Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр
(“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн Хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилт)
Энэхүү Хэлэлцээрийг Монгол Улс (“Хүлээн авагч”) болон Олон улсын хөгжлийн ассоциаци (“Ассоциаци”) хоорондын Хөтөлбөр (энэхүү Хэлэлцээрийн Хавсралтад тодорхойлсон)-т санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс Хэлэлцээрт гарын үсэг зурсан өдөр байгуулав.
Улмаар (А) Хүлээн авагчийн зүгээс Хүлээн авагч болон Банк хооронд энэхүү өдөр байгуулсан зээлийн гэрээний хүрээнд (“Зээлийн гэрээ”) уг Хөтөлбөрийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хорин сая ам.доллар ($20,000,000)-той тэнцэх үнийн дүн бүхий зээлийг Банкнаас хүссэн; ба
(Б) Ассоциаци нь (i) энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 1-ийн Хэсэг I-д заагдсан, мөн Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг Хүлээн авагч бүрэн хэрэгжүүлсэн; мөн (ii) Хүлээн авагчийн макро-эдийн засгийн бодлогын хэрэгжилт зохистой түвшинд байна гэж үзсэн тул энэхүү санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Иймд, Хүлээн авагч болон Ассоциаци хооронд дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:
1.01. Ерөнхий нөхцөлүүд нь (энэхүү Хэлэлцээрийн Хавсралтад заагдсан) энэхүү Хэлэлцээрт үйлчлэх ба түүний салшгүй хэсэг байна. 1.02. Хэлэлцээрийн агуулгад өөрөөр заагаагүй бол Хэлэлцээрт том үсгээр тэмдэглэсэн нэр томьёонууд Ерөнхий нөхцөлүүд эсхүл энэхүү Хэлэлцээр (мөн түүний Удиртгал болон Хавсралтад)-т заасан утгыг илэрхийлнэ.
2.01. Ассоциаци нь Хүлээн авагчид тавин найман сая нэг зуун мянган Зээлжих тусгай эрх (ЗТЭ 58,100,000)-тэй тэнцэхүйц санхүүжилтийг (түүнчлэн “Зээл” болон “Санхүүжилт” гэх) хөнгөлөлттэй нөхцөлөөр (Ерөнхий нөхцөлүүдийн хувьд) олгохыг зөвшөөрсөн. 2.02. Санхүүжилтийн ашиглагдаагүй үлдэгдэлд тооцогдох хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамжийн дээд хэмжээ жилийн нэг хувийн хагас (1%-ийн 1/2) байна. 2.03. Зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох үйлчилгээний хураамж жилийн нэг хувийн дөрөвний гурав (1%-ийн 3/4) байна. 2.04. Зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн нэг зууны хорин таван хувь (1.25%) байна. 2.05. Төлбөр хийх өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 15 болон 10 дугаар сарын 15-ны өдөр байна. 2.06. Үндсэн зээлийг энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 2-т заасан эргэн төлөгдөх хуваарийн дагуу эргэн төлнө. 2.07. Төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгт АНУ-ын доллар байна. 2.08. Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 5.05-д зааснаас гадна Хүлээн авагч Ассоциацид энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд хамаарах мэдээллийг хүссэн даруйд бэлдэж өгнө.
3.01. Хүлээн авагч Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн болохоо зөвшөөрч буй. Улмаар Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 5.05-д заасны дагуу: (a) Хүлээн авагч болон Ассоциацийн аль нэг талын хүсэлтээр шаардлагатай тохиолдолд Хүлээн авагчийн макро- эдийн засгийн бодлогын хэрэгжилт болон Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар харилцан санал солилцоно; (б) ийнхүү харилцан санал солилцохын өмнө Хүлээн авагч Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн явцын талаар дэлгэрэнгүй тайлан бэлтгэн, Ассоциацид хянуулах, санал авах зорилгоор хүргүүлнэ; (в) энэ хэсгийн (a) болон (б)-д заасан заалтуудаас гадна энэхүү Хөтөлбөрийн зорилт эсхүл Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн, Хэлэлцээрийн Хуваарь 1-ийн Хэсэг I-д тусгасан аливаа арга хэмжээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй ямарваа нэгэн нөхцөл байдал үүсэх тохиолдолд Хүлээн авагч энэ тухай Ассоциацид нэн даруй мэдэгдэнэ.
4.01. Хөтөлбөрийг бүхэлд нь эсхүл түүний дийлэнх хэсгийг хэрэгжүүлэх боломжгүй болох тохиолдолд Хэлэлцээрийн үйлчлэлийг түр зогсоох нэмэлт нөхцөл байдал үүснэ.
