Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1104)
— 84 —

2006 оны Далайн хөдөлмөрийн тухай конвенцид 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
2006 ОНЫ ДАЛАЙН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ КОНВЕНЦОД 2014 ОНД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцын журам 2.5 болон

4.2, хэрэгжүүлэх акт болон хавсралтад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Гурван талт тусгай хороогоор баталсан.

I. Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцын журам 2.5- “Эх орондоо буцах”-ыг хэрэгжүүлэх актад оруулсан нэмэлт, өөрчлөлт (болон хавсралт)

А. Стандарт А2.5-д хамаарах нэмэлт, өөрчлөлт

Одоо байгаа “Стандарт А2.5 – Эх орондоо буцах” гэсэн гарчиг

хэсгийн “А2.5” гэснийг “А2.5.1” болгож өөрчилнө.

Одоо байгаа Стандарт А2.5-ын 9 дэх хэсгийн дараа гарчиг болон

бичвэрийг нэмж оруулна. Үүнд:

Стандарт А2.5.2 – Санхүүгийн баталгаа 1. Журам 2.5-ын 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү

стандарт нь далайчдад тусламж үзүүлэлгүй орхисон тохиолдолд тэдэнд түргэн шуурхай, бодит дэмжлэг үзүүлэх санхүүгийн баталгааны тогтолцоогоор хангахад чиглэгдсэн шаардлагыг тогтооно.

2. Энэхүү стандартын дагуу тус конвенцын шаардлага, эсхүл

далайчдын хөдөлмөрийн гэрээний нөхцөл зөрчигдөх үед дараах тохиолдолд тухайн далайчинд тусламж үзүүлэлгүй орхисонд тооцно. Үүнд:

(a) хөлөг онгоц эзэмшигч нь тухайн далайчинд эх орондоо буцах

зардлыг нь төлөөгүй бол, эсхүл (b) хөлөг онгоц эзэмшигч нь далайчинд шаардлагатай тусламж,

үйлчилгээ үзүүлэлгүй орхисон бол, эсхүл (c) хөлөг онгоц эзэмшигч нь далайчинтай тогтоосон харилцаагаа

дангаараа тасалсан, мөн гэрээний дагуу төлөх цалин хөлсийг хоёр сараас дээш хугацаагаар төлөөгүй зэргээр гэрээг зөрчсөн бол.

3. Гишүүн улс бүр өөрийн далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон

дээр энэхүү стандартын шаардлагад нийцүүлсэн санхүүгийн баталгааны тогтолцоог хэрэгжүүлнэ. Санхүүгийн баталгааны тогтолцоо нь нийгмийн хамгааллын бүтэц эсхүл даатгал, үндэсний сан, эсхүл бусад ижил төстэй зохицуулалтын хэлбэрээр байж болно. Хэлбэрийг тухайн гишүүн улс

хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдын холбогдох байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тодорхойлно.

4. Санхүүгийн баталгааны тогтолцоо нь энэхүү стандартад заасны

дагуу тухайн гишүүн улсын далбаан дор аялж буй хөлөг онгоцон дээрх тусламж авалгүй орхигдсон далайчин бүрт шууд, хангалттай хэмжээгээр хүрэх, санхүүгийн туслалцааг түргэн шуурхай үзүүлэх нөхцөлийг хангаж өгнө.

5. Энэхүү стандартын 2(b) дэх хэсгийн зорилгоор далайчдад

зайлшгүй шаардлагатай хангамж болон дэмжлэг нь хүрэлцээтэй хоол хүнс, орон байр, ундны усны нөөц, хөлөг онгоцны тавцан дээр амьдрахад зайлшгүй хэрэгтэй түлш болон эмнэлгийн тусламж үйлчилгээг багтаасан байна. 6. Гишүүн улс бүр санхүүгийн баталгаа олгогч байгууллагаас олгосон

