Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(1105)
— 120 —

Зээлийн болон төслийн гэрээ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЗЭЭЛИЙН БОЛОН ТӨСЛИЙН ГЭРЭЭ

МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ САНГИЙН ЯАМ (“Зээлдэгч”), болон

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК (“Төсөл хэрэгжүүлэгч байгууллага”) болон

ФРАНКФУРТ ХОТ ДАХЬ СЭРГЭЭН БОСГОЛТ ЗЭЭЛИЙН БАНК ("СБЗБ"),

хоорондын

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн

20,450,000.00 ЕВРОГИИН
ЗЭЭЛИЙН БОЛОН ТӨСЛИЙН ГЭРЭЭ

“ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ” (BMZ-No.: 201465129 ба 201665009)

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2015 оны 10 дугаар сарын 19-ний болон 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагаа хэлэлцээр (“Засгийн газар хоорондын хэлэлцээр”)-ийг үндэслэн Зээлдэгч, Төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон Сэргээн босголт зээлийн банк (СБЗБ)-ны хооронд дараах Зээлийн болон төслийн гэрээг байгуулав:

Нэгдүгээр зүйл

Зээлийн хэмжээ ба зориулалт

1.1. СБЗБ нь Зээлдэгчид 20,450,000.00 еврогоос илүүгүй хэмжээний зээлийг олгоно. Зээлийн хэмжээг дараах байдлаар 2 хэсэгт хувааж олгоно. • I хэсэг 10,000,000.00 еврогоос илүүгүй хэмжээний зээлийг олгоно. (BMZ-No.:201465129, “I хэсэг”); • II хэсэг 10,450,000.00 еврогоос илүүгүй хэмжээний зээлийг олгоно. (BMZ-No.:201665009, “II хэсэг”); 1.2. Зээлдэгч нь зээлийн нийт хөрөнгийг 2 дугаар зүйлд заасан нөхцөлийн дагуу Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад дамжуулан зээлдүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь зээлийн хөрөнгийг зөвхөн Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн

дэд станцуудын шинэчлэл, ялангуяа барилгын ажил, тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, олон улсын зөвлөх үйлчилгээ (“Төсөл”), гадаад валютын зардлын төлбөрт голчилж хэрэглэнэ. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон СБЗБ нь төслийг нарийвчлан тодорхойлж, зээлийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг тусгайлсан гэрээ (“Тусгайлсан гэрээ”)-ээр тохиролцоно. 1.3. Зээлдэгч болон Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хариуцах аливаа татвар, бусад хураамж ба импортын татварыг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй.

Хоёрдугаар зүйл

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад дамжуулан зээлдүүлэх

2.1. Зээлдэгч нь зээлийн хөрөнгийг Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Монгол Улсын холбогдох журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу дамжуулан зээлдүүлэх гэрээний үндсэн дээр олгоно. 2.2. Зээлийн эхний төлбөр хийгдэхээс өмнө Зээлдэгч нь 2.1 дэх заалтад заасан дамжуулан зээлдүүлэх гэрээний баталгаажуулсан орчуулгыг СБЗБ-нд хүргүүлсэн байна. 2.3. Энэхүү Гэрээний дагуу зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлснээр Төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон СБЗБ хооронд ямарваа нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага үүсэхгүй.

Гуравдугаар зуйл

Зээлийн санхүүжилт олгох

3.1. СБЗБ нь төслийн явц болон Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зээлийн хүсэлтийн дагуу зээлийн санхүүжилтийг олгоно. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага, СБЗБ хоорондын Тусгайлсан гэрээгээр зээлийн санхүүжилт олгох журам, ялангуяа хүсэлт гаргасан зээлийн дүнг тохиролцсон зориулалтад ашиглагдсаныг нотлох баримт бүрдүүлэх талаар тохиролцоно. 3.2. СБЗБ нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн санхүүжилт олгохоос татгалзах эрхтэй.

