Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1106)
— 224 —

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр

Хуваарь 1-ийн Хэсэг 1-д заасан, хөтөлбөрийн зорилтыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг эрэлхийлэн Хүлээн авагчаас 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ассоциацид хүргүүлсэн албан захидалд дурдагдсан арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэлнэ.

14. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэж Хүлээн авагчийн Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх үүднээс байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Хүлээн авагчийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хэлнэ.

15. “Гарын үсэг зурсан өдөр» гэж энэхүү Хэлэлцээрт Ассоциаци болон Хүлээн авагч талын аль сүүлд гарын үсэг зурсан өдрийг хэлэх бөгөөд энэхүү тодорхойлолт нь Ерөнхий нөхцөлүүдэд тусгагдсан «Санхүүжилтийн хэлэлцээрийн огноо» гэсэн нэр томьёонд мөн хамаарна.

16. “Нийгмийн халамжийн тухай хууль” гэж 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хүлээн авагчийн УИХ-аас баталсан нэр бүхий хууль ба түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэлнэ.

17. “Нэг удаагийн татан авалт” гэж энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 1-ийн Хэсэг II-ийн Б дэх хүснэгтэд “Нэг удаагийн татан авалт” гэсэн ангилалд хуваарилагдсан санхүүжилтийн хэмжээг хэлнэ.

18. “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” гэж худалдааг хөнгөвчлөх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын бүх гишүүн орнууд (Хүлээн авагчийг оролцуулан) баталсан, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй хэлэлцээрийг хэлнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрыг төлөөлж Холбооны Сангийн сайд нар, цаашид «Гэрээлэгч талууд» гэх:

- Хоёр орны өнөөгийн найрсаг харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж, - Хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийг эрмэлзэн

Дараахь зүйлийг харилцан тохиролцов. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
Төрийн мэдээлэл · 2020 · № 4 (1106)224-р хуудас