Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(1105)
— 131 —

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ

хугацаа таван жил байна.

10.8. Энэхүү Зээлийн гэрээ нь ХБНГУ-ын хууль, тогтоомжийг удирдлага болгоно. Удирдан гүйцэтгэх газар нь Франкфурт ам Майн хот байна.

10.9. Энэхүү Зээлийн гэрээний дагуу болон холбоотойгоор үүсэх бүхий л маргаан нь зөвхөн арбитрын шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ. Энэ тохиолдолд доорх зүйлүүд хамаарна:

a) Арбитрын шүүх нь нэг эсвэл гурван томилогдсон арбитрчаас бүрдэх бөгөөд тэднийг тухайн үед Олон улсын худалдааны танхимын арбитрын дүрмийн дагуу томилж, тэд үйл ажиллагаагаа дээрх дүрмийн дагуу явуулна.

b) Арбитрын шүүх хурал нь Франкфурт ам Майн хотод болно. Шүүх хурал Англи хэлээр явагдана.

Энэхүү Зээлийн гэрээг Англи хэл дээр 3 эх хувь үйлдэв.

Улаанбаатар хот, Улаанбаатар хот

СБЗБ (KfW) Монгол Улсыг төлөөлж

Сангийн яам

“Цахилгаан дамжуулах

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (цаашид бие даан “тал”, хамтран “талууд” гэх/;

ялтны ялыг харьяалах улсад эдлүүлэх нь тэднийг эргэн нийгэмшихэд тус дөхөм болохыг ХАРГАЛЗАН;

эрүүгийн гэмт хэрэг үйлдсэний улмаас ял шийтгүүлсэн иргэдэд өөрсдийн нийгэмдээ ял эдлэх боломж олгохыг АНХААРЧ ҮЗЭН;

дараах зүйлийг ХЭЛЭЛЦЭН ТОХИРОЛЦОВ. Үүнд:

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Тодорхойлолт

Энэхүү гэрээний зорилгоор:

1. “Шилжүүлэгч тал” гэж ял оногдуулсан болон ялтныг өөрийн нутаг дэвсгэрээсээ шилжүүлэн өгөх боломжтой, эсхүл шилжүүлсэн талыг хэлнэ.

2. “Хүлээн авагч тал” гэж ялтныг өөрийн нутаг дэвсгэртээ шилжүүлэн авах боломжтой, эсхүл ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхийн тулд шилжүүлэн авсан талыг хэлнэ.

3. “Ял” гэж эрүүгийн хэрэгт шилжүүлэгч талын шүүн таслах ажиллагааны явцад шүүхээс хугацаатай, эсхүл хугацаагүй хорьж эрх чөлөөг нь хязгаарлах зэргээр авсан арга хэмжээ, эсхүл аливаа шийтгэлийг хэлнэ.

4. “Ялтан” гэж шилжүүлэгч талын нутаг дэвсгэрт шилжүүлэгч талын шүүхээс оногдуулсан ялын дагуу хорих анги, түр саатуулах байр болон бусад байгууллагад хорих ял эдэлж буй этгээдийг хэлнэ.

5. “Иргэн” гэж Монгол Улс болон Вьетнам Улсын харьяат этгээдийг хэлнэ.

6. “Эрх бүхий төв байгууллага” гэж энэхүү гэрээг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг хэлнэ.

7. “Эрх бүхий байгууллагууд” гэж энэхүү гэрээний дагуу хүсэлтийг гүйцэтгэх талуудын эрх бүхий байгууллагуудыг хэлнэ.

2 ДУГААР ЗҮЙЛ

Ерөнхий зарчим

1. Талууд энэхүү гэрээнд заасны дагуу ялтан шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч хамтран ажиллана.

2. Энэхүү гэрээний заалтын дагуу шилжүүлэгч талын шүүхээс оногдуулсан ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зорилгоор ялтныг шилжүүлэгч талын нутаг дэвсгэрээс хүлээн авагч талын нутаг дэвсгэрт шилжүүлэн өгч болно.

3. Ялтан шилжүүлэх тухай хүсэлтийг шилжүүлэгч тал, хүлээн авагч тал, эсхүл ялтан өөрөө гаргаж болно.

4. Энэхүү гэрээний дагуу хүлээн авагч тал ялтанд ижил төрлийн гэмт хэрэгт дахин яллах, шүүх болон ял оногдуулж болохгүй.

