэгчийн цахим хаяг: Факсын дугаар: 976-11-320247 6.03. Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 11.01-ийн хувьд (a) Банкны хаяг:
Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк
1818 H Street, N.W. Washington, D.C. 20433
United States of America ба (б) Банкны цахим хаяг:
Teлекс: Факс:
248423 (MCI) эсвэл 64145 (MCI) 1-202-477-6391
Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөр ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОВ.
МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ __________________/s1/Эрх бүхий төлөөлөгч Нэр: Чимэдийн Хүрэлбаатар Албан тушаал: Сангийн сайд /t1/ Огноо: 2019 оны 9 дүгээр сарын 13/d1/
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИЙГ ТӨЛӨӨЛЖ _____________________s1/Эрх бүхий төлөөлөгч Нэр: Андрей Михнев /n1/ Албан тушаал: Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Огноо: 2019 оны 9 дүгээр сарын 13/d1/ /d1/
ХУВААРЬ 1 Хөтөлбөрийн арга хэмжээ; Санхүүжилтийн хөрөнгийн бэлэн байдал
Хэсэг I. Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Хүлээн авагчийн зүгээс Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд:
А. Өрийн тогтвортой байдлыг сэргээх 1. Хүлээн авагч нь Монгол Улсын Хөгжлийн банкны 2012-2017 оны үйл ажиллагаанд хөндлөнгийн этгээдээр тусгайлсан дүн шинжилгээ
хийлгэсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Санхүүгийн дүн шинжилгээгээр нотлогдож буй; дүн шинжилгээг Монгол Улсын Хөгжлийн банкны албан ёсны цахим хуудаснаа байршуулсныг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр татаж үзсэн. 2. Хүлээн авагч нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийг тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр”-ийг шинэчилж, Монголбанкийг уг хөтөлбөрөөс гаргах хугацаатай төлөвлөгөөг Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 285/А-334 хамтарсан тушаалаар батлуулсан. 3. Хүлээн авагч нь Монголбанкны Төсвийн шинжтэй буюу Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, компаниудад үзүүлж буй санхүүгийн дэмжлэг зэрэг хөтөлбөр, арга хэмжээнд хөндлөнгийн тусгайлсан үнэлгээ хийлгэж, үнэлгээний тайланг (2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн) Монголбанкны албан ёсны цахим хуудаснаа байршуулан, олон нийтэд ил болгосныг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр татаж үзсэн. 4. Хүлээн авагч нь 2020 оны төсвийн жилээс эхлэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр нөлөөг дээшлүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, Сангийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 99 дүгээр тушаалаар “Татварын зарлагын /хөнгөлөлт, чөлөөлөлт/ үр нөлөөг дээшлүүлэх, татварын зарлагын төсөөллийг хийх, гүйцэтгэлийг тайлагнах журам”-ыг батлуулсан. 5. Хүлээн авагч нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үр ашгийг дээшлүүлж, зардлыг бууруулах үүднээс Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 295 дугаар тушаалаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлж, эрэмбэлэх үйл ажиллагааны журам”-ыг батлуулсан. 6. Хүлээн авагч нь Засгийн газрын Тусгай сангуудын эрх зүйн, засаглалын болон хяналт, шалгалтын зохицуулалтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар тогтоолоор “Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээ”-г хэлэлцүүлэн батлуулсан.
Б. Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх 7. Хүлээн авагч нь 2019 оны төсвийн жилд Хүнсний талон хөтөлбөр болон ядуурлыг бууруулахад чиглэсэн бусад хөтөлбөрт хуваарилах төсвийг нэмэгдүүлж, Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 309 дугаар тушаалаар 2019 оны төсвийн хуваарийг батлуулсан. В. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих 8. Хүлээн авагч нь төрийн захиргааны байгууллагуудын олгодог
бүх тусгай тусгай зөвшөөрөл, лицензийг жагсаан, тэдгээрийн тоог багасгах үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Хууль зүйн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан Хуулийн төслийн үзэл баримтлалын хамт Улсын Их Хуралд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн. 9. Хүлээн авагч нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хуулийг даган гарах эрх зүйн зохицуулалтын хүрээнд малын өвчлөлгүй бүс байгуулах, олон улсын хорио цээрийн журмыг мөрдүүлэх, хил дамнасан малын өвчнийг хянах стратеги төлөвлөгөө батлах, хуулийн хүрээнд малчдын хүлээх үүргийг баталгаажуулах зэрэг харилцааг зохицуулсан багц журам, дүрэм болон удирдамжийг батлуулсан. Үүнд: (а) ХХААХҮ- ийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А-40 дугаар тушаалаар батлагдсан “Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээлэх журам”; (б) Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”; ба (в) Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн A/17 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан мал эмнэлэг, хорио цээрийн зааварчилгаа. 10. Хүлээн авагч нь Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх тогтолцоог бий болгох уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах, байгууллага хоорондын зохицуулалтын механизмыг бүрдүүлэх; болон худалдааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэн байгуулах үүрэг хүлээснээ биелүүлсэн: (a) Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооноос 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр баталсан 2018-2022 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө; б) Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дүгээр хуралдааны шийдвэр; (в) Гадаад харилцааны сайд, Сангийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/27/28 дугаар хамтарсан тушаал.