гэрчилгээ, эсхүл бусад төрлийн нотлох баримт бичгийг хөлөг онгоцонд авч явахыг өөрийн далбаан дор аялж буй, эсхүл журам 5.1.3-ын 1 дэх эсхүл 2 дахь хэсэгт хамаарах хөлөг онгоцнуудаас шаардана. Хуулбарыг далайчдын нүдэнд ил харагдахуйц газарт байрлуулна. Нэгээс дээш байгууллага санхүүгийн баталгаа олгосон тохиолдолд байгууллага тус бүрээс олгосон баримт бичгийг хөлөг онгоцонд авч явна. 7. Санхүүгийн баталгааны гэрчилгээ, эсхүл бусад төрлийн нотлох

баримт бичиг нь хавсралт А2-I-т шаардсан мэдээллийг агуулсан байна. Энэ нь англи хэлээр, эсхүл түүнд англи хэлээрх орчуулга дагалдсан байна. 8. Санхүүгийн баталгааны тогтолцооны дагуу дэмжлэгийг дээр

дурдсан 2 дахь хэсэгт нийцүүлэн зохих ёсны үндэслэлтэйгээр далайчин буюу далайчны албан ёсны төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу нэн даруй олгоно. 9. Журам 2.2 ба 2.5-ыг харгалзан үзэж, санхүүгийн баталгааны

тогтолцоо нь дараах зардлыг барагдуулахад хангалттай хэмжээтэй байна. Үүнд:

(a) Хөдөлмөрийн гэрээ, холбогдох хамтын гэрээ, эсхүл далбааны

улсын үндэсний хуулийн дагуу хөлөг онгоц эзэмшигчээс далайчинд олгох үлдэгдэл цалин хөлс болон бусад хөнгөлөлт, гагцхүү энэхүү үлдэгдэл цалин хөлс болон бусад хөнгөлөлт нь дөрвөн сараар хязгаарлагдсан байна; (b) 10 дахь хэсэгт дурдсан эх орондоо буцах зардал зэрэг далайчинд

шаардлагатай бодит зардал; мөн (c) Далайчин эх орондоо ирэх хүртэл хугацаанд түүнд зайлшгүй

хэрэгцээт зүйлс болох хүрэлцээтэй хоол хүнс, шаардлагатай

хувцас, орон байр, ундны усны нөөц, хөлөг онгоц дээр амьдрахад шаардлагатай түлш, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон тухайн далайчинд тусламж үзүүлэлгүй орхисонтой дүйцэх аливаа үйлдэл, эсхүл хайхрамжгүй байдлаас үүдэн бий болох аливаа бусад бодит зардал, төлбөр багтана.

10. Эх орондоо буцах зардалд далайчныг тохиромжтой, түргэн

шуурхай байдлаар гэрт нь хүргэх буюу гол төлөв нисэх онгоцоор аялах зардал болон далайчны хөлөг онгоцоо орхисон хугацаанаас эхлэн эх орондоо ирэх хүртэл хугацаанд хоол хүнс болон орон байрны хангалт, зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ, хувийн чанартай эд зүйлсийг шилжүүлэн тээвэрлэх зэрэг зардал болон далайчинд тусламж үзүүлэлгүй орхисноос үүдэн гарах бусад бодит зардал, төлбөрийг багтаасан байна.

11. Санхүүгийн баталгаа олгогч байгууллага нь 30-аас дээш хоногийн

өмнө далбааны улсын эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдсэнээс бусад тохиолдолд санхүүгийн баталгаа нь хүчинтэй хугацаанаас өмнө дуусгавар болохгүй.

12. Хэрэв даатгалын үйлчилгээ үзүүлэгч, эсхүл бусад санхүүгийн

баталгаа олгогч байгууллагаас энэхүү стандартад нийцүүлэн аливаа далайчинд ямар нэгэн төлбөр төлсөн бол тухайн олгогч байгууллага нь олгосон мөнгөн дүнгийн хэмжээгээр холбогдох хуулийн дагуу даатгуулагч даатгагчид эрхээ шилжүүлэх, томилох эсхүл өөр бусад арга замаар тухайн далайчны эдлэх эрхийг авна.

13. Энэхүү стандартын аль ч заалт даатгалын үйлчилгээ үзүүлэгч,

эсхүл санхүүгийн баталгаа олгогч байгууллагын гуравдагч этгээдийн өмнө эдлэх эрхийг хөндөхгүй.

