Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай № 04
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/
-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
• Төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульчлах;
• Хот, тосгоны эрх зүйн үндсийг тодорхой болгож, тэдгээрийн өөрийн удирдлага, өмчийн болон төсвийн зохицуулалтыг нарийвчлан тусгах;
• Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг зохицуулах.
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 04 хот
Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
1/төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах замаар орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах, шаардлагатай тохиолдолд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;