Хэсэг II. Зээл татан авах нөхцөл
A. Ерөнхий. Зээлдэгч нь энэхүү хэсэг дэх Зээлийн хөрөнгийг татан авах заалтууд болон Банкнаас Зээлдэгчид бичгээр хүргүүлсэн нэмэлт зааврыг үндэслэн зээлийн хөрөнгийг татан авч болно. Б. Зээлийн хуваарилалт. Зээл [урьдчилсан хураамжаас бусад]-ийг нэг удаагийн татан авалтаар ашиглах хуваарилалт хийсэн ба Зээлдэгч ийнхүү зээлийн санхүүжилтийг татан авснаар хөрөнгийг ашиглах боломж бүрдэнэ. Зээлийн хөрөнгийн хуваарилалтыг доорх хүснэгтэд харуулсан:
Хуваарилалт Зээлийн хөрөнгийн хуваарилалт (ам.доллароор илэрхийлэгдсэн)
(1) Нэг удаагийн санхүүжилт $19,950,000
(2) Урьдчилсан хураамж $50,000
(3) Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 4.05-д заасан мөнгөн дүн 0
В. Татан авалт хийх нөхцөл.
Зээлдэгч нь Зээлийн хөрөнгийг (a) Зээлдэгчийн хэрэгжүүлж байгаа Хөтөлбөрийн хэрэгжилт; болон (б) Зээлдэгчийн макро-эдийн засгийн бодлогын хэрэгжилт зохистой түвшинд байгаа болохыг Банк баталгаажуулсан нөхцөлд татан авах боломжтой болно.
Г. Зээлийн мөнгийг хадгалах.
1. Зээлдэгч нь Зээлийн хөрөнгийг данснаас татан авснаас гуч (30) хоногийн дараа Банканд дараах байдлаар тайлагнана: (a) Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 2.03 (a)-ын дагуу хүлээн авсан мөнгөн дүн; (б) зээлийн хөрөнгийг Монгол төгрөг хэлбэрээр хүлээн авах дансны дэлгэрэнгүй мэдээлэл; (в) Зээлдэгчийн төсвийн удирдлагын системд энэхүү мөнгөн дүнг бүртгэсэн бүртгэл; болон (г) Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 2.03 (a)-д заасан дансны холбогдолтой баримт, ашиглалын тайлан.
Д. Хаалтын хугацаа. Хаалтын хугацаа 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр.
Зээлийн ашиглалттай уясан эргэн төлөлтийн хуваарь
* Дараах хүснэгтэд Зээлийн үндсэн төлбөр хийгдэх өдрүүд болон тухайн төлбөр хийх өдөр тус бүр зээлийн хөрөнгөөс эргэн төлөгдөх хувь хэмжээг илэрхийлж буй (“Төлбөрийн хувь хэмжээ”).
Үндсэн зээлийг ижил хэмжээгээр эргэн төлөх хуваарь
Үндсэн төлбөр хийгдэх огноо Төлбөрийн хувь хэмжээ
Жил бүрийн 4 дүгээр сарын 15 ба 10 дугаар сарын 15 2024 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн 2049 оны 4 дүгээр сарын 15 хүртэл
2%
ХАВСРАЛТ Тодорхойлолтууд
1. “МБ” гэж Хүлээн авагчийн Төв банкны тухай хуулийн дагуу 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулагдсан Хүлээн авагчийн Монголбанк эсхүл түүний аливаа залгамжлагчийг хэлнэ. 2. “Засгийн газрын тогтоол” гэж Хүлээн авагчийн Засгийн газраас гаргасан тогтоолыг хэлнэ. 3. “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар” гэж Хүлээн авагчийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эсхүл түүний аливаа залгамжлагчийг хэлнэ. 4. “МУХБ” гэж Хүлээн авагчийн Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банк эсхүл түүний аливаа залгамжлагчийг хэлнэ. 5. “Хүнсний талон хөтөлбөр” гэж Хүлээн авагчийн Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу байгуулагдсан, нийгмийн нэн ядуу, эмзэг бүлгийн гэр бүлүүдэд хүнс, тэжээлийн тусламж олгох зорилго бүхий хүнсний талон хөтөлбөрийг хэлнэ. 6. “Ерөнхий нөхцөлүүд” гэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн Ерөнхий нөхцөлүүд”-ийг хэлнэ. 7. “Засгийн газрын тусгай сан” гэж Хүлээн авагчийн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг улсын төсвөөс санхүүждэг тусгай санг хэлнэ. 8. “Орон сууцын ипотекийн зээлийн хөтөлбөр” гэж Хүлээн авагчийн Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайд нарын 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн A-2/06 дугаар хамтарсан тушаалаар байгуулж, хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны ипотекийн зээл олгох хөтөлбөрийг хэлнэ. 9. “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль” гэж 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хүлээн авагчийн УИХ-аас батлагдсан нэр бүхий хууль ба түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэлнэ. 10. “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” гэж 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хүлээн авагчийн УИХ-аас баталсан нэр бүхий хууль ба түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэлнэ. 11. “Монгол төгрөг“ нь Хүлээн авагчийн албан ёсны мөнгөн тэмдэгтийг хэлнэ. 12. “Улсын Их Хурал” гэж Хүлээн авагчийн төрийн эрх барих дээд байгууллага эсхүл түүний аливаа залгамжлагчийг хэлнэ. 13. “Хөтөлбөр” гэж Хүлээн авагчийн хэрэгжүүлэх энэхүү Хэлэлцээрт тусгасан зорилго, бодлого, арга хэмжээг болон Хэлэлцээрийн