14. Энэхүү стандартын заалт нь тусламж үзүүлэлгүй орхисон

далайчдад нөхөн олговор олгохтой холбоотойгоор байж болох бусад аливаа эрх, нэхэмжлэл, эсхүл эрх зүйн хэрэгслийг харгалзахгүй байх, эсхүл бусад эрхийг хязгаарлах зорилго агуулаагүй болно. Энэхүү стандартын дагуу төлөх нөхөн олговрын зүйл байж болох бусад эх үүсвэрээс хүлээн авсан аливаа эрх, нэхэмжлэл, эсхүл нөхөн олговортой холбогдон бий болох мөнгөн төлбөрийн дүнгээс уг стандартын дагуу төлөх мөнгөн дүнг суутган тооцоо хийж барагдуулж болох талаар үндэсний хууль, журамд тусгаж болно.

В. Удирдамж В2.5-д хамаарах нэмэлт, өөрчлөлт Одоо байгаа удирдамж В2.5-ын төгсгөлд дараах гарчиг, бичвэрийг

оруулна.Үүнд: Удирдамж В2.5.3-Санхүүгийн баталгаа

1. Стандарт А2.5.2-ын 8 дахь хэсгийг хэрэгжүүлэхэд далайчин буюу

түүний албан ёсны төлөөлөгчөөс гаргасан хүсэлтэд тусгасан зардлууд бодитой эсэхийг шалгахад хугацаа шаардагдах тохиолдолд энэ нь тухайн далайчин нэхэмжилсэн төлбөрийн бодит үндэслэлтэй гэж тодорхойлогдсон хэсгийг нэн даруй хүлээн авахад нь саад болох ёсгүй.

С. Шинэ хавсралтыг нэмж оруулах нэмэлт, өөрчлөлт Хавсралт А5-1-ийн өмнө дараах хавсралтыг нэмж оруулна. Үүнд:

Хавсралт А2-1 Нотлох баримт Журам 2.5-ын 2 дахь хэсгийн дагуу Санхүүгийн баталгааны

Нотлох баримт

Стандарт А2.5.2-ын 7 дахь хэсэгт дурдсан гэрчилгээ буюу бусад нотлох баримт бичиг нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд: (a) хөлөг онгоцны нэр; (b) хөлөг онгоцыг бүртгэсэн боомт; (c) хөлөг онгоцыг дуудах дугаар; (d) хөлөг онгоцны Олон улсын далайн байгууллагын дугаар; (e) санхүүгийн баталгаа олгогч байгууллага буюу байгууллагуудын

нэр, хаяг; (f) далайчнаас гаргасан тусламж хүсэх тухай хүсэлтийг шийдвэрлэх

асуудлыг хариуцагч албан тушаалтан, аж ахуйн нэгжийн холбоо барих мэдээлэл; (g) хөлөг онгоц эзэмшигчийн нэр; (h) санхүүгийн баталгааны хүчинтэй хугацаа;мөн (i) санхүүгийн баталгаа олгогч байгууллагаас олгосон тухайн санхүүгийн баталгаа нь стандарт А2.5.2-ын шаардлагыг хангасан тухай гэрчлэх баримт.

D. Хавсралт А5-1, А5-II, A5-III-т хамаарах нэмэлт, өөрчлөлт Хавсралт А5-I-ийн төгсгөлд дараах зүйлийг нэмж оруулна. Үүнд: Эх

орондоо буцах санхүүгийн баталгаа Хавсралт А5-II-ийн 14-р зүйлийн дараа “Далайн зохистой хөдөлмөрийн

тухай мэдэгдэл-хэсэг I” гарчгийн доор дараах зүйлийг нэмж оруулна. Үүнд: 15. Эх орондоо буцах санхүүгийн баталгаа (журам 2.5) Хавсралт А5-II-ийн 14-р зүйлийн дараа “Далайн зохистой хөдөлмөрийн