5.01. Хүчин төгөлдөр болох Нэмэлт нөхцөлүүдэд: (a) Ассоциаци нь Хүлээн авагчийн зүгээс Хөтөлбөрийг хэрэгжилтэд гаргасан ахиц дэвшил болон Хүлээн авагчийн макро-эдийн засгийн бодлогын хэрэгжилт зохистой түвшинд байна гэж үзсэн байх. (б) Ассоциаци нь Хүлээн авагчийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкнуудын дахин хөрөнгөжүүлсэн эх үүсвэрийг магадлан баталгаажуулах шалгалт хийлгэх зорилгоор Монголбанк болон хараат бус аудитор (Ассоциациас хүлээн зөвшөөрсөн ажлын даалгавар, удирдамжид нийцсэн, тавигдсан шаардлагуудыг хангаж буй) хооронд зохих журмын дагуу үйлдэгдсэн гэрээний хуулбарыг хүлээн авсан байх; ба (в) Зээлийн гэрээг байгуулж, хүчин төгөлдөр болгох эсхүл зээлийн хөрөнгийг ашиглах Зээлдэгчийн эрхийг нээхэд (энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос бусад) тавигдах урьдчилсан нөхцөлүүд бүгд хангагдсан байна. 5.02. Энэхүү Хэлэлцээр Хүчин төгөлдөр болох эцсийн хугацаа нь Хэлэлцээр байгуулагдсан өдрөөс нэг зуун хорин (120) хоногийн дотор байна. 5.03. Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 10.05 (б)-ийн дагуу Хүлээн авагчийн энэхүү Хэлэлцээрийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлага (төлбөрийн үүрэг хариуцлагаас бусад) Хэлэлцээр байгуулагдсан өдрөөс хорин (20) жилийн дараа дуусгавар болно.
6.01. Хүлээн авагчийн төлөөлөгч нь түүний Сангийн сайд байна. 6.02. Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 11.01-ийн хувьд
(a) Хүлээн авагчийн хаяг: Сангийн яам Засгийн газрын II дугаар байр С.Данзангийн гудамж 5/1Д Улаанбаатар хот, 15160 Монгол Улс ба
(б) Хүлээн авагчийн цахим хаяг: Факсын дугаар: 976-11-320247 6.03. Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 11.01-ийн хувьд
(a) Ассоциацийн хаяг:
Олон улсын хөгжлийн ассоциаци
1818 H Street, N.W. Washington, D.C. 20433
United States of America ба (б) Ассоциацийн цахим хаяг:
Teлекс: Факс:
248423 (MCI) 1-202-477-6391
Хэлэлцээрт гарын үсэг зурсан өдөр ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОВ.
__________________/1/Эрх бүхий төлөөлөгч
Нэр: Чимэдийн Хүрэлбаатар Албан тушаал: Сангийн сайд /t1 Огноо: 2019 оны 9 дүгээр сарын 13/d1/
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИЙГ ТӨЛӨӨЛЖ __________________________/s1/Эрх бүхий төлөөлөгч
Нэр: Андрей Михнев /n1/ Албан тушаал: Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Огноо: 2019 оны 9 дүгээр сарын 13/d/
Хөтөлбөрийн арга хэмжээ; Санхүүжилтийн хөрөнгийн бэлэн байдал
Хэсэг I. Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Хүлээн авагчийн зүгээс Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд:
А. Өрийн тогтвортой байдлыг сэргээх 1. Хүлээн авагч нь Монгол Улсын Хөгжлийн банкны 2012-2017 оны үйл ажиллагаанд хөндлөнгийн этгээдээр тусгайлсан дүн шинжилгээ хийлгэсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Санхүүгийн дүн шинжилгээгээр нотлогдож буй; дүн шинжилгээг Монгол Улсын Хөгжлийн банкны албан ёсны цахим хуудаснаа байршуулсныг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр татаж үзсэн.
