Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай № 03
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, мөн зүйлийн 24.6 дахь хэсгийн “, Өргөдөл, гомдлын” гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.10 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3.10 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 07 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 03 хот Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
1.Норовын Алтанхуяг 2.Агыпарын Бакей 3.Жалбасүрэнгийн Батзандан 4.Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ 5.Мигэддоржийн Батчимэг 6.Догсомын Батцогт 7.Намдагийн Батцэрэг 8.Сангажавын Баярцогт 9.Раднаагийн Бурмаа 10.Раднаасүмбэрэлийн Гончигдорж 11.Батсүхийн Наранхүү 12.Салдангийн Одонтуяа 13.Чимэдийн Сайханбилэг 14.Мишигийн Сономпил 15.Шаравдоржийн Түвдэндорж