тухай мэдэгдэл-хэсэг II” гарчгийн доор дараах зүйлийг нэмж оруулна. Үүнд: 15. Эх орондоо буцах санхүүгийн баталгаа (журам 2.5) Хавсралт А5-III-ын төгсгөлд дараах хэсгийг оруулна. Үүнд: Эх орондоо

буцах санхүүгийн баталгаа

II. Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцийн журам 4.2-“Хөлөг онгоц эзэмшигчдийн хариуцлага”-ыг хэрэгжүүлэх актад оруулсан нэмэлт, өөрчлөлт (болон хавсралт)

А. Стандарт A4.2-т хамаарах нэмэлт, өөрчлөлт Одоо байгаа гарчиг “Стандарт А4.2-Хөлөг онгоц эзэмшигчийн

хариуцлага”-т “А4.2”-ыг “А4.2.1”-ээр солино.

Одоо байгаа Стандарт А4.2-ын 7 дахь хэсгийн дараа дараах

бичвэрийг оруулна. Үүнд: 8. Стандарт А4.2.2-т тодорхойлсноор гэрээнээс үүдсэн нэхэмжлэлтэй

холбоотойгоор энэхүү стандартын 1(b) дэх хэсэгт заасан нөхөн олговрыг баталгаажуулах санхүүгийн баталгааны тогтолцоо нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байхаар үндэсний хууль, журамд тусгана. Үүнд: (a) далайчны хөдөлмөрийн гэрээнд заасан нөхөн олговрыг энэ

хэсгийн дэд хэсэг (c)-г хөндөхгүйгээр ямар нэгэн хоцрогдолгүй бүрэн төлнө; (b) гэрээнд заасан дүнгээс бага үнийн дүнтэй төлбөрийг хүлээн

авахыг шаардаж дарамт үзүүлэхийг хориглоно; (c) тухайн далайчин удаан хугацааны турш хөдөлмөрийн чадваргүй

байх нь түүнд олгогдох ёстой нөхөн олговрын бүрэн хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй байх тохиолдолд тухайн далайчинд зохисгүй хүндрэл учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд түр төлбөр буюу бусад төлбөрийг олгоно; (d) Журам 4.2-ын 2 дахь хэсэгт заасны дагуу тухайн далайчинд

төлбөрийг олгохдоо түүний хуулиар эдлэх бусад эрхийг хөндөхгүй, гэхдээ хөлөг онгоц эзэмшигч төлбөрийг барагдуулахдаа

тухайн хэрэг явдалтай холбоотойгоор далайчнаас хөлөг онгоц эзэмшигчид гаргасан бусад аливаа нэхэмжлэлд заасан хохирлын хэмжээний зөрүүгээр тооцоо хийж барагдуулж болно; мөн

(e) Гэрээний дагуу олгох нөхөн олговрыг далайчин, эсхүл түүний

ойрын төрөл садангийн хүн, эсхүл далайчны төлөөлөгч, эсхүл албан ёсны хүлээн авагч шууд нэхэмжилж болно.

9. Хөлөг онгоц эзэмшигчийн санхүүгийн баталгааг хүчингүй болгох

эсхүл цуцлах тухай урьдчилан мэдэгдлийг далайчин хүлээн авч байх нөхцөлийг үндэсний хууль, журам хангана. 10. Хөлөг онгоц эзэмшигчийн санхүүгийн баталгааг хүчингүй болгох

эсхүл цуцлах тохиолдолд санхүүгийн баталгаа олгогч байгууллагаас

далбааны улсын эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх нөхцөлийг үндэсний хууль, журамд хангана. 11. Санхүүгийн баталгаа олгогч байгууллагаас олгосон гэрчилгээ

буюу бусад төрлийн нотлох баримт бичгийг хөлөг онгоцонд авч явахыг гишүүн улс бүр өөрийн далбаан дор аялж буй хөлөг онгоцнуудаас шаардах үүрэгтэй. Хуулбарыг хөлөг онгоцонд далайчдын нүдэнд ил харагдахуйц газарт байрлуулна. Нэгээс илүү байгууллага санхүүгийн баталгаа олгох тохиолдолд байгууллага тус бүрээс олгосон баримт бичгийг хөлөг онгоцонд авч явна.