2. Хүлээн авагч нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийг тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр”-ийг шинэчилж, Монголбанкийг уг хөтөлбөрөөс гаргах хугацаатай төлөвлөгөөг Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 285/А-334 хамтарсан тушаалаар батлуулсан. 3. Хүлээн авагч нь Монголбанкны Төсвийн шинжтэй буюу Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, компаниудад үзүүлж буй санхүүгийн дэмжлэг зэрэг хөтөлбөр, арга хэмжээнд хөндлөнгийн тусгайлсан үнэлгээ хийлгэж, үнэлгээний тайланг (2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн) Монголбанкны албан ёсны цахим хуудаснаа байршуулан, олон нийтэд ил болгосныг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр татаж үзсэн. 4. Хүлээн авагч нь 2020 оны төсвийн жилээс эхлэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр нөлөөг дээшлүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, Сангийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 99 дүгээр тушаалаар “Татварын зарлагын /хөнгөлөлт, чөлөөлөлт/ үр нөлөөг дээшлүүлэх, татварын зарлагын төсөөллийг хийх, гүйцэтгэлийг тайлагнах журам”-ыг батлуулсан. 5. Хүлээн авагч нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үр ашгийг дээшлүүлж, зардлыг бууруулах үүднээс Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 295 дугаар тушаалаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлж, эрэмбэлэх үйл ажиллагааны журам”-ыг батлуулсан. 6. Хүлээн авагч нь Засгийн газрын Тусгай сангуудын эрх зүйн, засаглалын болон хяналт, шалгалтын зохицуулалтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар тогтоолоор “Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээ”-г хэлэлцүүлэн батлуулсан.
Б. Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх 7. Хүлээн авагч нь 2019 оны төсвийн жилд Хүнсний талон хөтөлбөр болон ядуурлыг бууруулахад чиглэсэн бусад хөтөлбөрт хуваарилах төсвийг нэмэгдүүлж, Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 309 дугаар тушаалаар 2019 оны төсвийн хуваарийг батлуулсан. В. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих 8. Хүлээн авагч нь төрийн захиргааны байгууллагуудын олгодог бүх тусгай зөвшөөрөл, лицензийг жагсаан, тэдгээрийн тоог багасгах үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Хууль зүйн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан Хуулийн төслийн үзэл баримтлалын хамт Улсын Их Хуралд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн.
9. Хүлээн авагч нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хуулийг даган гарах эрх зүйн зохицуулалтын хүрээнд малын өвчлөлгүй бүс байгуулах, олон улсын хорио цээрийн журмыг мөрдүүлэх, хил дамнасан малын өвчнийг хянах стратеги төлөвлөгөө батлах, хуулийн хүрээнд малчдын хүлээх үүргийг баталгаажуулах зэрэг харилцааг зохицуулсан багц журам, дүрэм болон удирдамжийг батлуулсан. Үүнд: (а) ХХААХҮ- ийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А-40 дугаар тушаалаар батлагдсан “Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээлэх журам”; (б) Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”; ба (в) Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн A/17 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан мал эмнэлэг, хорио цээрийн зааварчилгаа. 10. Хүлээн авагч нь Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх тогтолцоог бий болгох уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах, байгууллага хоорондын зохицуулалтын механизмыг бүрдүүлэх; болон худалдааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэн байгуулах үүрэг хүлээснээ биелүүлсэн: (a) Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооноос 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр баталсан 2018-2022 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө; б) Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дүгээр хуралдааны шийдвэр; (в) Гадаад харилцааны сайд, Сангийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/27/28 дугаар хамтарсан тушаал.
Хэсэг II. Санхүүжилтийг татан авах нөхцөл A. Ерөнхий. Хүлээн авагч нь Санхүүжилт татан авахтай холбоотой энэхүү хэсэг дэх заалтууд болон Ассоциациас Хүлээн авагчид бичгээр хүргүүлэх нэмэлт зааврын дагуу санхүүжилтийг татан авч болно.
Б. Санхүүжилтийн хуваарилалт. Санхүүжилтийг нэг удаагийн татан авалтаар ашиглах хуваарилалт хийсэн ба Хүлээн авагч ийнхүү санхүүжилтийн татан авснаар хөрөнгийг ашиглах боломж бүрдэнэ. Санхүүжилтийн хуваарилалтыг доорх хүснэгтэд харуулсан:
Хуваарилалт Санхүүжилтийн хуваарилалт (ЗТЭ-ээр илэрхийлэгдсэн)
(1) Нэг удаагийн татан авалт ЗТЭ 58,100,000
В. Татан авалт хийх нөхцөл. Хүлээн авагч нь Санхүүжилтийг (a) Хүлээн авагчийн хэрэгжүүлж байгаа Хөтөлбөрийн хэрэгжилт; болон (б) Хүлээн авагчийн макро- эдийн засгийн бодлогын хэрэгжилт зохистой түвшинд байгаа болохыг Ассоциаци баталгаажуулсан нөхцөлд татан авах боломжтой болно.
