Хуулийн төсөл буцаах тухай № 05
2/төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах
бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийгмийн даатгалын багц хуулийн
төслийг Монгол Улсын Их Хуралд 2020 оны 01 дүгээр улиралд багтаан
өргөн мэдүүлэх.
2.Энэ тогтоолыг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг
төрөөс нэг удаа төлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 05 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их
Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны
өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан
зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хамт
өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон
гишүүдийн олонх тухайн асуудлаар хууль гаргах шаардлагагүй гэж үзсэн
тул хууль санаачлагчид нь буцаасугай.