12. Санхүүгийн баталгаа олгогч байгууллагаас 30-аас багагүй

хоногийн өмнө далбааны эзэн улсын эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдсэнээс бусад тохиолдолд санхүүгийн баталгаа нь хүчинтэй хугацаанаас өмнө дуусгавар болохгүй.

13. Энэхүү санхүүгийн баталгаа нь өөрийн хүчинтэй хугацааны

турш гэрээнээс үүдэн бий болох бүх нэхэмжлэлийг барагдуулах төлбөрийг баталгаажуулна.

14. Санхүүгийн баталгааны гэрчилгээ эсхүл бусад төрлийн нотлох

баримт бичиг нь Хавсралт А4-I-т шаардсан мэдээллийг агуулсан байна. Энэ нь англи хэлээр, эсхүл түүнд англи хэлээрх орчуулга дагалдсан байна.

Одоо байгаа Стандарт А4.2-ын дараа дараах гарчиг, бичвэрийг

оруулна.Үүнд: Стандарт А4.2.2-Гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэлийг шийдвэрлэх

1. Стандарт А4.2.1-ийн 8 дахь хэсэг болон энэ стандартын зорилгоор

“гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэл” гэдэг нь үндэсний хууль, далайчны хөдөлмөрийн гэрээ, эсхүл хамтын гэрээнд зааснаар ажлын байрны осол гэмтэл, өвчин, эсхүл аюулд өртөх зэргээс шалтгаалан амь нас үрэгдэх, эсхүл удаан хугацаагаар хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд хамаарах аливаа нэхэмжлэлийг хэлнэ.

2. Стандарт А4.2.1-ийн 1(b) дэх хэсэгт зааснаар санхүүгийн

баталгааны тогтолцоо нь нийгмийн хамгааллын бүтэц, эсхүл даатгал, эсхүл сан, эсхүл бусад ижил төстэй зохицуулалтын хэлбэртэй байж болно. Энэхүү хэлбэрийг тухайн гишүүн улс хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдын холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр тодорхойлно.

3. Үндэсний хууль, журамд нь стандарт А4.2.1-ийн 8 дахь хэсэгт

дурдсан нөхөн олговортой холбоотойгоор гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэлийг

хүлээн авах, зохицуулах болон хараат бусаар түргэн шуурхай, шударга процедураар дамжуулан шийдвэрлэх нөхцөлийг хангана.

В. Удирдамж В4.2-т хамаарах нэмэлт, өөрчлөлт

Одоо байгаа “Удирдамж В4.2-Хөлөг онгоц эзэмшигчдийн

хариуцлага”-ын “В4.2”-ыг “В4.2.1”-оор солино.

Одоо байгаа удирдамж В4.2-ын 1 дэх хэсэгт “Стандарт А4.2”-ыг

“Стандарт А4.2.1”-ээр солино.

Одоо байгаа удирдамж В4.2-ын 3 дахь хэсгийн дараа дараах гарчиг,

бичвэрийг оруулна. Үүнд:

Удирдамж В4.2.2-Гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэлийг шийдвэрлэх

Гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэлийн төлбөрийн хариуцагч талууд

хавсралт В4-I-т заасан төлбөр шилжүүлсэн болон хүлээн авсан баримтын загвар маягтыг ашиглах боломжийг үндэсний хууль, журамд тусгана.

C. Шинэ хавсралтуудад нэмж оруулах нэмэлт, өөрчлөлт Хавсралт A2-I-ын дараа дараах хавсралтыг нэмж оруулна.Үүнд:

Хавсралт A4-I Журам 4.2-ын дагуу гаргах санхүүгийн баталгааны

нотлох баримт

Стандарт А4.2.1-ийн 14 дэх хэсгийн дагуу шаардсан санхүүгийн

баталгааны гэрчилгээ буюу бусад нотлох баримт бичиг нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд: (a) хөлөг онгоцны нэр; (b) хөлөг онгоцыг бүртгэсэн боомт; (c) хөлөг онгоцыг дуудах дугаар; (d) хөлөг онгоцны Олон улсын далайн байгууллагын дугаар; (e) санхүүгийн баталгаа олгогч байгууллага буюу байгууллагын