3 ДУГААР ЗҮЙЛ

Эрх бүхий төв байгууллага

1. Гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү гэрээний зорилгоор талууд өөрсдийн томилсон эрх бүхий төв байгууллагаар шууд харилцана. (а) Монгол Улсын эрх бүхий төв байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яам; (b) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын эрх бүхий төв байгууллага нь Нийгмийн аюулгүй байдлын яам байна. 2. Талуудын эрх бүхий төв байгууллага нь шилжүүлэх хүсэлтийг энэхүү гэрээний нөхцөл болон талуудын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ. 3. Хэрэв талуудын эрх бүхий төв байгууллага өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухайгаа дипломат шугамаар нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Шилжүүлэх нөхцөл

1. Ялтныг энэхүү гэрээний дагуу дараах нөхцөлд шилжүүлж болно. Үүнд: (a) Ялтан нь хүлээн авагч талын иргэн байх; (b) Шилжүүлэгч талын шүүхийн эцсийн шийдвэр гарсан бөгөөд шилжүүлэгч талд хэрэгтэй холбоотой байцаан шийтгэх ажиллагаа дууссан байх; (c) Ялтан шилжүүлэх хүсэлтийг хүлээн авах үед уг ялтны эдлэх ялын хугацаанаас нэгээс (1) доошгүй жил, онцгой тохиолдолд зургаан (6) сараас доошгүй хугацаа үлдсэн байх; (d) Шилжүүлэх зөвшөөрлийг ялтан өөрөө, эсхүл тухайн ялтны чадамжгүй нөхцөл байдлаас шалтгаалан түүний хууль ёсны төлөөлөгч зөвшөөрлийг гаргаж болно; (e) Ялтны үйлдэл, эс үйлдэлд ял оногдуулсан байдал нь хүлээн авагч талын хуулиар эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог байх, энэ нөхцөл байдал нь талуудын хууль тогтоомжийн дагуу гэмт хэргийн тодорхойлолт нь адилхан тайлбартай байхыг шаардахгүй; (f) Талууд ялтан шилжүүлэхийг харилцан зөвшөөрсөн байх; (g) Ялтан нь шүүхийн тогтоолын дагуу нэмэлт ял шийтгэл хүлээсэн буюу торгууль төлөх, эд хөрөнгө хураалгах болон бусад иргэний үүргээ биелүүлсэн байх. 2. Энэхүү гэрээний заалтыг насанд хүрээгүй этгээдэд ногдуулсан ялын хувьд хэрэглэхдээ талууд тус тусын хууль тогтоомжийн дагуу харилцан тохиролцож болно. Ямар ч тохиолдолд насанд хvрээгvй этгээдийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авах шаардлагатай.

5 ДУГААР ЗҮЙЛ

Шилжүүлэхээс татгалзах

Энэхүү гэрээний дагуу дараах тохиолдолд ялтанг шилжүүлэхээс татгалзаж болно. Үүнд: 1. Хүлээн авагч тал ялтан шилжүүлэн авсны дараа түүнд эрүү шүүлт тулгах, эсхүл хэрцгий болон хүнлэг бус шийтгэл ногдуулах магадлалтай гэх үндэслэл байвал; 2. Ялтан шилжүүлэх нь хүлээн авагч талын бүрэн эрх, аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эсхүл нийтийн үндсэн эрх ашигт хохирол учруулахаар бол.

6 ДУГААР ЗҮЙЛ

Шилжүүлэх журам

1. Талууд энэхүү гэрээний дагуу ялтанд, хэрэв ялтан чадамжгүй тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчид түүний шилжих эрхийг танилцуулах талаар бүхий л арга хэмжээг авна. 2. Хэрэв ялтан шилжихийг хүсвэл тэрээр уг хүсэлтээ аль ч талд гаргаж болох бөгөөд хүсэлтийг хүлээн авсан тал нөгөө талдаа энэ тухай даруй бичгээр мэдэгдэнэ. 3. Шилжих хүсэлт гаргасан бол, шилжүүлэгч тал хүлээн авагч талд дараах мэдээлэл болон баримт бичгийг бичгээр өгнө. Үүнд: (a) Ялтны овог, нэр, хүйс, харьяалал, зураг, хурууны хээ, төрсөн огноо, төрсөн газар; (b) Боломжтой тохиолдолд ялтны харьяаллын байдлыг тодорхойлсон баримт бичиг; (c) Ялтны хүлээн авагч талд сүүлд оршин сууж байсан хаяг; (d) Ялын төрөл, ялын үргэлжлэх, эхлэх болон дуусгавар болох хугацаа, эдэлсэн хугацаа, ялыг хөнгөрүүлсэн хугацаа, цагдан хоригдсон хугацаа болон бусад хасагдсан хугацааны талаарх бусад мэдээлэл; (e) Ялын болон тогтоолын хуулбар болон гэмт хэргийг тодорхойлсон холбогдох хуулийн мэдээлэл; (f) Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (d)-д заасан бичгээр гаргасан шилжүүлэх зөвшөөрөл; (g) Шилжүүлэгч тал шаардлагатай үед ялтны эрүүл мэнд, эсхүл нийгмийн байдлын талаарх мэдээлэл, шилжүүлэгч талд түүний эмчлүүлж байгаа тухай мэдээлэл болон хүлээн авагч талд цаашид хийх эмчилгээний тухай аливаа зөвлөмжийг өгнө. (h) Хүлээн авагч талын хүссэн бусад нэмэлт мэдээлэл.