Г. Санхүүжилтийн мөнгийг хадгалах. 1. Хүлээн авагч нь Санхүүжилтийг данснаас татан авснаас гуч (30) хоногийн дараа Ассоциацид дараах байдлаар тайлагнана: (a) Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 2.03 (a)-ын дагуу хүлээн авсан мөнгөн дүн; (б) Санхүүжилтийг Монгол төгрөг хэлбэрээр хүлээн авах дансны дэлгэрэнгүй мэдээлэл; (в) Хүлээн авагчийн төсвийн удирдлагын системд энэхүү мөнгөн дүнг бүртгэсэн бүртгэл; болон (г) Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 2.03 (a)-д заасан дансны холбогдолтой баримт, ашиглалын тайлан.
Д. Хаалтын хугацаа. Хаалтын хугацаа 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр.
Эргэн төлөлтийн хуваарь
Төлбөр хийгдэх огноо Үндсэн зээлийн эргэн төлөх дүн (хувиар илэрхийлсэн)*
Жил бүрийн 4 дүгээр сарын 15 ба 10 дугаар сарын 15;
2024 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн 2044 оны 4 дүгээр сарын 15 хүртэл 1.65%
2044 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн 2049 оны 4 дүгээр сарын 15 хүртэл 3.40%
* Үндсэн зээлийн эргэн төлөх дүн нь Ерөнхий нөхцөлүүдийн Хэсэг 3.05 (б)-д өөрөөр зааснаас бусад тохиолдолд хувиар илэрхийлэгдэнэ.
Тодорхойлолтууд
1. “МБ” гэж Хүлээн авагчийн Төв банкны тухай хуулийн дагуу 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулагдсан Хүлээн авагчийн Монголбанк эсхүл түүний аливаа залгамжлагчийг хэлнэ. 2. “Засгийн газрын тогтоол” гэж Хүлээн авагчийн Засгийн газраас гаргасан тогтоолыг хэлнэ. 3. “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар” гэж Хүлээн авагчийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эсхүл түүний аливаа залгамжлагчийг хэлнэ.
4. “МУХБ” гэж Хүлээн авагчийн Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банк эсхүл түүний аливаа залгамжлагчийг хэлнэ. 5. “Хүнсний талон хөтөлбөр” гэж Хүлээн авагчийн Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу байгуулагдсан, нийгмийн нэн ядуу, эмзэг бүлгийн гэр бүлүүдэд хүнс, тэжээлийн тусламж олгох зорилго бүхий хүнсний талон хөтөлбөрийг хэлнэ. 6. “Ерөнхий нөхцөлүүд” гэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан “Олон улсын хөгжлийн ассоциацийн Хөгжлийн бодлогын санхүүжилтийн Ерөнхий нөхцөлүүд”-ийг хэлнэ. 7. “Засгийн газрын тусгай сан” гэж Хүлээн авагчийн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг улсын төсвөөс санхүүждэг тусгай санг хэлнэ. 8. “Орон сууцын ипотекийн зээлийн хөтөлбөр” гэж Хүлээн авагчийн Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайд нарын 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн A-2/06 дугаар хамтарсан тушаалаар байгуулж, хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны ипотекийн зээл олгох хөтөлбөрийг хэлнэ. 9. “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль” гэж 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хүлээн авагчийн УИХ-аас батлагдсан нэр бүхий хууль ба түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэлнэ. 10. “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” гэж 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хүлээн авагчийн УИХ-аас баталсан нэр бүхий хууль ба түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэлнэ. 11. “Монгол төгрөг“ нь Хүлээн авагчийн албан ёсны мөнгөн тэмдэгтийг хэлнэ. 12. “Улсын Их Хурал” гэж Хүлээн авагчийн төрийн эрх барих дээд байгууллага эсхүл түүний аливаа залгамжлагчийг хэлнэ. 13. “Хөтөлбөр” гэж Хүлээн авагчийн хэрэгжүүлэх энэхүү Хэлэлцээрт тусгасан зорилго, бодлого, арга хэмжээг болон Хэлэлцээрийн Хуваарь 1-ийн Хэсэг 1-д заасан, хөтөлбөрийн зорилтыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг эрэлхийлэн Хүлээн авагчаас 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ассоциацид хүргүүлсэн албан захидалд дурдагдсан арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэлнэ. 14. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэж Хүлээн авагчийн Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх үүднээс байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Хүлээн авагчийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хэлнэ. 15. “Гарын үсэг зурсан өдөр” гэж энэхүү Хэлэлцээрт Ассоциаци болон Хүлээн авагч талын аль сүүлд гарын үсэг зурсан өдрийг хэлэх бөгөөд энэхүү тодорхойлолт нь Ерөнхий нөхцөлүүдэд тусгагдсан