Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр Нэмэлт, өөрчлөлт
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 3 Индекс: 200003
2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ноот бичиг солилцсоныг харгалзан Монгол Улсын Засгийн газар болон Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт (цаашид “Хэлэлцээр” гэх) дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар харилцан тохиролцов.
1. Нөхцөлт тусламжийн зээлээр санхүүжүүлэх төслийн нийт мөнгөн дүнг 32.0 сая ам.доллароор нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн эхний өгүүлбэрт “25 сая.ам доллар” гэснийг “57 сая ам.доллар” болгон өөрчлөх; 2. Нэмэлт, өөрчлөлт оруулснаас хэлэлцээрт заасан бусад нөхцөл хэвээр бөгөөд хүчин төгөлдөр үйлчилнэ. 3. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь хэлэлцээрийн 11 дүгээр зүйлийн c) хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болно.
ХЭМЭЭСНИЙГ НОТОЛЖ, энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр англи хэлээр хоёр эх хувь үйлдэж, Монгол Улсын Засгийн газар болон Унгар Улсын Засгийн газрын зохих ёсоор эрх олгогдсон төлөөлөгчид гарын үсэг зурж, байгуулав.