4. Энэхүү гэрээний дагуу ялтан шилжих тухай хүсэлтээ хүлээн авагч талд гаргасан бол шилжүүлэгч тал тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдээллийг баримт бичгийн хамт нөгөө талдаа өгнө. 5. Хүлээн авагч тал шилжүүлэгч талаас ирүүлсэн мэдээлэл нь шаардлага хангасан гэж үзвэл ялтан шилжүүлэх ажиллагааг явуулах тухайгаа дараах мэдээлэл, баримт бичгийн хамт шилжүүлэгч талд бичгээр хүргүүлнэ. Үүнд: (a) Ялтан нь энэхүү гэрээний 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (а)-д заасан шаардлагыг хангаж байгаа талаарх баримт бичиг болон тодорхойлолтын хуулбар; (b) Үйлдэл, эс үйлдэлд шилжүүлэгч талын ял оногдуулсан үйлдэл, эсхүл хүлээн авагч талын нутаг дэвсгэрт үйлдэгдэх хэрэгт хүлээн авагч талын хуулиар эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох тухай холбогдох хуулийн хуулбар;

(c) Хүлээн авагч тал тухайн ялтанд ялыг хэрхэн эдлүүлэх талаар тодорхойлолт; (d) Шаардлагатай бусад нэмэлт мэдээлэл. 6. Аль нэг тал хэрэв нөгөө тал хүсвэл, шилжүүлэх хүсэлт гаргах, эсхүл шилжүүлэхийг зөвшөөрөх эсэх шийдвэрийг гаргахаасаа өмнө холбогдох мэдээлэл, баримт бичиг, эсхүл баримтыг боломжийн хэрээр нөгөө талдаа гаргаж өгнө. 7. Хүлээн авагч тал болон шилжүүлэгч тал тус зүйлийн дээрх хэсгүүдэд заасны дагуу гаргасан аливаа шийдвэрийг тухайн ялтанд бичгээр мэдэгдэнэ.

7 ДУГААР ЗҮЙЛ

Хүсэлт гаргах болон хариу өгөх

1. Энэхүү гэрээнд заасны дагуу шилжих хүсэлт болон хариуг бичгээр, эсхүл ямарваа нэгэн нотлох аргаар үйлдэж аль ч эрх бүхий төв байгууллагад мэдэгдэнэ. 2. Хүсэлтийн хариуг мөн адил шугамаар мэдэгдэнэ. 3. Хүлээн авагч тал шилжүүлэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа шилжүүлэгч талд даруй мэдэгдэнэ.

8 ДУГААР ЗҮЙЛ

Ялтны зөвшөөрөл ба түүний нотолгоо

1. Талууд 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (d)-д заасны дагуу шилжихийг зөвшөөрсөн ялтан шийдвэр гаргахдаа сайн дураар зөвшөөрсөн эсэхийг шилжүүлэгч тал баталгаажуулна.

2. Шилжүүлэгч тал ялтан шилжүүлэх зөвшөөрлийг тус зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ялтан шилжүүлсний улмаас үүсэн гарах эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгуулсны үндсэн дээр шилжих зөвшөөрлөө сайн дураар өгөх нөхцөлийг хангасан талаар өөрийн бүрэн эрхт төлөөлөгчөөрөө дамжуулан баталгаажуулах боломжийг хүлээн авагч талд олгоно.

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх

1. Ялтныг шилжүүлсний дараа ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх, хорих ялын хугацааг багасгах, ялаас чөлөөлөх ажиллагааг хүлээн авагч талын хуулиар зохицуулна.

2. Хүлээн авагч тал нь ялтныг хүлээн авсны дараа шилжүүлэгч талаас оногдуулсан ялын төрөл, хугацааны дагуу ялыг үргэлжлүүлэн эдлүүлнэ.