Дөрөвдүгээр зүйл

Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж, зээлийн хүү, эргэн төлөлт

4.1. Зээлдэгч нь ашиглагдаагүй зээлийн хэмжээнд жилийн 0,25 хувийн хүү хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамжид төлнө. Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамжийг энэхүү зээлийн

гэрээнд гарын үсэг зурсанаас хойш гурван сарын дараагаас эхлэн тооцох ба зээлийг бүрэн олгосон өдрөөр дуусгавар болно. 4.2. Зээлдэгч нь жилийн 2 хувийн зээлийн хүү төлнө. Хүүг зээлийн хөрөнгийн санхүүжилт эхэлсэн өдрөөс эхлэн тооцож, энэхүү зүйлийн 4.9-д заасан СБЗБ-ны дансанд эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд бодож төлнө. 4.3. Зээлдэгч нь хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж, зээлийн хүү болон энэхүү зүйлийн 4.5-д заасан хугацаа хэтэрсний аливаа хураамжийг хагас жил тутам, жил бүрийн 6 дугаар сарын 30- ны өдөр, 12 дугаар сарын 30-ны өдөр төлнө. Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны эхний хураамжийг анхны хүүгийн төлбөртэй хамт төлнө. 4.4. Зээлдэгч нь зээлийг дараах байдлаар эргүүлэн төлнө.

Д/д Зээл төлөх хугацаа I хэсэг II хэсэг Нийт Зээлийн төлбөр (Евро)

1 12-р сарын 30, 2028 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

2 6-р сарын 30, 2029 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

3 12-р сарын 30, 2029 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

4 6-р сарын 30, 2030 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

5 12-р сарын 30, 2030 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

6 6-р сарын 30, 2031 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

7 12-р сарын 30, 2031 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

8 6-р сарын 30, 2032 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

9 12-р сарын 30, 2032 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

10 6-р сарын 30, 2033 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

11 12-р сарын 30, 2033 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

12 6-р сарын 30, 2034 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

13 12-р сарын 30, 2034 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

14 6-р сарын 30, 2035 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

15 12-р сарын 30, 2035 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

16 6-р сарын 30, 2036 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

17 12-р сарын 30, 2036 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

18 6-р сарын 30, 2037 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

19 12-р сарын 30, 2037 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

20 6-р сарын 30, 2038 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

21 12-р сарын 30, 2038 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

22 6-р сарын 30, 2039 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

23 12-р сарын 30, 2039 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

24 6-р сарын 30, 2040 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

25 12-р сарын 30, 2040 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

26 6-р сарын 30, 2041 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

27 12-р сарын 30, 2041 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

28 6-р сарын 30, 2042 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

29 12-р сарын 30, 2042 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

30 6-р сарын 30, 2043 250,000.00 261,000.00 511,000.00 EUR

31 12-р сарын 30, 2043 250,000.00 262,000.00 512,000.00 EUR

32 6-р сарын 30, 2044 250,000.00 262,000.00 512,000.00 EUR

33 12-р сарын 30, 2044 250,000.00 262,000.00 512,000.00 EUR

34 6-р сарын 30, 2045 250,000.00 262,000.00 512,000.00 EUR

35 12-р сарын 30, 2045 250,000.00 262,000.00 512,000.00 EUR

36 6-р сарын 30, 2046 250,000.00 262,000.00 512,000.00 EUR

37 12-р сарын 30, 2046 250,000.00 262,000.00 512,000.00 EUR

38 6-р сарын 30, 2047 250,000.00 262,000.00 512,000.00 EUR

39 12-р сарын 30, 2047 250,000.00 262,000.00 512,000.00 EUR

40 6-р сарын 30, 2048 250,000.00 262,000.00 512,000.00 EUR

10,000,000.00 10,450,000.00 20,450,000.00 EUR

4.5. Зээлийн эргэн төлөлт хуваарьт хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд уг төлбөрийг энэхүү зүйлийн 4.9-д заасан СБЗБ-ны дансанд төлөгдөх хүртэл СБЗБ нь хугацаа хэтэрсэн төлбөрийн хэмжээнд жилийн суурь хүүг 3 хүртэлх хувиар нэмэгдүүлж бодох эрхтэй. “Суурь хүү” гэдэг нь төлбөр төлөгдөх ёстой байсан өдрийн Германы Холбооны банкнаас тогтоосон хүүг хэлнэ. Зээлийг эргэн төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд СБЗБ нь учирсан хохирлыг барагдуулахыг шаардах эрхтэй. Уг хохирлын хэмжээ нь суурь хүү дээр жилийн 3 хувиар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээнээс хэтрэхгүй байна. 4.6. Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж, зээлийн хүү болон энэхүү зүйлийн 4.5-д заасан хугацаа хэтэрсэн төлбөрийн торгуулийг жилийн 360 хоногоор, сарын 30 хоногоор тооцно. 4.7. Ашиглагдаагүй болон хугацаанаас өмнө төлсөн зээлийг