нэр, хаяг; (f) гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэлийг шийдвэрлэх асуудлыг

хариуцагч албан тушаалтан, аж ахуйн нэгжийн холбоо барих мэдээлэл; (g) хөлөг онгоц эзэмшигчийн нэр; (h) санхүүгийн баталгааны хүчинтэй хугацаа; мөн (i) санхүүгийн баталгаа олгогч байгууллагаас олгосон тухайн

санхүүгийн баталгаа нь стандарт А4.2.1-ийн шаардлагыг хангасан тухай гэрчилсэн баримт.

Хавсралт А4-I-ийн араас дараах хавсралтыг нэмж оруулна. Үүнд:

Хавсралт B4-I Журам В4.2.2-т заасан төлбөр шилжүүлсэн болон хүлээн авсан

баримтын загвар маягт

Хөлөг онгоц (нэр, бүртгэсэн боомт болон Олон улсын далайн

байгууллагын дугаар): ..................................................................................... Хэрэг явдал (огноо, газар): .................................................................. Далайчин/хууль ёсны өв залгамжлагч болон/эсхүл хамаарал бүхий

этгээд: ................................................................................................................ Хөлөг онгоц эзэмшигч: .........................................................................

Миний бие, [далайчин] [далайчны хууль ёсны өвлөгч болон/эсхүл

хамаарал бүхий этгээд]* хөлөг онгоц эзэмшигчээс гэрээнд заасан [миний] [далайчны]* хөдөлмөрийн нөхцөл, үүргийн дагуу учирсан хувийн гэмтэл болон/эсхүл амь үрэгдсэний нөхөн олговор болох [мөнгөн тэмдэгт болон үнийн дүн] мөнгөн дүнг үүгээр хүлээн авсныг зөвшөөрч байгаа бөгөөд хөлөг онгоц эзэмшигчийг дээр дурдсан нөхцөлийн дагуу үүсэн бий болсон үүргээс нь чөлөөлж байна.

Аливаа нэхэмжлэхээс үүсэх үүрэг хариуцлагыг хүлээн

зөвшөөрөхгүйгээр төлбөр хийгдэж, дээрх хэрэг явдалтай холбоотойгоор үүсч болох хууль ёсны үүргээ зөрчсөн, иргэний эрхийг зөрчсөн, үл тоомсорлосон байдал гаргасан, эсхүл аливаа бусад хууль ёсны нөхөн олговор авахтай холбоотойгоор [миний] [далайчны хууль ёсны өв залгамжлагч болон/эсхүл хамаарал бүхий этгээдийн]* аливаа нэхэмжлэл гаргах эрхэд хохирол учруулахгүйгээр хүлээн авна.

Огноо:................ ................................................................................... Далайчин/хууль ёсны өв залгамжлагч болон/эсхүл хамаарал бүхий

этгээд: ............................................................................................................... Гарын үсэг:............................................................................................ Хүлээн зөвшөөрсөн: Хөлөг онгоц эзэмшигч/Хөлөг онгоц эзэмшигчийн төлөөлөгч: Гарын үсэг.............................................................................................. Санхүүгийн баталгаа олгогч: Гарын үсэг.............................................................................................. * Шаардлагатай бол устгах.

D. Хавсралт А5-I, A5-II болон A5-III-т хамаарах нэмэлт, өөрчлөлт Хавсралт A5-I-ийн төгсгөлд дараах зүйлүүдийг нэмж оруулна. Үүнд:

Хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлагатай холбоотой санхүүгийн баталгаа

Хавсралт A5-II-т, “Далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл- хэсэг I” гарчгийн сүүлийн зүйл болгон дараах зүйлийг нэмж оруулна. Үүнд:

16. Хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлагатай холбоотой санхүүгийн

баталгаа (журам 4.2)

Төрийн мэдээлэл · 2020 · № 2 (1104)84–91-р хуудас