3. Хэрэв шилжүүлэгч талаас оногдуулсан ялын төрөл эсхүл хугацаа нь хүлээн авагч талын хуультай нийцэхгүй бол тухайн ялыг өөрийн хуульд заасан ижил төрлийн гэмт хэргийн ялтай нийцүүлж болно. Ингэхдээ хүлээн авагч талын эрх бүхий этгээд шилжүүлэгч талын гэм буруутайд тооцсон шүүхийн тогтоол, оногдуулсан ял зэрэг цуглуулсан нотлох баримт дээр тулгуурлаж шийдвэрээ гаргана. Нийцүүлсэн ял нь шилжүүлэгч талын оногдуулсан ялын хугацаа, төрлөөс хүнд байж болохгүй бөгөөд хүлээн авагч талын хуулиар тогтоосон ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй. Хүлээн авагч талын эрх бүхий этгээд ялыг нийцүүлэхдээ биеэр эдлэх ял шийтгэлийг өөр бусад хэлбэрээр эдлүүлэхээр өөрчилж болохгүй.

4. Хэрэв хүлээн авагч талын хуулиар ялтан нь насанд хүрээгүй этгээдэд тооцогдохоор бол шилжүүлэгч талын хуулиар түүний эрх зүйн байдал ямар байсныг үл харгалзан ялтныг насанд хүрээгүй этгээдээр тооцож болно.

5. Хүлээн авагч тал нь шилжүүлэгч талаас тухайн ялтныг өршөөсөн эсхүл ялыг бууруулсан буюу чөлөөлсөн тухай шийдвэрийг хүлээн авсан даруйд ял эдлүүлэх ажиллагааг энэхүү гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу өөрчлөх, эсхүл хүчингүй болгоно.

6. Тус зүйлийн 1-5 хүртэлх хэсгийн дагуу талууд ялтан шилжүүлэх ажиллагаатай холбоотой гаргасан аливаа шийдвэр болон үйл ажиллагааг тухайн ялтанд бичгээр мэдэгдэнэ.

10 ДУГААР ЗҮЙЛ

Хэргийн харьяаллыг хэвээр үлдээх, уучлал, өршөөл үзүүлэх

1. Шилжүүлэгч тал нь өөрийн шүүхээс оногдуулсан ял болон шийтгэлийг хянах хэргийн харьяаллыг хэвээр хадгална. 2. Аль ч тал өөрсдийн Үндсэн хууль, эсхүл бусад хуулийн дагуу ялтанд уучлал, өршөөл үзүүлэх, эсхүл ялыг хөнгөрүүлж болох бөгөөд энэ шийдвэрийн талаар нөгөө талдаа нэн даруй мэдэгдэнэ.

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Ялтныг дамжин өнгөрүүлэх

1. Хэрэв аль нэг тал ялтныг гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан шилжүүлэхээр бол нөгөө тал нь өөрийн хуулийн дагуу дор дурдсанаас бусад тохиолдолд тухайн ялтныг нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана: (a) Хэрэв шилжүүлж буй ялтан тухайн улсын иргэн бол; (b) Хэрэв дамжин өнгөрөх хүсэлт нь хэлэлцэн тохирогч талын бүрэн эрх, аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эсхүл бусад эрх ашигт хохирол учруулахаар бол; 2. Шилжүүлэх арга хэмжээ авах гэж байгаа тал нөгөө талдаа дамжин өнгөрүүлэх талаар урьдчилан мэдэгдсэн байна.

12 ДУГААР ЗҮЙЛ

Зардал

Хүлээн авагч тал ялтныг шилжүүлэхтэй холбоотой шилжүүлэгч талын нутаг дэвсгэр дээр гаргасан зардлаас бусад зардал болон ялтныг шилжүүлсний дараа ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцна. Хүлээн авагч тал ялтан шилжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг ялтнаас, эсхүл бусад эх үүсвэрээс бүхэлд нь болон хэсэгчлэн төлөхийг шаардах эрхтэй.

13 ДУГААР ЗҮЙЛ

Харилцах хэл

1. Тус гэрээний 6 болон 7 дугаар зүйлийн дагуу гаргасан шилжүүлэх хүсэлт түүнчлэн бусад холбогдох баримт бичиг, мэдээллийг хүлээн авагч талын албан ёсны хэл, эсхүл англи хэлээр хүргүүлнэ. 2. Энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан эрх бүхий төв байгууллага хоорондоо харилцахдаа харилцах хэлээ тохиролцож, эсхүл англи хэлээр харилцана.