шилжүүлэхдээ эргэн төлөх хуваарийн дагуу үлдсэн төлбөрт тэнцүү хэмжээгээр ногдуулах бөгөөд СБЗБ нь тодорхой нөхцөлд, тухайлбал төлбөрийн хэмжээ нь бага байвал өөр тусгай аргаар бие дааж тодорхойлно. 4.8. СБЗБ, Зээлдэгчийн хооронд байгуулсан бусад зээлийн хэлэлцээр болон энэхүү хэлэлцээрийн дагуу эргэн төлсөн зээлийн хөрөнгийг дахин зээлд ашиглах асуудлыг СБЗБ бие даан шийдвэрлэх эрхтэй. 4.9. Зээлдэгч нь аливаа төлбөрийг доорх данс хаягаар, еврогоор шилжүүлэх бөгөөд энэхүү төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхгүй.

Хүлээн авагч: СБЗБ (KfW) SWIFT-BIC: KFWIDEFFXXX IBAN: DE94 5002 0400 3139 4059 82

Тавдугаар зуйл

Зээлийн санхүүжилтийг зогсоох, хугацаанаас өмнө төлбөр хийх

5.1. Зээлдэгч ямар ч үед: a) энэхүү гэрээний 8 дугаар зүйлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ ашиглагдаагүй байгаа зээлийн хөрөнгийг хэмжээ харгалзахгүй цуцлах, b) зээлийг хугацаанаас нь өмнө бүхэлд нь эсвэл хэсэгчлэн эргүүлэн төлж болно. 5.2. СБЗБ нь доор дурдсанаас бусад тохиолдолд зээлийн ашиглалтыг цуцлах эрхгүй: a) Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь СБЗБ-нд төлөх үүргээ биелүүлээгүй бол, b) Энэхүү гэрээ болон тусгайлсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол, c) Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан гэдгээ нотолж чадахгүй байх, d) Энэхүү гэрээний дагуу СБЗБ-ийн үүргийг биелүүлэх нь холбогдох хуулийг зөрчсөн бол, e) төслийн зорилго, түүний хэрэгжүүлэлт, үйл ажиллагаанд эсхүл Зээлдэгчийн энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөр хийхэд давагдашгүй хүчин зүйлийн улмаас боломжгүй болох буюу ноцтой саад тотгор учирсан тохиолдолд. 5.3. Энэхүү зүйлийн 5.2-ын а), b), с) эсвэл d) хэсгүүдэд дурдсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд СБЗБ-наас тогтоосон 30 хоногоос багагүй хугацаанд асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд СБЗБ нь дараах эрхтэй:

a) Энэхүү зүйлийн 5.2-ын а), 5.2 b) эсвэл 5.2 d)-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд зээлийн нийт үлдэгдэл, хуримтлагдсан нийт хүү болон бусад холбогдох бүх төлбөрийг нэн даруй буцааж төлөхийг шаардах, b) Энэхүү зүйлийн 5.2-ын с)-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд, Төсөл хэрэгжүүлэгч байгууллага зээлийг зориулалтын дагуу ашигласан гэдгийг нотолж чадаагүй бол тухайн хэмжээний зээлийг нэн даруй буцааж төлөхийг шаардах.

Зургадугаар зүйл

Зардал ба хураамж

6.1. Зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу хийх бүх төлбөрийг татвар, бусад хураамж, суутгалгүйгээр шилжүүлэх бөгөөд зээлийн хөрөнгийг шилжүүлэхтэй холбогдон гарсан зардал болон ханшийн зөрүүг төлнө. 6.2. Зээлдэгч нь ХБНГУ-ын нутаг дэвсгэрийн гадна энэхүү хэлэлцээрийг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдон гарах аливаа татвар, улсын хураамжийг хариуцна.