14 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Ял эдлүүлэх ажиллагааны талаар мэдээлэх

Хүлээн авагч тал нь дараах тохиолдолд шилжүүлэх талыг ял эдлүүлэх ажиллагааны талаарх мэдээллээр хангана. Үүнд: 1. Зарим нөхцөлийн дагуу ялтны ялын хугацаа хасагдсан, эсхүл тэнсэн суллагдсан; 2. Хүлээн авагч тал тухайн ялтан эдэлбэл зохих ялыг эдэлж дууссан гэж үзсэн; 3. Ялтан ял эдэлж дуусахаас өмнө хорих газраас оргон зайлсан, эсхүл нас барсан; 4. Шилжүүлэгч талаас тусгайлан мэдээлэл хүссэн бол.

15 ДУГААР ЗҮЙЛ

Ялтныг шилжүүлэх

1. Ялтныг шилжүүлэх тов, газрыг шилжүүлэгч тал болон хүлээн авагч тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Хүлээн авагч тал ялтныг шилжүүлэгч талаас шилжүүлэн авах тээвэрлэлт болон шилжүүлэгч талын нутаг дэвсгэрээс гадна хорионд байх асуудлыг бүрэн хариуцна. 2. Ялтныг шилжүүлэх шийдвэрийг англи хэлээр тус бүр 2 хувь бичгээр үйлдэх бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй байна. Талууд тус бүр нэг хувийг хадгална.

16 ДУГААР ЗҮЙЛ

Маргаан шийдвэрлэх

Энэхүү гэрээг тайлбарлах болон хэрэгжүүлэхтэй холбогдон гарах аливаа маргааныг талуудын эрх бүхий төв байгууллага хоорондоо зөвлөлдөн шийдвэрлэнэ. Хэрэв талуудын эрх бүхий төв байгууллага хоорондоо зөвшилцөлд хүрч шийдвэрлэх боломжгүй тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ.

17 ДУГААР ЗҮЙЛ

Бусад гэрээнүүд

Энэхүү гэрээ нь талуудын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн эрх үүрэгт хамаарахгүй.

18 ДУГААР ЗҮЙЛ

Зөвлөлдөх

1. Аль ч талын хүсэлтээр энэхүү гэрээг хэрэглэх болон тайлбарлахтай холбоотой асуудлаар талууд хамтран зөвшилцөнө. 2. Талуудын эрх бүхий төв байгууллагууд энэхүү гэрээтэй

холбоотой үүсэх онцгой нөхцөл болон тус гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих талаар хамтран ажиллана.

19 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Хүчин төгөлдөр болох, нэмэлт, өөрчлөлт оруулах ба цуцлах

1. Талууд энэхүү гэрээг хүчин төгөлдөр болгох дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухайгаа нөгөө талд бичгээр мэдэгдэнэ. Энэхүү гэрээ хоёр мэдэгдлийн хамгийн сүүлд хүлээн авсан өдрөөс хойш гуч (30) дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр болохоос өмнөх хэрэгт болон хүчин төгөлдөр болсны дараа ял шийтгүүлсэн ялтныг шилжүүлэхэд үйлчилнэ.

3. Энэхүү гэрээнд харилцан зөвшилцсөний үндсэн дээр бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулна. Аливаа нэмэлт, өөрчлөлт нь тус гэрээний хүчин төгөлдөр болсон арга замын дагуу хүчин төгөлдөр болно.

4. Энэхүү гэрээ нь тодорхой бус хугацаагаар хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Аль ч тал, хэдийд ч энэхүү гэрээг дуусгавар болгох тухай хүсэлтийг дипломат шугамаар нөгөө талдаа бичгээр мэдэгдэж болно. Гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг нөгөө тал хүлээн авсан өдрөөс хойш нэг зуун ная (180) дахь өдрөөс дуусгавар болно. Гэрээ дуусгавар болох нь гэрээ дуусгавар болохоос өмнө эхэлсэн ялтан шилжүүлэх ажиллагаанд нөлөөлөхгүй.

ДЭЭР ДУРДСАНЫГ НОТОЛЖ, талуудын Засгийн газраас бүрэн эрх олгосны дагуу энэхүү гэрээнд гарын үсэг зурав.

Энэхүү гэрээг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ханой хотноо, монгол, вьетнам болон англи хэлээр үйлдсэн бөгөөд эх бичвэр тус бүр нь адил хүчинтэй байна. Гэрээг тайлбарлахад зөрүү гарвал англи хэлээрх эх бичвэрийг баримтална.

МОНГОЛ УЛСЫГ
ТӨЛӨӨЛЖ

Ц.НЯМДОРЖ Хууль зүй, дотоод хэргийн сайд

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ

ТО ЛАМ Нийгмийн аюулгүй байдлын сайд, хурандаа генерал

Төрийн мэдээлэл · 2020 · № 3 (1105)131–139-р хуудас