Долоодугаар зүйл

Хэлэлцээр хүчин төгөлдөр болох, төлөөлөх

7.1. Зээлдэгч нь анхны зээлийн санхүүжилт хийгдэхээс өмнө энэхүү Гэрээгээр хүлээх үүргээ биелүүлэхэд шаардлагатай өөрийн улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтуудыг бүрэн хангаж буйгаа нотолсон, СБЗБ-ны шаардлагыг хангахуйц баримтыг СБЗБ-нд хүргүүлнэ. 7.2. Монгол Улсын Сангийн сайд болон түүний СБЗБ-нд итгэмжлэн томилсон, баталгаат гарын үсэг бүхий этгээд энэхүү гэрээг хэрэгжүүлэхэд Зээлдэгчийг төлөөлнө. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын Гүйцэтгэх захирал болон түүний СБЗБ-нд итгэмжлэн томилсон баталгаат гарын үсэг бүхий этгээд энэхүү гэрээг хэрэгжүүлэхэд Төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг төлөөлнө. Төлөөлөгч этгээдийн томилолтыг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг СБЗБ хүлээж авах хүртэл төлөөллийн бүрэн эрх хүчин төгөлдөр байна. 7.3. Энэхүү гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт болон гэрээтэй холбогдолтой бусад мэдэгдэл, тайлбарыг оролцогч талууд бие биедээ бичгээр хүргүүлнэ. Оролцогч талууд доорх хаягаар, эсхүл нөгөө талдаа мэдэгдсэн бусад хаягаар дээрх мэдэгдлийг хүлээн авснаар мэдэгдсэнд тооцно.

СБЗБ: KfW Postfach 11 11 41 60046 Frankfurt am Main Federal Republic of Germany Fax: +49 69 7431-2944

Зээлдэгч: Сангийн яам,

Хөгжлийн санхүүжилтийн газар

Данзангийн гудамж 5/1,

Засгийн газрын II байр, Д корпус,

Улаанбаатар хот 15160,

Монгол Улс

Төсөл хэрэгжүүлэгч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” байгууллага: ТӨХК, Чингисийн өргөн чөлөө-45,

Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот 17033, Монгол Улс

7.4. Энэхүү гэрээнд зөвхөн СБЗБ болон Зээлдэгчийн эрх зүйн харилцаатай холбоотой нэмэлт өөрчлөлт хийхэд Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зөвшөөрөл шаардагдахгүй.

Наймдугаар зүйл

Төсөл

8.1. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь дараах үүргийг хүлээнэ:

a) Төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон СБЗБ хоорондын тохирсон Төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон санхүү, инженерийн туршлагад нийцүүлэн Төслийг бэлтгэх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, түүний хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй, b) Төслийн хүрээнд хийгдэх барилгын ажилд бэлтгэх болон хяналт тавихад бие даасан, мэргэшсэн зөвлөхийг, мөн төсөл хэрэгжилтэд мэргэшсэн байгууллагыг тус тус томилно, c) Урьдчилан явуулсан олон улсын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын үндсэн дээр бараа, ажил, үйлчилгээ Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх гэрээг байгуулна. d) Төсөлд шаардлагатай бүх бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн тодорхой жагсаалтыг гаргаж, эдгээр төлбөр нь Зээлийн хөрөнгөөр санхүүжигдсэн гэдгийг нотлох тайлан, мэдээлэл бүхий санхүүгийн баримт бичгийг хөтлөх үүргийг хүлээнэ.

e) СБЗБ-ны төлөөлөгчдөд Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой дээр дурдсан бүртгэл, тайлан болон бусад баримт бичгүүдийг шалгах, Төслийн хэрэгжилт, холбогдох байгууламжуудтай газар дээр нь танилцах нөхцөлөөр хангана. f) СБЗБ-ны хүсэлтийн дагуу Төслийн арга хэмжээг хэрэгжүүлэх болон түүний цаашдын үйл явцтай холбоотой бүх мэдээ, тайланг СБЗБ-нд гаргаж өгнө. g) Зээлийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний талаар “Хөгжлийн албан ёсны тусламжийн зээлийн ил тод байдлын хэлэлцээр”-ийн дагуу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага эсхүл түүний гишүүдийн зүгээс Зээлдэгчид тавьсан аливаа асуулгыг хугацаа алдалгүй СБЗБ-нд дамжуулах бөгөөд асуулгын хариуг СБЗБ-тай зөвшилцөнө. 8.2. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон СБЗБ нь энэ зүйлийн 8.1-д заасан асуудлуудыг Тусгайлсан гэрээгээр нарийвчлан зохицуулна. 8.3. Зээлдэгч болон Төсөл хэрэгжүүлэгч байгууллага доорх үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой: a) Төслийн бүх санхүүжилтийг баталгаажуулж, шаардлагатай тохиолдолд СБЗБ-ны хүсэлтээр зээлийн хөрөнгөөр санхүүжигдээгүй бусад зардлыг шийдвэрлэсэн гэсэн нотлох баримтыг гаргаж өгнө. b) Төслийн зорилт, үйл ажиллагаа, хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх, ноцтой саад учруулах аливаа нөхцөл байдлын талаар СБЗБ-нд нэн даруй мэдэгдэнэ. 8.4. Зээлдэгч нь Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Төслийг хэрэгжүүлэх болон энэхүү Зээлийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд санхүүгийн болон инженерийн туршлага, холбогдох санхүүгийн арга барилаар туслалцаа үзүүлэх бөгөөд ялангуяа Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л зөвшөөрлийг олгоно. 8.5. Энэхүү Зээлийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, материалыг тээвэрлэхэд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нөхцөлүүд хэрэглэгдэнэ.

Есдүгээр зүйл

Төсөлтэй холбогдолтой мэдээллийг нийтлэх болон шилжүүлэх

9.1. Төслийн талаар (үнэлгээний тайлангийн хамт) болон гэрээний өмнөх хэлэлцээрийн үеэр хэрхэн санхүүжих талаар мэдээлэл гаргах, Төсөлтэй холбоотой гэрээг хэрэгжүүлж байх үед болон дараах үе шатанд (цаашид «Бүхий л цаг үе» гэх) хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд ил тод байдал, үр ашгийн талаархи

олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудыг дагаж мөрдөх, Төслийн талаар (үнэлгээний тайлангийн хамт) болон гэрээний өмнөх хэлэлцээрийн үеэр хэрхэн санхүүжих талаар мэдээлэл гаргах. Мэдээлэл нь СБЗБ-ны “KfW Development Bank” (http://transparenz. kfw-entwicklungsbank.de/) бизнесийн вэбсайт дээр тогтмол нийтлэгдэнэ. Нийтлэх мэдээлэлд (СБЗБ эсвэл гуравдагч этгээд нь доорх 9.3-р зүйлийн дагуу) Төслийн талаар болон хэрхэн санхүүжиж байгаа нь гэрээний баримт бичиг эсвэл Төсөлд оролцсон талуудын талаархи санхүүгийн болон бизнесийн холбогдолтой нарийвчилсан мэдээлэл, жишээ нь: a. Санхүүгийн дотоод мэдээллийн талаар; b. Бизнесийн стратеги; c. Компанийн дотоод удирдамж, тайлан; d. Хүмүүсийн хувийн мэдээлэл; e. Талуудын санхүүгийн байдлийн талаарх СБЗБ-ны дотоод үнэлгээ.

9.2 СБЗБ нь төслийн үйл ажиллагаа хэрхэн санхүүжиж байгаа талаарх мэдээллийг төсөл хэрэгжих бүхий л цаг үед дор дурдсан байгууллагуудад ил тод, үр ашигтай байдлыг хангахын тулд тодорхой мэдээллийг хуваалцана. a) СБЗБ-ны салбарууд; b) Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон түүний эрх бүхий байгууллага, институт, агентлаг аль эсвэл аж ахуй нэгж; c) Германы хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ажилладаг бусад хэрэгжүүлэгч байгууллагууд, ялангуяа Deutsche Gesellschaft Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH; d) Статистикийн мэдээг цуглуулах олон улсын байгууллага түүний гишүүд ялангуяа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) болон түүний гишүүд. 9.3 Түүнчлэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын тавьсан хүсэлтийн дагуу СБЗБ нь төслийн талаар болон хэрхэн санхүүжиж байгаа талаарх мэдээллийг төсөл хэрэгжих бүхий л цаг үед дараах нэгжүүдэд (энэ төслийн зорилгод хамаарах нэгжүүдэд мэдээлэх). a) Олон улсын тусламжийн ил тод байдлын санаачлагын зорилгоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (http://www. bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirk- samkeit/index.html); b) Герман Худалдаа ба Хөрөнгө оруулалт (GTAI) зах зээлийн мэдээллийн зорилгоор (http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/ trade.FOO);

c) Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн урсгалыг тайлагнах зорилгоор ЭЗХАХБ (http://stats.oecd.org/); d) Германы Хөгжлийн Үнэлгээний Хүрээлэн (DEVaL) нь Германы ерөнхий хөгжлийн хамтын ажиллагааг үнэлэх зорилгоор ил тод, үр ашигтай байдлыг хангах (http://www.deval.org/de/).

9.4 Төслийн талаар болон хэрхэн санхүүжиж буй талаарх мэдээллийг төслийн бүхий л цаг үед хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд бусад гуравдагч этгээдэд СБЗБ цаашид шилжүүлэх эрхтэй (үүнд хэвлэн нийтлэх зорилгоор).

KfW нь гуравдагч этгээдэд нэмэлт мэдээлэл дамжуулах сонирхолтой боловч Зээлдэгч болон Төсөл хэрэгжүүлэх байгууллага нь нэмэлт мэдээлэл гуравдагч этгээдэд нийтлэхгүй гэсэн хууль зүйн үндэслэл байвал СБЗБ нь нэмэлт мэдээлэл гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Зээлдэгч буюу Төсөл хэрэгжүүлэх байгууллагын хууль ёсны ашиг сонирхол нь 9.1- д дурдсан эмзэг мэдээллийг нууцлахад хамаарна. Энэ нь нийтлэлээс хасагдана. Цаашилбал, СБЗБ нь хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагууд, шүүхийн болон захиргааны журмаар нэхэмжлэлийн болон шүүхийн бусад эрхүүдийг баталгаажуулах буюу хамгаалах үүднээс шаардлагатай бол гуравдагч этгээдэд мэдээллийг шилжүүлэх эрхтэй.

10 дугаар зүйл

Бусад зүйл

10.1. Зээлдэгч болон Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн бэлтгэл ажлыг хангах, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс төслөөр санхүүжигдэх бараа, үйлчилгээний гэрээ байгуулахад хууль бус төлбөрийг амлах, хийлгэх, өгөх, бэлэглэх, нэхэх, асуух, эсвэл бусад ажилтай холбоотойгоор ямар нэг давуу талыг бий болгохгүй байх үүрэг хүлээнэ. 10.2. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх болон Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын бизнесийн харилцааг хянах зорилгоор СБЗБ-наас хүссэн шаардлагатай бүх мэдээлэл, баримт бичгийг СБЗБ-нд даруй гаргаж өгнө. Энэхүү Зээлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Төсөл хэрэгжүүлэх байгууллага нь өөрийн нэр, өөрийн дансаар оролцоно. ХБНГУ- ын хууль болон Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын харьяалагдах улсын хуулийн дагуу: a) Төсөлд зориулж Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын

өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлэх хөрөнгө нь хууль бус эх үүсвэргүй байх ялангуяа хар тамхины худалдаа, авилга, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм гэх мэттэй холбогдсон байж болохгүй. b) Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хувь нийлүүлэгчдийн хөрөнгө нь ямар ч үед хууль бус эх үүсвэргүй байх, ялангуяа хар тамхины худалдаа, авилга, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм гэх мэттэй холбоогүй байх. c) Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь хууль бус эх үүсвэр, ялангуяа хар тамхины худалдаа, авилга, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм гэх мэттэй холбоотой хөрөнгийг олж авах, эзэмшиж, хэрэглэж болохгүй. d) Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь санхүүгийн терроризмд оролцож болохгүй. 10.3. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөгч нар нь ямар нэгэн бизнесийн ашиг сонирхол, харилцан хамааралгүй, аливаа бусад үйл ажиллагаанд оролцоогүй байх a) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл, Европын Холбоо, эсвэл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ("Хориг арга хэмжээ авсан жагсаалт") -аас олгосон шийтгэлийн жагсаалтад орсон хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийг b) гадаад худалдааны зохицуулалтыг хориглох буюу дээр дурдсан байгууллагуудаас ("Хориг арга хэмжээ авсан жагсаалт") олгосон санхүүгийн хориг арга хэмжээг зөрчсөн гэж үзэх болно. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь Хорионы жагсаалтад орсон хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжтэй бизнесийн аливаа харилцаа холбоо тогтоож, үргэлжлүүлэхгүй бөгөөд шийтгэлийг зөрчсөн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй болно.

10.4. Хориог зөрчсөн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа бусад үйл ажиллагаанд Зээлдэгч ямар ч ажил гүйлгээ хийхгүй, оролцохгүй.

10.5. Энэхүү гэрээний аль нэг заалт хүчингүй болох тохиолдолд бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Хүчингүй болсон заалтыг гэрээний зорилгод нийцсэн өөр заалтаар орлуулна.

10.6. Зээлдэгч болон Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь энэхүү гэрээгээр хүлээсэн аливаа эрхээ бусдад шилжүүлэх, дэнчин барьцаа болгож болохгүй.

10.7. СБЗБ нь шаардах эрх үүссэнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан тохиолдолд энэ эрхээ хэрэгжүүлээгүй бол хөөн хэлэлцэх

Төрийн мэдээлэл · 2020 · № 3 (1105)120–130-р хуудас